| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01604/И |
| Дугаар | 316/ШШ2025/01141 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 316/ШШ2025/01141
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн
шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower ******* тоот ******* ББСБ ХХК РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А******* овогтой С******* /Сэлэнгэ аймаг Шаамар сум 1-р баг Дэлгэрхаан, төмөр зам гудамж, ******* тоот РД:*******/-д холбогдох,
854,828 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Сүмбэрбат нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
... ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Соёл-Эрдэнэ нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай нэхэмжилсэн дүнг бүхэлд нь төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь А.Соёл-Эрдэнэд холбогдуулан 854,828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Соёл-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан болох нь түүний хүсэлтээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,366 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК нь А.Соёл-Эрдэнэд холбогдуулан 854,828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 26,366 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