Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/1124

 

2025          09            18                                                                               2025/ДШМ/1124

 

 

С.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч С.Л-, “П-” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Батзориг,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Л-, шүүгдэгч “П-” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Б.М-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Батзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Л-, “П-” ХХК нарт холбогдох 2302007720060 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж- овгийн С-ын Л-, /........./, ........., урьд ял шийтгэлгүй,

“П-” ХХК, ........., ял шийтгэлгүй, /хувийн хэргийн дугаар ......., РД: ....../,

Шүүгдэгч Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ мэргэшүүлэх сургалтын уйл ажиллагаа явуулдаг “П-” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ...... дүгээр байрны /нийтийн орон сууц/ оффисын 3 тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөлгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат /К2CrO4/, 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид /0.1 N NаОН/, 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат /AgNO3/, 60 граммын хуванцар 2 ширхэг савтай,

мөн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мал эмнэлгийн хүрээлэнгийн ...... өрөөнд  “К2CrO4 500g” бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат /К2CrO4/, “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид /0.1 N Na OH/, “AgNO3’’ гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат /AgNO3/ зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан,

 Шүүгдэгч С-ын Л- нь өөрийн Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ мэргэшүүлэх сургалтын уйл ажиллагаа явуулдаг “П-” ХХК-аар дамжуулан Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, ...... дүгээр байрны /нийтийн орон сууц/ оффисын 3 тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат /K2CrO4/, 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид /0.1 N NaOH/, 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат /AgNO3/, 60 граммын хуванцар 2 ширхэг савтай,

мөн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мал эмнэлгийн хүрээлэнгийн ...... өрөөнд “К2CrO4, 500g”  гэсэн  бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат /K2CrO4/, “Sodium hydroxide 500” содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид /0.1N NaOH/, “AgNO3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат / AgNO3/ зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр мах, сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: “П- ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

С.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Шүүгдэгч Ж- овогт С-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр,

 Шүүгдэгч “П-” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С-ын Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүгдэгч “П-” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар лабораторийн оношлуурын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 23,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л- нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, мэдэгдэж, Эрүүгийн 2302007720060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калийн хромат /K2CrO4/, 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид /0.1 N NaOH/, 60 грамм, 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат /AgNO3/, 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, калийн хромат K2CrO4 500g хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат /K2CrO4/ “Sodium hydroxide 500”, “содиум гидроксид 500 гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 561,9 грамм натрийн гидроксид /0.1 N NaOH/, “AgNO3” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103,3 грамм мөнгөний нитрат / AgNo3/ зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисууд /Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний хашаанд байрлах эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн 2302007720060 дугаартай хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.Л- давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж- овогт С-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Химийн хортой аюултай бодисын хууль, дүрэм журмын зохицуулалтад ойлгомжгүй, тодорхойгүй заалтууд их байгаа нь зохицуулагч болон хэрэглэгчдийг мухардалд оруулж, үндэслэлгүй дүгнэлт шийдвэр гаргахад хүргэж байна. Миний энэ хэргийн нөхцөл байдал хэдэн 10 мянган мэргэжилтэн, оюутан, судлаачдад, 1000 мянган үйлдвэрлэгчдэд хамааралтай учраас гомдолтой байна. П- ХХК-ийн захирал С.Л- би 390м2 оффисын зориулалттай талбайгаас манайх 130м2 талбайд нь сургалтын төв байгуулан лабораторийн дадлага олгох сургалтын үйл ажиллагаа явуулж ирсэн. П- ХХК-д зөрчлийн хэрэг нээж шалгаж байсан. Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж үзээд торгууль тавьж, сайжруулах, зөрчлийг арилгах даалгавар өгсөн. Прокурорын Даалгаврын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэлтийн байцаагчийн хяналтын доор химийн бодис, лабораторийн хэрэгслийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн ...... өрөөг түрээслэн шилжүүлэн байршуулсан. П- ХХК болон С.Л-гийн зүгээс Хан Уул дүүргийн 22 хороо ...... дүгээр байрны 3 тоотод химийн хортой аюултай бодисыг ашиглаагүй, хадгалаагүй, хэрэглээгүй билээ. Зөрчлийн хэргийн даалгавар дуусаагүй байхад жилийн дотор дахин иргэн Т.Анарын гомдлын дагуу экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн ...... 51 байрны 3 тоотод байрлах сургалтын төвийн байранд зөвшөөрөлтэй, патенттай, стандарттай нийтийн хүртээл болоод 20 жил ашиглагдсан оношлуурыг хураан авч дүгнэлт гаргуулсан. Оношлуур нь химийн хортой аюултай бодис биш. Тухайн оношлуур нь сүүнд ус, сода хольсон эсэх, махны шинэ хуучныг шалгадаг /60-100 мл савтай шингэнүүд/ болохыг нотолсон холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх миний гаргаж өгсөн нотлох баримтад нэг ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Оношлуур нь Монгол улсын шинжлэх ухаан цөм технологийн төслийн хүрээнд 2017 оноос 2022 оны хооронд судалгаа хөгжүүлэлт хийгдэж байсан. Энэхүү цомог нь стандарттай, патенттай мөн фармакопейн хорооны дүгнэлттэй, 2021 оны инновацын шилдэг бүтээгдэхүүн болох 13 төрлийн бодисын найрлагатай оношлуурыг хурааж авсан. Энэ цомог дотор Засгийн газрын 95-р тогтоолоор Монгол улсад хэрэглэхийг хориглосон химийн хортой, аюултай бодисын жагсаалтад орсон бодис байхгүй.

