Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 313/ШШ2026/00278

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: *******,*******,,,,

 Зээлийн гэрээний үүрэгт 1 207 960.5 төгрөг гаргуулах тухай хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч, хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 541 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 16 770.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 16 770.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