| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518000000347 |
| Дугаар | 2025/ДШМ/73 |
| Огноо | 2025-11-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/73
*******-*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлай, шүүгч З.хүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч .*******
Нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/4*******4 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч .******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******-*******, ******* нарт холбогдох 2518000000*******47 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч, шүүгч З.хүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй,
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй,
Шүүгдэгч *******-*******, ******* нар нь 2025 оны 04 дүгээр сарын 12-1*******-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байх ******* ******* үйлдвэрийн барилгын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч цахилгааны кабелийн утаснуудыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдэж хохирогч *******,480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******-*******, ******* нарт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар *******, *******-******* нарыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******-******* нарт оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.*******, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч нь үлдсэн эд хөрөнгийн үнэлгээг нөхөн гаргуулж шүүгдэгч нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Mitsubishi L200 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 2,500,000 төгрөгөөр хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгож,
Шүүгдэгч *******, *******-******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээж,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******-******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******, *******-******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:
... Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон хэдий ч шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө төлөөлж оролцсон бөгөөд гэм буруугийн талаар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар өөрийнхөө ашиг сонирхлыг бүрэн хамгаалж чадаагүй гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хоёрын 2.1 д: "Шүүгдэгч нар нь шүүхэд өөрийгөө төлөөлж оролцсон бөгөөд гэм буруу, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар маргаж мэтгэлцээгүй болно" гэжээ. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт муу, харуул манаачийн ажил сул зэрэг байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.Мөн шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анхан удаа гэмт хэрэгт холбогдож, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшин ухаарч байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялаас хасаж өгөхийг хүсэж байна. *******-******* нь цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байх бүрэн боломжтой, мөн сургуульд эчнээгээр суралцдаг байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч *******-******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох мөнгөнөөс өөрт оногдох 2 сая 500000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... гэжээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч .******* нар давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.08.20-ны өдрийн 2025/ШЦТ/4*******4 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг, *******-*******тэй бүлэглэн 2025.04.12-1*******-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* үйлдвэрийн барилгын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч цахилгааны кабелийн утаснуудыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдэж хохирогч *******.480 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 \хоёр\ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Өмгөөлөгч .******* миний хувьд давж заалдах шатнаас эхлэн шүүгдэгч *******тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн материал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад уг тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүгдэгч *******ы хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын *******.480 төгрөг, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлсэн үнэ болох 2.500.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, ам бүл *******, эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас доош нь татаж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 \хоёр\ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*******- д “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл заалтад заасан ...ялын, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлаж 1 жил болгож хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Шүүгдэгч *******ыг өөрийн биеэр нь заавал шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байна. Тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлсэн үнэ 2.500.000 төгрөг төлсөн баримтыг хавсаргав гэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүх хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байхад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хохирогч оос гэмт хэргийн улмаас 14 ширхэг цахилгааны удирдлагын самбарын автомат пускатал буюу цахилгаан шийт, уг шийт рүү орсон 4 метр хэмжээтэй 21 ширхэг цахилгааны утас /кабел/, 4 ширхэг трансформатор буюу таслуур болон уг таслуурын иж бүрдэл алдсан талаараа, мөн гэрч гэмт хэргийн улмаас алдсан эд зүйлийг нарийвчлан гаргаж чадаагүй талаар тус тус мэдүүлсэн. Эд хөрөнгө үнэлгээний “ ” ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтэд алдагдсан эд зүйлсээс *******9 эд зүйлийг хүчин чадал, марк, загвар тодорхой бус үнэлгээ тогтоох боломжгүй гээд тухайн эд зүйлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, оношилгоонд үндэслэн үнэлгээг тогтоох боломжтой талаар дурдсан байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд гэмт хэргийн улмаас *******,480 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ.