Оношлуурыг үйлдвэрлэх, худалдаанд гаргах хөгжүүлэхийн тулд Химийн хортой аюултай бодисын тусгай зөвшөөрлийг 2021 оноос хойш хөөцөлдөж эрх бүхий байгууллагад хандаж ирсэн. Зөвшөөрлийг авах талаар холбогдох эрх бүхий төрийн байгууллагуудад хандсан боловч зөвшөөрөл өгөхгүй и чирэгдүүлж байсан билээ. Зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага Монгол улсын хэмжээнд байхгүй байснаас зөвшөөрөл олгогдоогүй билээ. Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын мэдээлэлд үндэслэн үйл ажиллагаа явуулсан бол тэр нь буруу байсан ч хууль ёсны итгэлцлийг хүндэтгэх зарчмыг баримтлах тухай заасан байдаг. Төрийн байгууллагын үйл ажиллагаа тодорхойгүй байснаас иргэн, хуулийн этгээд буюу бид хариуцлага хүлээх ёсгүй. Шийтгэх тогтоолын зарим заалтуудад тайлбар нотолгоо гаргая.

 2 дугаар нүүр 5 мөрнөөс хэргийн талаар

 1. “... БОНХАЖ-н сайд, Эруул мэнд спортын сайдын 2015оны А/356/396 Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан 520. 158 . 601 дугаартай, тус бур 60-100 мл-ын хуванцар савтай натрийн шулт /NaOH/ нормал уусмал, мөнгөний нитоат /AgNo3/ 0.5% Кали хромат /K2CrO4/-н 5 хувийн  уусмалууд ....” гэх мэтээр дараах 3 химийн хортой, аюултай бодисыг зөвшөөрөлгүй ашигласныг тогтоожээ гэжээ.

1.1 ХУД-ийн 51-р байрны 3 тоотоос сүүнд ус хольсон эсэхийг, махны шинэ хуучныг шалгадаг тестүүд буюу оношлуурыг /60+-100 мл савтай шингэнүүд/-ийг хайрцагтай нь хураан авч хэрэгт баримтаар нотолсон. Химийн бодис биш оношлуур байсан.

