| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0526/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 539
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-н Б-т холбогдох 1708 0009 30530 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Ц байнга амьдрах орон байранд нэвтэрч, 32 инчийн Шарп маркийн зурагт удирдлагын хамт, кабелын суваг хүлээн авагч төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Б нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Ц байнга амьдрах орон байранд нэвтэрч, 32 инчийн Шарп маркийн зурагт удирдлагын хамт, кабелын суваг хүлээн авагч төхөөрөмж, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-15/
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа дэд ахлагч Б.Шинэбаатарын:...Дэд ахлагч М.Мөнхбаатарын хамт Ачит-114 чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалааны шинэ эцэс орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ....бүтээлгэнд Шарп маркийн зурагт олон сувгийн хүлээн авагчийн хамт боож авч явж байсныг шалгахад Б-н Ц-н гэрийн хаалгыг эвдэн орж хулгайлсныг ирүүлж ачит 10-т хүлээлгэн өгөв...” гэх илтгэх хуудас /хх-16/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13/
- хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 10 цаг болж байхад гэрээсээ гараад ажилдаа явсан. Намайг гарахад манай гэрт ямар ч хүн үлдээгүй бөгөөд өглөө 08 цагийн үед надтай хамт амьдардаг төрсөн дүү Гажилдаа явсан. Тэгээд би өдөр ажил дээрээ байж байтал орой 20 цагийн орчим манай дүү Гнад руу утсаар залгаад манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэр үед би Гэрэлмаад цагдаа дуудчих гэсэн. ...Манай монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдсэн байдалтай мөн хаалганы модыг эвдэж хулгайч орсон байсан. ..Манай гэрийн хойморт байдаг 32 инчийн Шарп маркийн зурагт удирдлагын хамт, мөн кабелын суваг хүлээн авагч төхөөрөмж, ягаан эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-16-17/
- эд зүйлийн үнэлгээ – 490.000 төгрөг /хх-29/
- шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 06 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалаанаас хойших нь нэг айлын том хашааг хараад гээд буусан байсан. Миний буусан айлын урд талд 2 гэр байдаг байсан ба 2017 оны 07 дугаар сарын 04, 05-ны үед 2 гэрийн хойд талын гэрийн хаалгыг хүчтэй татсан чинь хажуу араамаараа онгойсон. Би тэр гэрт ороод хоймор талд нь зурагт байхаар нь удирдлагын хамт мөн суваг хүлээн авагч станцын хамт аваад гарсан. Тэгээд засмал дагаад явж байтал цагдаагийн алаг тэрэг ирээд цагдаа намайг барьж авсан. Би тэр айлыг танихгүй. Би архи уусан байсан тэгээд эзэнгүй айл байхаар нь ороод зурагтыг нь хулгайлсан...гэх мэдүүлэг /хх-77-78/ шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинж бүрэн нотлогджээ.
Хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-17/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, мөн өөрийн гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байх тул түүндтухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэж, улмаар шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын шинж чанар, түүний хувийн байдал /гэмшсэн, хохирлоо төлж барагдуулсан/ зэргийгхаргалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Б-т 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Д.Б-т оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Б-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.