| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/01102/И |
| Дугаар | 316/ШШ2025/01124 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 316/ШШ2025/01124
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, *******д байрлах, ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг , ******* тоотод оршин суух хаягтай (РД:*******) Г******* овогт С*******гийн Г*******,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг , ******* тоотод оршин суух хаягтай (РД:*******) Г******* овогт Дын С******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,584,554.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч холбогдуулан 4,584,554.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.Г*******, Д.С******* нараас 4,584,554.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч С.Г*******, Д.С******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,584,554.37 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* нь хариуцагч С.Г*******, Д.С******* нарт холбогдуулан 4,584,554.37 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,303 төгрөгийн тал хувь болох 44,151.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 44,151.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