 1.2. Гэтэл хэрэг нээснээс хойш 5 сарын дараа мал эмнэлгийн хүрээлэнгийн ......од Нийслэлийн прокурорын даалгавраар зориулалтын агуулахад хадгалагдаж байсан 448,7 гр Кали хромат /K2CrO4/, 561,9 гр натрийн шүлт /NaOH/, 103,3 гр мөнгөний нитрат /AgNO3/ 3 төрлийн бодисыг үзлэг хийн хураан авч хэргийн материалд нотлох баримтаар нөхөж хийсэн байсан. Анарын гомдол мэдүүлэг гаргаж байх үед дээрх 3 бодис ...... 3 тоотод байгаагүй, хадгалаагүй, хэрэглээгүй болно.

1.3. Лаборатори ажиллуулж байна гэсэн гомдол байснаас биш үйлдвэрлэл явуулж байна гэсэн гомдол гараагүй. Хан-Уул дүүргийн ...... 3 тоотод химийн хортой, аюултай бодис байгаагүй, хадгалаагүй, хэрэглээгүй, хэзээ ч үйлдвэрлэл явагдаагүй. Иймээс дээрх хуурай бодисууд хэргийн газар байгаагүй, гомдол гаргасан хэрэгт цаг хугацаа, орон зайн, процессын хувьд хамааралгүй.

2. Шүүхийн тогтоолд 2 дугаар нүүр 2 хэсгийн 5. 6 мөр “... оффисын 3 тоот байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж.... “ гэсэн байна.

 2.1 Кали хромат /K2CrO4/, натрийн шүлт /NaOH, мөнгөний нитрат /AgNO3/ энэ 3 химийн хортой аюултай бодис нь засгийн газрын 2007 оны 95-р тогтоолоор батлагдсан Монгол улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад ордоггүй.

 2.2. Манай оффисын 3 тоот байранд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчид химийн хортой аюултай бодис ашиглах дүгнэлт гаргаагүй. Тийм дүгнэлт бид хараагүй.

 3. Шүүхийн тогтоол 9 дүгээр нүүрний 2-р хэсгийн сүүл “...мах сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах, түүнчлэн сүү айрагт ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бус ажиллагаандаа ашиглаж, хадгалсан...” гэжээ.

 3.1. Шүүх шинжилгээний лабораториор химийн хортой аюултай бодис мөн эсэхийг тодруулсан. Гэвч тэдгээрийн үйлчлэгч бодис, хор, аюулын хувь хэмжээ, концентрацийг тодорхойлоогүй. Тухайн оношлуурт Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын итгэмжлэгдсэн лаборатори химийн бодис хэдэн хувь орсон талаар шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан. Уг 3 бодис нь натрийн шүлтийн 0,1 хувь нормал уусмал, кали хроматын 0,5 хувь спиртэн уусмал, мөнгөний нитратын 5 хувийн усан уусмал байсан тухай шинжээчийн дүгнэлт хэргийн материалд байгаа. Химийн хортой бодис, оношлуур хоёрыг ялгаж тогтоогоогүй байж С.Л- болон “П-” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулан гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Олон улсад химийн бодисын хор, аюулыг хэмжих үндсэн үзүүлэлт нь LD50 ба LT50 бөгөөд энэ нь тухайн бодисод өртөх амьтны төрөл, өртөх хэлбэр, тун хэмжээ, концентрациас хамаардаг. Туршилтын амьтан ашиглан хими биологийн ШУ-ны туршилтаар бодисын хоруу чанарын үзүүлэлтүүдийг тогтоосноор химийн хортой аюултай бодисыг үндсэн 10 болон 20 гаруй дэд ангилалд ангилан, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдлын зохицуулалтад ашигладаг.

Хэрэгт холбогдолтой натрийн шүлтийн 0,1 нормал уусмал, кали хроматын 0,5% спиртэн уусмал, мөнгөний нитратын 5%-ийн усан уусмалын LD50 ба LT50-н тооцоолон харуулвал

 

 

ХХАБ

 

Концентрац

Хоруу чанар

Тайлбар

Цэвэр бодисын хувь

Оношлуурт орж буй химийн бодисын хувь /тооцооллоор/

Цэвэр бодис

Тест

 

Ямар буфер, уусгагч тогтворжуулагч, саармагжүүлэгч хэрэглэснээс үүдэн тухайн бодисын хоруу чанарыг нарийвчлан тогтоох нь амаргүй, тогтвортой үр дүн гаргах магадлал ч бага юм.

