Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1095

 

2025            09          11                                                                               2025/ДШМ/1095

Н.Ц-, О.Л-, Ц.Г-, Х.З-,  Д.Г-, Г.Ч-, Ш.Х-, Х.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.Р- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

яллагдагч Н.Ц-, түүний өмгөөлөгч Ө.Учрал /цахимаар/, Б.Наранцэцэг,

яллагдагч О.Л-ын өмгөөлөгч Ч.Болд,

яллагдагч Ц.Г-ын өмгөөлөгч О.Даваахүү,

яллагдагч Д.Г-, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал,

яллагдагч Г.Ч-ийн өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/,

яллагдагч Ш.Х-,

яллагдагч Х.Б-ы өмгөөлөгч Б.Түвшинжаргал /цахимаар/,

яллагдагч Г.Б-,

яллагдагч Ж.Р-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4630 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг 68 дугаар эсэргүүцлээр Н.Ц-, О.Л-, Ц.Г-, Х.З-,  Д.Г-, Г.Ч-, Ш.Х-, Х.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.Р- нарт холбогдох эрүүгийн 2002006310194 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О- овгийн Н-гийн Ц- /РД ......../, ............, урьд ял шийтгэлгүй,

2. С- овгийн О-ийн Л-, /РД: ......./, ..........., урьд ял шийтгэлгүй,

3. Б- овгийн Ц-ын Г-, /РД: ....../, .........., урьд ял шийтгэлгүй,

4. Н- овгийн Х-ы З-, /РД: ......./, ............., урьд ял шийтгэлгүй,

5. А- овгийн Д-ны Г-, /РД: ......./, .........., урьд ял шийтгэлгүй,

6. А- овгийн Г-ын Ч-, /РД: ..../, ............., урьд ял шийтгэлгүй,

7. И- овгийн Ш-гийн Х-, /РД: ........./,............, урьд ял шийтгэлгүй,

8. Ш- овгийн Х-ын Б-, /РД: ........./, ........, урьд ял шийтгэлгүй,

9. Ө- овгийн Б-гийн Б-, /РД: ......../, ..........., урьд ял шийтгэлгүй,

10. Б- овгийн Г-гийн Б-, /РД: ....../, ........., урьд ял шийтгэлгүй,

11. И- овгийн Ж- Р- /РД: ....../, ........., урьд ял шийтгэлгүй,

1. Яллагдагч Н.Ц- нь нийтийн албан тушаалтын буюу ........ газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд мэргэжилтэн албан тушаалыг хашиж байхдаа Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Б-ын “Б.Б-, Б.А- нарт жолоодох эрх олгуулах” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд С.Б-ын Хаан банк дахь ...... дугаар данснаас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансаар 500.000 төгрөгийн хахууль,

Ч.М-ын “С”, “Д” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Г.Ч-ээр дамжуулан түүний Хаан банк дахь ...... дугаарын данснаас өөрийн Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансаар 900.000 төгрөгийн төгрөгийн хахууль,

Д.Р-ын “Е” ангиллын ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ц.Г-оор дамжуулан түүний Хаан банк дахь ....... дугаар данснаас өөрийн Хаан банк дахь ....... дугаарын харилцах дансанд 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль,

Х.З-ын “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ц.Г-оор дамжуулан түүний Хаан банк дахь ....... дугаар данснаас өөрийн Хаан банк дахь ....... дугаарын харилцах дансанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль,

Мөн О.Л-тай санаатай нэгдэж, бүлэглэн Ж.А-ын “С” ангиллын ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ж.А-аас түүний Хаан банк дахь ...... дугаар данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 200.000 төгрөгийн хахууль,

 Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З-ын “В” ангиллын ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2018 оны 5 дугаар сард бэлэн 250.000 төгрөг, мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Г.З-аас түүний ...... дугаар данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 150.000 төгрөгийн хахууль,

 М.У-ийн “СЕ” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.А-гын Хаан банк дахь ....... дугаар дансаар дамжуулан О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 200.000 төгрөгийн хахууль,

 Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх ашиг сонирхлын үүднээс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д.Г-ын Хаан банк дахь ..... дугаар дансаар дамжуулан О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 100.000 төгрөгийн хахууль,

Ш.П-гийн “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Ө-өөр дамжуулан түүний Хаан банк дахь ..... дугаарын данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын дансанд 200.000 төгрөгийн,