Гэрч - шүүгдэгч нарын авчирч тушаасан кабель утсыг зэс авах ханшаар бодож 900.000 төгрөгөөр авч мөнгийг бэлнээр өгсөн талаар мэдүүлсэн зэргээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр атал анхан шатны шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршиг нь гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хохирлыг бүрэн тогтоолголгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.*******, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч нь үлдсэн эд хөрөнгийн үнэлгээг нөхөн гаргуулж шүүгдэгч нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэхээр байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/4*******4 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч ******* саналдаа:
*******-******* нь мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа хүлээдэг. Шүүгдэгч нь хорих ял шийтгүүлээд нийт эдлэх ялаас 2 сарыг эдэлсэн байдаг. Энэ хугацаанд маш их зүйлийг ойлгосон. Өмнө нь ямар нэгэн ял шийтгүүлж байгаагүй. замын дээд сургуульд эчнээгээр суралцдаг залуу юм. Ял шийтгэлийн хувьд учруулсан хохирол хор уршгийг арилгана. Маш их гэмшиж байгаа нь харагдаж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.******* дахь заалтад зааснаар хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийн 2/1 болгож өгнө үү. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгсөн. Нээлттэй үлдээхэд миний үйлчлүүлэгч тогтоогдоод ирвэл би түүнийг төлнө гэж мэдүүлэгтээ удаа дараа хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******-******* саналдаа:
Миний хэрэг үйлдсэн нь үнэн тэгэхдээ огт байхгүй зүйлсээ нэхэмжилж байна гэж харж байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ы өмгөөлөгч .******* саналдаа:
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа сайн дураараа хүлээж, хохирлыг бүрэн барагдуулсан байдаг. Шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд эхнэр, бага насны хүүхэдтэйгээ амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.******* дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол тухайн зүйл заалтад заасан ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял оногдуулна гэж заасныг журамлаж 1 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү. Анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл огт байхгүй байна гэж харж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 2 сарын хугацаанд их зүйл ухаарсан. Би бага насны охиндоо сайн аав байж чадаагүйд уучлаарай. Миний ялыг багасгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх хэргийг нотолбол зохих байдлаар хэргийг үнэн зөв бодитойгоор дүгнээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч хулгайд алдсан зүйлсээ нэг бүрчлэн нэрлэсэн боловч эд хөрөнгийн үнэлгээг анхан шатны шүүх бодитой дүгнээгүй. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “ ХХК”-ийн үнэлгээ гарсан. Энэхүү дүгнэлтэд *******9 нэр төрлийн зүйл гэж дүгнэгдэж, бусад зүйлсийг мэргэжлийн хүмүүсээр үнэлгээ гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлтдээ дурдсан. Дээрх шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гарсан эсэхэд эргэлзээд байгаа нь юу вэ гэхээр. Гэмт хэргийн улмаас *******,480 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар *******- авч явсан зэсийг шатаагаад түүхий эд авах цэгт өгөхөд дангаараа 900,000 төгрөг болсон байдаг. Үүнийг харахад гэмт хэргийн улмаас учирсан хохирол үнэн бодитой гараагүй гэж үзэж байгаа. Хохирогчийн мэдүүлэгт хулгайд алдсан эд зүйл нь 50,000,000-60,000,000 төгрөгийн хооронд худалдаж авч байсан гэж мэдүүлсэн. Гэтэл материаллаг гэмт хэрэг байхад үүнийг бодит биш үнэлгээтэй байхад шийдвэрлэх боломжгүй гэж харж байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч .******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Эрүүгийн 2518000000*******47 дугаартай хэргийг эсэргүүцэл, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болно.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж, гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүй, зөрүүгүй бүрэн гүйцэд нотолсон тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ.
Прокуророос шүүгдэгч *******, *******-******* нар нь 2025 оны 4 дүгээр сарын 12-1*******-ны өдөрт шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байх мах ******* үйлдвэрийн барилгын хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч цахилгааны кабелийн утаснуудыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн бүлэглэн, машин механизм ашиглан үйлдэж, хохирогч *******480 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******, *******-******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахин явуулах үүрэгтэй билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.
Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан баримтаар тогтоогдоно гэж хуульд онцгойлон заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх дүгнэхдээ “... хэрэгт авагдсан “ ”ХХК-ий 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “зах зээлийн бодит үнэ, цэнэ *******480 төгрөгийн үнэлгээ”-ээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Учир нь: “ ” ХХК-ий шинжээчийн дүгнэлт , гэрч -Отгоны...”би 1 кг зэсийг 20000 төгрөгөөр бодоод 1*******0 кг кабелаас цэвэр гарах зэсийн хэмжээ 0.*******5% бодоод цэвэр зэс 45 кг гэж тооцоолоод 900000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт хийгээгүй, эдгээр хоорондоо зөрүүтэй шинжээчийн дүгнэлт, худалдан борлуулсан үнийн алийг нь үнэлж, алийг нь ямар үндэслэлээр үнэлээгүй талаар огт дүгнэлт хийлгүйгээр орхисон байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.******* дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх эргэлзээтэй нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөн хэрэгт хийгдвэл зохих гэмт хэрэг үйлдэх үедээ гэмт үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн бол эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх талаарх дүгнэлтийг хийх нь шүүхэд эрх олгосон бус үүрэг хүлээлгэсэн зохицуулалт билээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтад хохирогч мэдүүлэхдээ...”дотроос нь 14 ширхэг цахилгааны удирдлагын самбарын автомат пускатель буюу цахилгааны шит, уг шит рүү орсон 21 ширхэг цахилгааны утас, 4 ширхэг трансформатор буюу таслуур болон уг таслуурын иж бүрдэл нь урьдчилсан байдлаар алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан” гэж.
Гэрч ...”...би очоод харсан үүдний машин ордог цоож, үйлдвэрийн тоног төхөөрөмж байрладаг модон хаалга, наад талын пускатель байрладаг хаалга зэрэг олон хаалганы цоожийг эвдсэн байсан. Тэгээд цахилгаан хуваарилах өрөө буюу үйлдвэрийн тоног төхөөрөмж байрласан заалны цаана байх жижиг цахилгааны шитийн өрөөний бүх кабелийн утас болон олон тооны пускатель зэргийг тасдаж, тайлж авсан байсан. Бас зааланд байрладаг 2 шитийн бүх кабель пускателиуд байхгүй байсан. Өөр тоног төхөөрөмжийн заалны хойд талын өрөө буюу удирдлагын шитийн өрөө гэж нэрлэдэг пускателиуд байдаг өрөөний бүх хаалгыг онгойлгосон дотроос нь кабелийн утаснууд зарим пускателиуд авсан байсан. Тэгээд хойд зүгт байх улаан хаалгатай трансформатрийн өрөө дотор байсан зэс кабелууд болон хуваарилах тосон таслууруудыг эвдэлсэн бас тоносон байсан” гэх мэдүүлэг зэргээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг хэлсэн байна.
Анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хохирлын талаар дүгнэлт хийхдээ хохирогч нь эд хөрөнгийн шинжээчийн дүгнэлтээр гаргах боломжгүй дутуу орхигдсон шит рүү орсон утас, трансформатор буюу таслуур, таслуурын иж бүрдлүүд, насосын удирдлагын өрөөний кабель, пускател ком, 4 шитийн ком ф8см зэс голтой хос кабелууд, 4 шитийн удирдлагын ком, амиакийн 2 насосны удирдлагын пускатель компьютер, залгуур, кабель, 0.4 квт таслуурын доторх эд анги, 1500 квт транформаторын ком пускайтель зэрэг эд хөрөнгөд эд хөрөнгийн үнэлгээ нөхөн гаргуулж шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарыг зөрчиж яллах дүгнэлтэд дурдаагүй хохирлын талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй хэмээн үзэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/4*******4 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******-*******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч .******* нарын давж заалдсан гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.*******, *******9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/4*******4 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч *******-*******, түүний *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******, *******-******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
*******. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
З.ТӨМӨРХҮҮ