NaOH

=325

Mg/kg

0.1 N /=0.004 mg/kg/

Бага

Стандарт утга байхгүй

AgNo3

=173

Mg/kg

0.5 /=0.005 Mg/kg/

Дунд

Стандарт утга байхгүй

K2CrO4

=84

Mg/kg

5 % /= 0.50 Mg/kg/

Дунд

Стандарт утга байхгүй

Эх сурвалж,

БОАЖ сайдын 2025 оны А/113 тоот тушаал,

MNS ISO 11014:2011 аюулгүй ажиллагааны мэдээллийн хуудас /SDS/ боловсруулах заавар,

OCED Guidelines for the Testing of Chemicals,

UN GHS /Globally Harmonized System of Classificatiom and Labelling of Chemicals/,

Энэ судалгаа, тооцоолол химийн хортой аюултай бодис, оношлуур 2 эрс ялгаатайг харуулна. Монголын нөхцөлд, химийн хортой аюултай бодисын хэмжээ, хор аюулын түвшинг тогтоох лаборатори, судалгааны чадавх сул байгаа нь иргэн, хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээх шалтгаан болох ёсгүй.

 3.2. Хууль бус үйл ажиллагаа явуулаагүй болохоо үргэлжлүүлэн баталъя. Бидний судалгаа туршилтын ажил Инновацийн хуулийн хүрээнд ихэвчлэн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн /МЭХ/ дээр төслийн удирдагч профессорын хувиар судлаач оюутнуудаа удирдан явуулдаг. 2018 оноос хойш ШУТ-ийн Хиймэл нуурын загасны аюулгүй байдлын судалгааны төсөл, ХХААХҮ, Дэлхийн банкны хамтарсан Нэг эрүүл мэнд ба РСР түргэн оношлуурын технологи” /Төслийн удирдагч С.Л-/, мах сүүний магадлан шинжилгээний туршилт судалгаа хөгжүүлэлт үргэлжилж байна. Эдгээр нь дараах хууль эрх зүйн хүрээнд холбогдох зөвшөөрлийн дагуу химийн хортой аюултай бодисыг хэрэглэдэг Үүнд:

 a.Засгийн газрын 2019 оны 448-р тогтоолоор батлагдсан “Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт”-д орсон 3 бодисыг хэрэглэсэн.

b. тоотоор батласан Судалгаа, шинжилгээний зориулалтаар химийн хортой аюултай бодис ашиглах, хадгалах тусгай шаардлага /5.6.1/-ын дагуу судалгаа шинжилгээний зориулалтаар 1 кг, 1литр хүртэл бодис ашиглах импортлоход эрх бүхий байгууллагын дүгнэлт хамааралгүй гэж заасан.

с.2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/113 тоотоор баталсан журамд дээрх заалтыг хэвээр үлдээж, дээр нь нэмээд нийт хэмжээг 25 кг-аар баталсан байдаг.

d.Махны магадлан шинжилгээний оношлуурыг хэрэглэхэд МNS 5035:2009 стандартыг ашигладаг.

е.Сүүний магадлан шинжилгээний оношлуурыг хэрэглэхэд МNS 6269: 2011 стандартыг ашигладаг. Энэхүү 2 стандартад дээрх оношлуурт эдгээр 3 химийн бодис нь хэдэн грамм орсонг Монгол улсын стандартаар баталсан байгаа.

f.Мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 4.1.5-д “Оношлуур гэж мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон орчны сорьцын шинжилгээнд хэрэглэдэг тодорхой тун, хэмжээ, найрлага, өвөрмөц чанар, идэвх бүхий бүтээгдэхүүнийг” гэж заасан байдаг.

