Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 313/ШШ2026/00287

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: *******,*******,*******,*******,,,

 Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 453 662.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад, иргэний хэрэг үүсгэн хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 453 662.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 259.89 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гээс улсын тэмдэгтийн хураамж 7 129.95 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 7 129.95 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ   Б.ОТГОНСҮРЭН