| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2026/00039/И |
| Дугаар | 149/ШШ2026/00194 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 149/ШШ2026/00194
2026 02 26 149/ШШ2026/0*******94
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол /14252/ Сөүлийн , 13А хаягт ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******, /, хариуцагч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, , , н , утас: 88038555, -д холбогдох 50,180,118.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч нь ЛэндМН -ийн ЬепбМЫ аппликейшнийг ашиглаж 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр РЬЕХ1 зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч С. нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны ******* дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 33 удаагийн хүсэлтээр 39,290,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна.
Үүнд:
1. 2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг;
2. 2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг;
3.2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөг;
4.2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг;
5.2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,300,000 төгрөг;
6.2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг;
7.2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг;
8.2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,600,000 төгрөг;
9.2024 оны 12 сарын 09-ний өдөр 1,400,000 төгрөг;
*******.2024 оны 12 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг;
11.2024 оны 12 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг;
12.2024 оны 12 сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг;
13.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,020,000 төгрөг;
14.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,0*******,000 төгрөг;
15.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг;
16.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг;
17.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг;
18.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг;
19.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг;
20.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг;
21.2024 оны 12 сарын 11-ний өдөр 1,970,000 төгрөг;
22.2024 оны 12 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг;
23.2024 оны 12 сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг;
24.2024 оны 12 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг;
25.2024 оны 12 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг;
26.2024 оны 12 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг;
27.2024 оны 12 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг;
28.2024 оны 12 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг;
29.2024 оны 12 сарын 15-ны өдөр 500,000 төгрөг;
30.2024 оны 12сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг;
31.2024 оны 12сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг;
32.2024 оны 12сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг;
33.2025 оны ******* сарын 27-ны өдөр 290,000 төгрөг; тус тус авсан байна.
Зээлдэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Р1ех1 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 299,656 төгрөг, зээлийн хүү 5,400,344 төгрөг, нийт 5,700,000 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 3.5.1 л.(а)-д ''Зээлдэгч нь өөрийн ашиглаж буй Р1ехг зээлийг Эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, Эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө, 3.5.4-д Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана, 5.2.1-т Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ Ашиглаж буй зээлийн нөхцөл, эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Р1ех1 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 38,990,344 төгрөг, зээлийн хүү 11,113,774.48 төгрөг, нийт 50,*******4,118.48 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч тэй байгуулсан РЬЕХ! зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 50,*******4,118.48 төгрөг, нотариатын зардалд 76,000 төгрөг, нийт 50,180,118.48 /тавин сая нэг зуун наян мянга нэг зуун арван найман төгрөг дөчин найман/ мөнгийг гаргуулж өгнө үү.гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
-н нэхэмжлэлтэй С.өд холбогдох 50,180,118.48 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч -ны нэхэмжлэлтэй С.өд холбогдох 50,180,118.48 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,851 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 204,425.5 төгрөгийг, төрийн сангийн **************30400941 данснаас 204,425.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.