 4. Шүүхийн тогтоол 15 дугаар нүүр 6 мөр төгсгөл хэсэг

“... 3 төрлийн химийн хортой. аюултай бодисыг 2018 оны 10-р сараас 2024 оны 2-р сарын 20 хүртэл хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр хууль бус ажиллагаандаа ашиглаж. хадгалсан..... гэжээ

4.1. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх ХУД-ийн ...... 3 тоотод химийн хортой, аюултай бодис байгаагүй, хадгалаагүй, хэрэглээгүй, хэзээ ч үйлдвэрлэл явагдаагүй гэдгийг дахин хэлье.

4.2. Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-н сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4/А/136/А/215 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Судалгаа, шинжилгээний зориулалтаар химийн хортой аюултай бодис ашиглах, хадгалах тусгай шаардлага /5.6.1/-ын дагуу 2018 оноос хойш энэхүү зохицуулалтын хүрээнд 1кг /1л химийн хортой аюултай бодис хэрэглэж байсан болохыг Та бүхэн хэргийн материалаар бүрэн нотолсон байгаа. Инновацийн хуулийн дагуу БСШУЯ-ны дүгнэлтээр байгуулагдсан стартап компани нь шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлт хийх, бүтээх, туурвих эрхтэй.

5. Шүүхийн тогтоол 15 дугаар нуур 6 мөр “.... Дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн. няцаасан баримт байхгүй....”гэжээ.

 5.1. Хэрэгт холбогдон шалгагдсан хугацаанд гэм буруугүй гэдгээ нотлох, тайлбарлах зорилгоор Экологийн цагдаагийн газар 10 гаруй баримтын хавсралт бүхий өргөдлийг өгсөн. Шүүх хуралдаанд миний зүгээс үгүйсгэсэн нотлох баримтууд гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтад дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна.

1. Хэргийн газраас хураасан эд мөрийн баримт болох 3 төрлийн бодис нь химийн хортой аюултай бодис биш, МУ-д ашиглахыг хязгаарласан бодис биш, оношлуур болохыг нарийвчлан тогоолгох.

 2. Химийн хортой, аюултай бодисыг бид судалгаа шинжилгээний зориулалтаар мэргэжлийн хүрээнд зориулалтын дагуу ашигласан.хадгалсан гэмт хэргийг үйлдээгүй

3. Гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарахаар их хэмжээний химийн хортой аюултай бодис ашиглаагүй, хадгалаагүй билээ.

4. Ашгийн төлөө бус нийгмийн хариуцлагын хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чөмгөө дундартал зүтгэсэн миний 40 жилийн ажил хөдөлмөр үгүйсгэгдэн ялтан болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 5. Хуулийн дагуу ажиллахыг хичээн, химийн хортой аюултай бодис ашиглах хадгалах, дамжуулах, импортлох тусгай зөвшөөрөл, Малын эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх болон импортлох тусгай зөвшөөрлүүдийг аваад ажиллаж байна. С.Л- би Гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 5 ны дугаар 2025/ШЦТ/1234 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож С.Л-д холбогдох үйлдэл холбогдол болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцон цагаатгаж С.Л- миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Л-, шүүгдэгч “П-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М- нарын өмгөөлөгч Ж.Батзориг давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өмгөөлүүлэгч С.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт, “П-” ХХК ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна... Өмгөөлүүлэгч С.Л- болон “......” ХХК -ийг гэм буруутайд тооцож тэнсэх болон торгуулийн ял шийтгэл оногдуулсан үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч Т.А-ын Цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед “П-” ХХК нь химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулах гэмт хэргийг үйлдээгүй билээ. Шийтгэх тогтоолд Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. П- ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө Хан-Уул дүүргийн ...... Дүнжингаравын гудамжны ........ /нийтийн орон сууц/ офиссын 3 тоотод байрлах байрандаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж ашиглах зөвшөөрөл авалгүйгээр Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд ,Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын “520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат /K CrO/ 60 граммын хуванцар 1 ширхэг савтай, 158 дугаарт багтсан натрийн гидроксид /0.1 N  NaOH/, 60 грамм , 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат /AgNO/ 60 граммын хуванцар 2 ширхэг савтай, мөн Хан-Уул дүүргийн ......ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах мал эмнэлгийн хүрээлэнгийн ...... өрөөнд K CrO 500g гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат K CrO “Sodium hydroxide 500g” содиум гидроксид 0,1 N NаОН, /0,1 И NаОН, АgNО гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103.3 грамм мөнгөний нитрат АgNO зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мах сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү, айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж хадгалсан гэх үндэслэлээр яллаж буруутган гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Миний өмгөөлүүлэгч С.Л- нь химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хууль бус үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй билээ. “П-” ХХК-ийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал С.Л- юм. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Миний өмгөөлүүлэгч С.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 зүйлийн 1 заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, “П-” ХХК-ийг /Б.М-ыг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 зүйлийн 3 зааснаар тус тус яллагдагчаар татаж шүүхээс гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 ...Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэснийг шүүх зөрчсөн байна. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй миний өмгөөлүүлэгч С..Л-гийн болон “П-” ХХК -ийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл үйл ажиллагаа боллоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл мөрдөгч прокурорууд энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн нотолбол зохих байдлын 1.2 Гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чА- хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй байна. Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа “П-” ХХК нь эрхлэн явуулдаг ашиг сонирхлын төлөө Хан-Уул дүүргийн ...... Дүнжингаравын гудамжны ........ /нийтийн орон сууц/ офиссын 3 тоотод байрлах байрандаа Байгаль орчин , ногоон хөгжил аялал жуулчлалын сайд ,Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын “520 дугаар жагсаалтад багтсан калийн хромат /К СrО / 60 граммын хуванцар 1 ширхэг савтай , 158 дугаарт багтсан натрийн гидроксид / 0,1 И NаОН /, 60 грамм , 100 граммын хуванцар 2 ширхэг савтай, 601 дүгээрт багтсан мөнгөний нитрат /АgNo/ 60 граммын хуванцар 2 ширхэг савтай,

Мөн Хан-Уул дүүргийн ......ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мал эмнэлгийн хүрээлэнгийн ...... өрөөнд K CrO 500g гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 448,7 грамм калийн хромат K CrO “Sodium hydroxide 500g”содиум гидроксид 0,1 N NаОН/ 0,1 N NаОН , АgNО гэсэн бичиглэлтэй хуванцар савтай жин нь 103.3 грамм мөнгөний нитрат АgNО зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оноос эхлэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан хадгалсныг тухайн хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэхгүй байна. Мөрдөн шалгах болон Прокурор шүүхийн шатанд тогтоож чадсангүй. Мөн С.Л-, болон “П-” ХХК -ийг үргэлжилсэн үйлдлээр гэж яллаж шүүхээс гэм буруутай гэж үзсэн үндэслэлгүй байна. Эрүүгийн Ерөнхий хуулийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим” 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэснийг зөрчсөн шийтгэл тогтоол болжээ. “П-” ХХК-ийг үүсгэн байгуулагч хувь нийлүүлэгч гүйцэтгэх захирал С.Л- нь Лабораторийн оношлуур үйлдвэрлэл, худалдаа шинжлэх ухааны туршилт судалгаа, хүнс хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, инноваци, технологи дамжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа явуулдаг өөрийн ажил мэргэжлийн хүрээнд зохих эрх бүхий лаборатори ажлын байранд эрдэм шинжилгээ туршилтын ажлыг зохих зөвшөөрөлтэйгөөр үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн химийн бодисуудыг Эрдэм шинжилгээний туршилт судалгаанд дээрх 3 бодисыг ашиглаж хадгалж байсан нь химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэж үзэж яллаж байгаа үндэслэлгүй байна. П- ХХК нь Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авах талаар 3 жил хөөцөлдсөн яагаад олгохгүй байсан эсэхийг мөрдөгч шалгах үүрэгтэй. Дээрх химийн бодисуудыг эрдэм шинжилгээ туршилтын үйл ажиллагаанд Мал аж ахуйн хүрээлэнгийн захиалгаар ажлыг гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй химийн хорт бодисыг ашиглаж хадгалсан. Эрдэм шинжилгээ туршилтын ажилд зориулан зөвшөөрөлтэй Грийн химистр ХХК-наас Натрийн гидроксид бодисыг худалдан авч ашиглаж хадгалсан үйлдэл нь хууль бусаар ашигласан, хадгалсан хууль зөрчсөн үйлдэл мөн үү гэдгийг нарийн нягтлан шалгах шаардлагатай байна. Дээрх химийн хорт бодисууд нь Хан-Уул дүүргийн ......ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мал эмнэлгийн хүрээлэнгийн ...... зориулалтын байранд хадгалагдаж байсан байна. Химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад хяналт тавих шаардлага 5.1.6 Судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах ,нэг килограммт эсхүл нэг литрээс бага хэмжээтэй Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодис болон Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн аюултай бодисын жагсаалтад орсон бодист энэ журмын 5.1.5 заасан дүгнэлт хамаарахгүй байхаар заасан нь туршилт судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэнд хамаарахгүй химийн хорт бодис ашиглах хадгалах тусгай зөвшөөрөл шаардахгүй хуулийн зохицуулалтыг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүгдэгч өмгөөлөгчийн зүгээс үйл баримтуудыг няцаасан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно. Урьд өмнө нь 2022 оны 11 дугаар сарын 10-ны өдөр шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгөөр торгуулсан үйлдэл байгаа. Гэтэл Улсын яллагч 2018 оноос 2024 оны 02 дугаар сарын 20 хүртэл үргэлжилсэн үйлдлээр гэж яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн нь үндэслэлгүй байхад шүүх үргэлжилсэн үйлдэл хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Гэтэл улсын яллагч “П-” ХХК -нийг үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал С.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. П- ХХК-ийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн С.Л-гийн төрсөн хүү Б.М-ыг яллагдагчаар тайлбар мэдүүлэг авч татаж оруулан яллах дүгнэлт үйлдэж оруулж ирснийг шүүх хүлээн авч гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иргэн С.Л- нь гэмт хэрэг үйлдсэн юм уу “П-” ХХК нь хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан , хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мөрдөгч, прокурор шүүх нь гэмт хэргийн үйлдэл холбогдлыг нарийн тогтоож мөрдөн шалгах үүрэгтэй боловч С.Л-, П- ХХК-ийг хоёуланг нь яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн оруулж ирж шүүх хүлээн авч шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Хэн гэмт хэрэг үйлдсэн.үйлдэл шалтгаан нөхцөл гэмт хэргийн үйлдэл эс үйлдэхүйг шалгаж тогтоолгох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дээрх 3 төрлийн бодисууд нь хориглосон бодисын жагсаалтаас хасагдсан гэж яллагдагч тайлбарлан мэтгэлцэж байгаа үнэхээр хасагдсан эсэхийг ч бас шалган тогтоох үүрэгтэй.Мөн түүнчлэн Б.М- нь шүүгдэгч П- ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байхад шүүх оролцуулан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 62 зүйлийн 62.3 Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэсэн заалтыг шүүх зөрчиж Б.М-ыг оролцуулан П- ХХК-ийг гэм буруутайд тооцож торгох ял шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэт нэг талын эрх ашигт чиглүүлэн тайлбарлаж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Л-, “П-” ХХК зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд шүүхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн ,яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай бүрэн нийцэж байхад Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр мах.сүүний магадлан шинжилгээнд химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах түүнчлэн сүү, айрагт болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор хууль бусаар үйл ажиллагаандаа ашиглаж хадгалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэн шийдвэрлэж миний өмгөөлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний өмгөөлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, үйлдэл холбогдлыг шүүх нотолж чадаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үйлдэл холбогдол нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт Гэмт хэргийг хэн үйлдсэн,1.3 гэмт хэргийн сэдэлт,зорилго гэм буруугийн хэлбэр зэрэг нь тогтоогдоогүй, 16.3 мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй тул мөн түүнчлэн 2 Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... яллагдагч, шүүгдэгч ,ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны 2025 /ШЦТ/1234 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож С.Л-, “П-” ХХК-д холбогдох үйлдэл холбогдол болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцон цагаатгаж өмгөөлөгч миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч   “П-”  ХХК  түүний  хууль   ёсны   төлөөлөгч    Б.М-      давж

 заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч” П- “ХХК-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч “П-” ХХК-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар лабораторийн оношлуурын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 23,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.М- миний бие “П-” ХХК-д ямар ч хамааралгүй этгээд билээ. Миний бие Америкийн USAID олон улсын байгууллагын төслийн зохицуулагчийн албан тушаалтай ажиллаж байсан. Намайг “П-” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг авч прокурор яллагдагчаар татах тогтоол болон Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулан шүүх гэм буруутайд тооцон торгох ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. “П-” ХХК ний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар миний төрсөн ээж С.Л- хариуцан ажилладаг байхад төрсөн хүү Б.М- намайг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байхад шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн шийтгэх тогтоол гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн нотолбол зохих байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг нарийн тогтоож шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Иймд  Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны дугаар 2025/ШЦТ/1234 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож П- ХХК-д холбогдох үйлдэл холбогдол болон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцож цагаатган Б.М- миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Л- болон “П-” ХХК-г эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж хэргийг хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлынхоо тайлбарт анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасны дараа нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн мэтээр тайлбарлаж байна. Гэвч прокурорын зүгээс Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авч дээрх хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Хэрэгт “П-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тогтоосон байдалд хууль зөрчсөн зүйл байхгүй байна гэж үзэж хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт нь өнөөдрийн хэлэлцэгдэж байгаа гомдлын агуулгаар гаргасан байсан болохыг хэлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч С.Л- болон “П-” ХХК-г хоёуланг нь яллагдагчаар татаж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл байна гэх агуулгыг гомдолдоо дурдлаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “...хуулийн этгээдийг төсөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөхгүй үндэслэл болохгүй...” гэх хуулийн зохицуулалтын хүрээнд “П-” ХХК-ийн захирал болох С.Л-г эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээдийн тухайд давж заалдах шатны шүүхээр өмнө нь хэлэлцэгдэж шийдвэрлэсэн учир дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж прокуророос үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр “П- ХХК”, С.Л- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Прокуророос “П- ХХК”-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

С.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч О.Л-, “П-” ХХК нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч О.Л- “...хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү...”, “П- ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч “...хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү...” шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батзориг “...хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцон цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг шүүх хэрэглэх тохиолдолд уг зохицуулалтыг сонгон хэрэглэх хууль зүйн үндэслэл, шалгуур, нөхцөлийг хэрхэн хангаж байгаа талаар тодорхой, бодитой дүгнэлт хийх нь тухайн шийдвэр хууль ёсны байх болон Эрүүгийн хуулийн зорилгыг хангахад чухал ач холбогдолтой байдаг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Ингэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА-, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх бол үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэх нь шүүхийн үүрэг бөгөөд үүнийг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдог ба энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болдог учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Дээрх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгч өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

 Шүүгдэгч С.Л- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд ч гэм буруугийнхаа талаар маргаж оролцсон ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэмт хэрэг хийгээгүй. Химийн бодисын тухай хуульд заасны дагуу тухай бодисыг зориулалтын дагуу хадгалсан...” /3-р хх 14/ гэж мэдүүлжээ.

Мөн давж заалдах гомдлоо ч гэм буруугаа үл зөвшөөрөн хэргээ хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах агуулгаар гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч гэм буруугаа үл зөвшөөрсөн, маргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх үндсэн шаардлага, нөхцөлд хэрхэн нийцэж байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч О.Л-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Иймд, дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1234 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч С.Л-, шүүгдэгч “П-” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Батзориг нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах...” агуулгатай гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/1234 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Л-д урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                              Т.АЛТАНТУЯА

                       

 ШҮҮГЧ                                              Н.БААСАНБАТ

 

                         ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА