Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1039

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******ы нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасныг хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ”.....Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 762 тоот “Бүртгэл хүчингүй болгуулах тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.У*******ын албан тушаалыг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******ы нэхэмжлэлтэй, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 762 тоот “Бүртгэл хүчингүй болгох тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.У*******ын албан тушаалыг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******ы 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Мөн Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

                                            

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******ы гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 762 тоот “Бүртгэл хүчингүй болгох тухай” тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.У*******ын албан тушаалыг сэргээхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ               Б.АДЪЯАСҮРЭН