| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01607/И |
| Дугаар | 316/ШШ2025/01140 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 316/ШШ2025/01140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан ******* тоотод оршин суух хаягтай гэх, Б******* овогт Л*******гийн Э******* /РД:....................... /-гийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие анх 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг
Дулаанхаан мод дамжуулах баазад нормчноор ажилд орсон. 1985 оны 06 дугаар
сарын 05-ны өдөр цэрэгт татагдаж, 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цэргээс
халагдаж ирээд эргүүлэн ажилдаа орж 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл
тасралтгүй ажилласан. Иймд 5 жил 6 сарын хугацаанд ажиллаж байсныг тогтоож
өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э******* нь улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 -д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч нь Дулаанхаан мод дамжуулах баазад 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд норомчиноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар дээрх үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна зөвхөн 3 гэрчийн мэдүүлэгийг үндэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлж чадаагүй байх тул Л.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б******* овогт Л*******гийн Э******* /РД:.......................... /-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