 Ц.Б-ий “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Ө-өөр дамжуулан түүний Хаан банк дахь ..... дугаарын данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын дансанд 200.000 төгрөгийн хахууль авсан,

Мөн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “....” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 01/21 дугаар “Иргэн Н.Ц-аас Ч- овогтой П- /...../ нь С, Д ангиллын төлбөр болох 500.000  төгрөгийг бэлнээр авсан болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Ж.Р-ээр,

 Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “.....” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 40 дугаартай “Г- овогтой З- /......../ нь үндсэн В ангиллын сургалтын төлбөр болон 400.000 төгрөгийг Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил хяналтын тасгийн мэргэжилтэн Н.Ц- нь бэлнээр тушаасан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Б.Б-ээр,

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ........ хотхоны 71 дүгээр байрны 52 тоотод байрлах “........” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 9 дүгээр сарын 26- ны өдөр 32 дугаар “Иргэн Н.Ц-аас 2019 онд Ц-ын Б- /......../ С ангиллын 200.000 төгрөг, Т-ын Ц-ы Е ангиллын 200.000 төгрөгийг бэлнээр авсан төлбөрийн үлдэгдэл тооцоогүй болно”, 34 дугаартай “Иргэн Ц-аас 2018 онд Ж-ийн А- /....../ Е ангиллын 200.000 төгрөгийг бэлнээр авсан төлбөрийн үлдэл тооцоогүй болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг X.Б-аар,

Хан-Уул дүүргийн ...... байрны 02 тоотод байрлах “......” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 53 дугаартай “Иргэн Н.Ц-аас 2018 оны 7-р сард Б- овогтой А- /........./, Б- овогтой Б- /........./ нарыг бүртгүүлж, сургалтын төлбөр 500.000 төгрөгийг бэлнээр авч, үндсэн В ангиллын сургалтад суралцаж төгссөн ба төлбөрийн тооцоогүй нь үнэн болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Х.Х-аар,

М.У-ийг “.........” ХХК-ийн “СЕ” ангиллын сургалтад бүрэн хамрагдаагүй, шалгалт өгөөгүй байхад Баянгол дүүргийн ........., 8 дугаар байрны 01 тоотод байрлах “.........” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.Ц-ын гуйлтын дагуу “......... трейд” ХХК-ийн “тус авто сургуульд М- овогтой У-и /........./ нь 2018 онд Е ангиллын жолооны төлбөрийг Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн Н.Ц- нь 200.000 төгрөгийг бэлнээр тушаасан нь үнэн болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Г.Б-оор тус тус хуурамчаар үйлдүүлж, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид гаргаж өгсөн гэмт хэргийг,

 2. Яллагдагч О.Л- нь нийтийн албан тушаалтан болох Н.Ц-тай санаатай нэгдэж, бүлэглэн түүний Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.А-ын “С” ангиллын ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2018 оны 7 дугаар сарын 05- ны өдөр Ж.А-аас түүний Хаан банк дахь ...... дугаар данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 200.000 төгрөгийн хахууль,

Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З-ын “В” ангиллын ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2018 оны 5 дугаар сард бэлэн 250,000 төгрөг, мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Г.З-аас түүний ...... дугаар данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 150.000 төгрөгийн хахууль,

М.У-ийн “СЕ” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр А.А-гын Хаан банк дахь ....... дугаар дансаар дамжуулан О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 200.000 төгрөгийн хахууль,

 Б.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх ашиг сонирхлын үүднээс 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Д.Г-ын Хаан банк дахь ..... дугаар дансаар дамжуулан О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд 100.000 төгрөгийн хахууль,

 Ш.П-гийн “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Ө-өөр дамжуулан түүний Хаан банк дахь ..... дугаарын данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын дансанд 200.000 төгрөгийн,

Ц.Б-ий “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Ө-өөр дамжуулан түүний Хаан банк дахь ..... дугаарын данснаас О.Л-ын Хаан банк дахь ...... дугаарын дансанд 200.000 төгрөгийн хахууль тус тус авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,

 3. Яллагдагч Ц.Г- нь Х.З-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Х.З-д “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч өгөх зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ....... дугаартай данснаас Хаан банкны ....... дугаарын дансанд дамжуулан шилжүүлж, Н.Ц-ын Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

 Мөн Д.Р-тай бүлэглэн, Д.Р-т “Е” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч өгөх зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ....... дугаартай данснаас тус банкны ....... дугаарын дансанд дамжуулан шилжүүлж, Н.Ц-ын Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,

4. Яллагдагч Х.З- нь Ц.Г-той үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ц.Г-ын эзэмшлийн Хаан банк дахь ....... дугаартай дансаар дамжуулан 100.000 төгрөгийг ....... дугаартай дансанд шилжүүлж, Н.Ц-ын Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь хахууль өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,

5. Яллагдагч Д.Г- нь нийтийн албан тушаалтан буюу ......... зохицуулах хэлтсийн зохицуулагчаар ажиллаж байхдаа Б.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Б.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэх шалгалтад хамрагдахгүйгээр жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ..... дугаартай данснаас Н.Ц-ын эхнэр О.Л-ын Хаан банкны ...... дугаарын дансанд дамжуулан шилжүүлж, Н.Ц-ын Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,

6. Яллагдагч Г.Ч- нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ч.М-ын өөртөө болон Ч.П-ид “С”, “Д” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч, давуу байдал бий болгох зорилгоор Н.Ц-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 900.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.М-ын Хаан банк дахь ......... дугаар данснаас өөрийн ...... дугаарын дансаар 900.000 төгрөгийг авч, улмаар Н.Ц-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд шилжүүлэн Г.М-ын үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,

 7. Яллагдагч Ш.Х- нь Б.А-, Б.Б- нарыг “......” ХХК-ийн “В” ангиллын сургалтын төлбөр төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байхад Хан-Уул дүүргийн ...... байрны 02 тоотод байрлах “......” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 53 дугаартай “Иргэн Н.Ц-аас 2018 оны 7-р сард Б- овогтой А- /........./, Б- овогтой Б- /........./ нарыг бүртгүүлж, сургалтын төлбөр 500.000 төгрөгийг бэлнээр авч, үндсэн В ангиллын сургалтад суралцаж төгссөн ба төлбөрийн тооцоогүй нь үнэн болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг,

 8. Яллагдагч Х.Б- нь Н.Ц-ын гуйлтын дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ........ хотхоны 71 дүгээр байрны 52 тоотод байрлах “........” ХХК- ийн авто сургалтын байранд 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 32 дугаартай “Иргэн Н.Ц-аас 2019 онд Ц-ын Б- /......../ “С” ангиллын 200.000 төгрөг, Т-ын Ц-ы Е ангиллын 200.000 төгрөгийг бэлнээр авсан төлбөрийн үлдэгдэл тооцоогүй болно”, 34 дугаартай “Иргэн Ц-аас 2018 онд Ж-ийн А- /....../ “Е” ангиллын 200.000 мянган төгрөгийг бэлнээр авсан төлбөрийн үлдэл тооцоогүй болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг,

9. Яллагдагч Б.Б- нь Н.Ц-ын гуйлтын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “.....” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 40 дугаартай “Г- овогтой З- /......../ нь үндсэн В ангиллын сургалтын төлбөр болон 400.000 мянган төгрөгийг Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил хяналтын тасгийн мэргэжилтэн Н.Ц- нь бэлнээр тушаасан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг,

10. Яллагдагч Г.Б- нь М.У-ийг “.........” ХХК-ийн “СЕ” ангиллын сургалтад бүрэн хамрагдаагүй, шалгалт өгөөгүй байхад Баянгол дүүргийн ........., 8 дугаар байрны 01 тоотод байрлах “.........” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.Ц-ын гуйлтын дагуу “......... трейд” ХХК-ийн “тус авто сургуульд М- овогтой У-и /......... нь 2018 онд Е ангиллын жолооны төлбөрийг Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн Н.Ц- нь 200.000 төгрөгийг бэлнээр тушаасан нь үнэн болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг,

11. Яллагдагч Ж.Р- нь Н.Ц-ын гуйлтын дагуу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “....” ХХК-ийн авто сургалтын байранд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 01/21 дугаартай “Иргэн Н.Ц-аас Ч- овогтой П- /...../ нь С, Д ангиллын төлбөр болох 500.000 төгрөгийг бэлнээр авсан болно” гэсэн албан бичиг буюу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

 мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

О.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Ц.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ш.Х-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

Х.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж.Р-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Нийслэлийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 240 дугаар яллах дүгнэлттэй танилцахад яллагдагч Н.Ц- нь нийтийн албан тушаалтан буюу ........ газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн бүртгэл хяналтын төвд мэргэжилтэн албан тушаалыг хашиж байхдаа Ч.М-ын С, Д ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Г.Ч-ээр дамжуулан түүний Хаан банк дахь ...... дугаарын данснаас өөрийн Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансаар 900.000 төгрөгийн хахууль авсан, яллагдагч Г.Ч- нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ч.М-ын өөртөө болон Ч.П-ид С, Д ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч, давуу байдал би болгох зорилгоор Н.Ц-ын албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай нь холбогдуулан 900.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.М-ын Хаан банк дахь ......... дугаартай данснаас өөрийн ...... дугаарын дансаар 900.000 төгрөгийг авч, улмаар Н.Ц-ын Хаан банк дахь ...... дугаарын харилцах дансанд шилжүүлэн Г.М-ын үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэжээ.

Хэрэгт Ч.П-ийн “...миний төрсөн ах Ч.М- ангилал ахиулахад бүртгүүлэх үү гэж надаас асуухаар нь би тэгье гэж хэлсэн. Тэгсэн чинь 3-4 сарын дараа  надад С, D ахиулсан үнэмлэх ирсэн...” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний эрхийн үнэмлэхийн лавлагаа зэрэг авагдсан байна.

Дээрх баримтуудаар Ч.П- нь хуульд заасан арга журмаас өөрөөр жолоодох эрхийн үнэмлэхийн ангилал даруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэх талаар прокуророос дүгнэлт хийгээгүй байна.

 Түүнчлэн прокуророос яллах дүгнэлтэд нэг үйл баримтын талаар хоёр өөр байдлаар дүгнэлт хийсэн нь прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн байх тул яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй байна гэх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

Яллагдагч Г.Ч-ийн өмгөөлөгчөөс “...хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж яллагдагчаар татсан боловч энэ хэрэгт хахууль өгсөн гэх хүмүүсийг яллагдагчаар татаж шүүхэд ирүүлээгүй мөн гэмт хэргийн замаар өөртөө давуу байдал бий болгосон гэх хүмүүсийн гэмт хэргийн замаар олж авсан эрхийг ........лүүлэхээр шүүхэд ирүүлээгүй хууль зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан.

 Прокуророос нэр бүхий хүмүүсийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан байх боловч хууль бус замаар олж авсан гэж үзэж буй эрхийг хэрхэн ........лэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, баримтыг хэрэгт хавсарган ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа тухайн үйлдлийн улмаас хуульд зааснаас өөр арга хэлбэрээр өөрт олж авсан эрхийг буюу үр дагаврыг хэрхэн ........лэсэн нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Мөн яллагдагч Н.Ц- болон түүний өмгөөлөгчөөс ганцаар ........лэх эрх хэмжээгүй атал бусад хүмүүсийг шалгаагүй, хэрэв түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хамтран оролцоог шалгах ёстой гэх агуулга бүхий хүсэлтийг хэлэлцүүлэгт гаргасан.

 Прокуророос яллагдагч Н.Ц-ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхээс яллагдагч Н.Ц- нь албаны чиг үүргийн хувьд шууд жолооны үнэмлэх олгох эрх бүхий этгээд мөн эсэх, ямар арга хэлбэрээр бусдын ашиг сонирхлын үүднээс тухайн үнэмлэхийг гаргасан, цаашилбал тус үйлдэлд нь бүртгэл хяналт хийх, эрх олгох, хэвлэх эрх бүхий этгээдүүд хамтран оролцсон зүйл байгаа эсэхийг шалган тогтоох ажиллагааг явуулан хууль зүйн дүгнэлт хийж хэргийг нэг мөр ........лэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагч Г.Ч-ийн өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа процессын зөрчил гаргаж буруу хууль сануулсан тул зөрчлийг засуулах шаардлагатай, яллагдагч Д.Г-ын өмгөөлөгчийн яллах дүгнэлтэд дурдсан дамжуулж өгсөн гэх мөнгөн дүн мэдүүлэг болон дансны хуулгаар тогтоогдож байгаа мөнгөн дүнгээс их, баримтууд хоорондоо зөрүүтэй байх тул дахин мэдүүлэг авах ажиллагааг хийлгүүлэх гэх агуулга бүхий хүсэлтүүд гаргасныг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн хийж гүйцэтгэвэл зохилтой байна.

 Харин прокуророос нэр бүхий яллагдагч нарыг яллагдагч Н.Ц-ын гуйлтын дагуу хэрэг хянан ........лэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Өөрөөр хэлбэл, прокуророос нэр бүхий яллагдагч нарыг хуурамчаар гарын үсэг зурсан, тамга тэмдэг үйлдсэн бус гагцхүү худал болохыг мэдсээр байж бодит байдалд нийцээгүй үйл баримтыг үнэн гэж батлан албан тоот ирүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн байх тул өмгөөлөгч нараас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан бусад хүсэлтүүд нь баримтаар тогтоогдохгүй, хүлээн авах үндэслэлгүй байх тул шүүхээс тусгайлан дүгнэлт хийх, мөн тухайн асуудлуудаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Ц-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, болон хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч О.Л-, Х.З-, Ц.Г-, Д.Г-, Г.Ч- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Ш.Х-, Х.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.Р- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхгийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж ........лэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “... гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шалгасан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх эрүүгийн 2002006310194 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...анхан шатны журмаар хэрэг хянан ........лэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээд явагдана...” гэж заасанчлан ........лэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж ........лэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх дүгнэлтэд хүргэж байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг ........лэх боломжтой байна. Иймд хэргийг прокурорт буцааж ........лэсэн Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дүгээр сарын 23-ны өдрийн 4630 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч О.Л-ын өмгөөлөгч Ч.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4630 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, хяналт тавьсан хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасныг дутуу хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байгаа.  Өөрөөр хэлбэл, Н.Ц- нь тухайн хүмүүсээс жолооны шалгалт авсан эсэхийг бүрэн гүйцэт тодруулаагүй. Өөр этгээд авсан юм уу, Н.Ц- авсан юм уу гэдгийг тогтоогоогүй. Жишээлбэл, Х.З- гэх хүн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шалгалт өгсөн байдаг. Гэтэл Н.Ц- нь 2020 оны 4 сард ажлаа сольсон. Түүнчлэн нийтийн албан тушаалтан мөн эсэх талаар яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байгаа. Мөн тухайн үеийн жолооны курсийн төлбөр хэдэн төгрөг байсныг тогтоогоогүй. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэж ялласан. Үүн дээр шинжээч томилуулж, тодруулах шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Ц.Г-ын өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хэргийг тал бүрээс нь бодитой тогтоох шаардлагатай тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.Ц-ын өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг Авлигатай тэмцэх газарт 2-3 жил шалгагдсаны дараа миний бие өмгөөлөгчөөр оролцсон. Мөрдөн байцаалтын шатанд 4 удаа хүсэлт гаргасан. Учир нь миний үйлчлүүлэгч “...би хүний мөнгийг л дамжуулсан болохоос өөрөө авч ашиглаагүй...” гэдэг тул энэ хэргийг нарийн шалгуулах гэж хичээсэн. Гэтэл хэргийн гол зүйлийг шалгаж өгдөггүй. Миний хамгийн сүүлд прокурорт 2 удаа өгсөн хүсэлт дээр байдаг. Яллагдагч Н.Ц-ын ямар үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзээд байгаа талаар тайлбар өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Нэг хүн ангилал дарж, үнэмлэх гаргахгүй тул эдгээр байдлуудыг нарийвчилж шалгамаар байна гэсэн. Үүний дагуу шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт тавьж, улмаар шүүх хэргийг прокурор луу буцаах захирамж гаргасан. Уг захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тухайн хэрэг дээр маш олон хүнийг яллагдагчаар татсан байдаг. Тухайлбал, Ш.Х- гэх хүнийг 5 удаа байцаасан байдаг. Нөгөө хүн нь мөнгө авсан гэдгээ илэрхийлээд байхад аваагүй болгох гээд 5 удаа асуусан байдаг. Хэрэв эдгээр хүмүүс мөнгө аваагүй юм бол яагаад бүртгэлийн ажил хийгээд байгаа нь эргэлзээтэй.  Үүнээс үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал харагддаг. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шат руу буцааж байж ээдрээ төвөгтэй байдал нь тайлагдана. Яллагдагч Н.Ц- гурван дэвтэр гаргаж ирсэн. Уг дэвтрээс нарийн зүйлүүд гарч ирнэ гэж бодож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Г-ын өмгөөлөгч С.Ариунцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн ........ буюу хэргийг прокурорт буцаах ........ийг дэмжиж байгаа. Миний үйлчлүүлэгч Д.Г-ыг 2018 оны 08 дугаар сард Б.А-гаас 100.0000 төгрөг аваад, яллагдагч Н.Ц-ын эхнэрт 150.000 төгрөг болгож өгсөн гэх хэрэгт холбогдуулан бүтэн 7 жилийн турш шалгасан. Хүн ямар нэгэн ашиг олох санаатай байсан бол 50.000 төгрөгийг ч өөртөө ашиглана. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн суугаад гарах хугацаа боллоо. Тухайн хэрэгт 3-4 удаа гомдол, хүсэлтүүд гаргасан. Үүнд үнэлэлт дүгнэлт өгдөггүй, шийддэггүй. Яллагдагч Н.Ц- жолооны ангиллыг ахиулах, эрх олгодог эрх бүхий этгээд биш байдаг. Оролцоотой гэж байгаа тохиолдолд Н.Ц-тай санаа зорилгоороо нэгдсэн хүмүүсийг татах хэрэгтэй. Эс бөгөөд энэ нь гэмт хэрэг биш гэх агуулгатай 3-4 удаагийн гомдол гаргасан ч шийдэгдээгүй. Өмнө нь тус хэрэгт өөр прокурор дээр байсан. Сүүлд Б.Сод-Эрдэнэ прокурор дээр ирсэн. 2018 онд уг жолооны курст н.Энхтуяа гэх хүн сураад, программаа хангаад, шалгалтаа өгөөд төгссөн талаарх бүх материалыг хавтаст хэрэгт би гаргаж өгсөн. Үүнд үнэлэлт, дүгнэлт өгдөггүй. Иймд анхан шатны шүүхийн ........ үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Г.Ч-ийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн оролцогч нар буюу яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг ........лэх боломжгүй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 32.10, 16.2-т заасан нотолбол зохих байдалд хамаарах, мөн эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийг зөрчсөн дээрх үйлдлүүд, шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэх боломжгүй асуудлын хүрээнд хүсэлтүүдийг гаргасан. Эрүүгийн хуулийн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. Учир нь яллагдагч Н.Ц- нийтийн албан тушаалтан буюу ........ газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ерөнхий газрын бүртгэл, хяналтын төвд мэргэжилтнээр албан үүрэг гүйцэтгэж байхдаа Ч.М-ын “С”, “Д” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэдэг. Тухайн хахуулийг Г.Ч-ээр дамжуулж авсан гэх үйл баримтад дүгнэлт өгдөг. Миний үйлчлүүлэгч Г.Ч- нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ч.М-ын өөртөө болон н.П-ид тээврийн хэрэгслийн “С”, “Д” ангиллыг гаргуулах давуу байдал бий болгох зорилгоор хахуулийг өгөхдөө хамжигчаар оролцсон гэж үзсэн. Н.Ц-ын үйлдэл дээр н.П- гэх хүний үйл баримтын талаар огт хууль зүйн дүгнэлт өгдөггүй. Үүнийг ямар замаар ........лэх вэ гэвэл прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолдоо өөрчлөлт оруулах замаар хууль зүйн дүгнэлт хийнэ. Үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн. Яллагдагч Н.Ц-ын яг ямар албан үүрэг гүйцэтгэж байсантай холбоотойгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан объектив талын шинжийг тодорхой заадаггүй. Н.Ц-ын албаны бүрэн эрх нь юу байсан юм бэ, энэ нь ямар дүрэм, журам,  хууль тогтоомжоор зохицуулагддаг талаар прокурор тодорхой тогтоох ёстой. Хан-Уул дүүргийн замын цагдаад байсан юм уу, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд мэргэжилтнээр ажиллаж байсан юм уу, цаг хугацааны хувьд тодорхой бус байна. Яллагдагч Г.Ч-ийн мөнгө өгсөн үйлдлийг буюу субъектив талын санаа зорилгыг тогтоож, объектив талыг шинжийг Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 16.2-т заасан шаардлагын хүрээнд буюу мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлаж, хахууль өгөхөд хамжсан гэдэг. Гэмт хэргийг зохион байгуулсан, захиалсан хүмүүсийн үйлдэл оролцоо огт байдаггүй. Г.Ч- гэх хүн хэнтэй, яаж хамжаад байгаа нь буюу хамтран оролцсон хэлбэр нь тодорхой бус. Энэ нөхцөл байдлыг яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй. Яллагдагч Н.Ц- бусдад давуу байдал бий болгоод, хууль бусаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргасан болон ангилал ахиулсан нөхцөл байдал дээр анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон тохиолдолд хууль хэрэглээний хувьд болон практик жишгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхүүд хаана байгаа юм бэ, Эдгээр хүмүүс хууль бусаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олж авсан тохиолдолд тээврийн цагдаагийн алба руу шилжүүлж, эрхийн  хүчингүй болгох ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй. Шүүхийн гэм буруугийн асуудлыг ........лэсэн тохиолдолд дээрх үнэмлэхүүдийг хэрхэн ........лэх талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Эдгээр ажиллагаануудыг өмгөөлөгчийн зүгээс шаардсан. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийг зөрчсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний процессын зөрчил гаргасан талаар шүүгч захирамждаа дурдсан. Иймд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4630 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Дээрх ажиллагаа нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм. ...” гэв.

Яллагдагч Н.Ц-ын өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие яллагдагч Н.Ц-ын өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шатнаас оролцсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Х.Б-ы өмгөөлөгч Ц.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад өмгөөлөгчтэй ижил саналтай байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг жолооны курсийн бүртгэл хяналтын төвд ажиллаж байхдаа жолооны үнэмлэх гаргаж өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буруутгасан. Би 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 04 сар хүртэл Бүртгэл хяналтын төвд ажилласан. Бүртгэл хяналтын төвд ажиллахдаа би Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2017- 2019 он хүртэл албанаас чөлөөлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан байгаагүй гэсэн үг. Шалгалтын хувьд шалгалтын комисс томилогдоод, өглөө нь хуваарь гардаг. 3-4 хүний бүрэлдэхүүнтэй комисс жолооны шалгалт авдаг байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Ц-, О.Л-, Ц.Г-, Х.З-, Д.Г-, Г.Ч-, Ш.Х-, Х.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.Р- нарт холбогдох хэргийг хянан ........лэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, ........ийг хянаж үзэв.

Хэргийг бүхэлд нь хянахад, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх Н.Ц-, О.Л-, Ц.Г-, Х.З-,  Д.Г-, Г.Ч-, Ш.Х-, Х.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.Р- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд эцэслэн ........лэх боломжгүй байна. ...”  гэх үндэслэл зааж хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн ........лэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 33.3  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дах заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж ........лэсэн нь хуульд нийцжээ.

Тухайлбал, жолооны эрх шинээр олгох, сэргээх, ангилал өөрчлөх асуудал нь зөвхөн яллагдагч Н.Ц-ын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ганцаараа хэрэгжүүлдэг чиг үүрэгт хамаарах эсэх, үүнийг шалгах шаардлагатай талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” тогтоохуйц нотлох баримтууд хангалттай цуглаагүй байна. Зарим яллагдагч нарыг зөвхөн дансаараа мөнгө авсан, шилжүүлсэн, яллагдагч Н.Ц-ын үйлдэлтэй холбоотой баримт бичгүүд үйлдсэн үйлдлүүдийг гэмт хэрэг гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хянаад хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Яллах дүгнэлтэд тусгагдсан дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Мөнгө өгсөн, авсан, дамжуулан шилжүүлсэн хүмүүс нь хахууль өгөх зорилгоор өгсөн үү, эсвэл жолооны курсийн төлбөр, үнэмлэхийн хураамж байдлаар шилжүүлсэн эсэхийг хөдөлбөргүйгээр нотолсны эцэст хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн ........лэх боломж шүүхэд үүсэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлэг, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул давж заалдах шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4630 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч Н.Ц-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, болон хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч О.Л-, Х.З-, Ц.Г-, Д.Г-, Г.Ч- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ш.Х-, Х.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.Р-, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж ........лэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/4630 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Н.Ц-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, болон хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч О.Л-, Х.З-, Ц.Г-, Д.Г-, Г.Ч- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ш.Х-, Х.Б-, Б.Б-, Г.Б-, Ж.Р-, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан ........лэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн ........т нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ             

 

 

                                    ШҮҮГЧ                                           Т.АЛТАНТУЯА

 

 

                         ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА