2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/00794

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******, ******* *******, ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагч аар оролцвол зохих этгээд болох ******* ******* //-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь Худалдаа, хөгжлийн банктай 2024 оны 03 дүгээр сарын 18-ны өдрийн Дугаар No1020/000283/2024 тоот Цалингийн зээлийн гэрээ, Дугаар No1020/000283/2024 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 18,300,000.00 /Арван найман сая гуран зуун мянган төгрөг/ төгрөгийг сарын 1,10%-н хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагчаар татагдвал зохих этгээд болох ******* ******* нь бүртгэлтэй хаяг болох Дархан-уул аймаг *****тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 307/ШЗ2025/07697 тоот захирамжаар тогтоогдож байна.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар татагдвал зохих этгээд болох ******* ******* //-ыг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* //-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 307/ШЗ2025/07697 дугаар захирамж, цалингийн зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2026/01330 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа ба зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар ******* ******* //-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* ******* //-ийг эрэн сурвалжилсугай.

2. ******* ******* //-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч /утас:/-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА