Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

2025/ДШМ/51

 

 

        

Э.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ж.Ундармаа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч: Э.М

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Мд холбогдох 2312000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

          

 Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын 0 дугаар багийн Г гэх газар оршин суух, урьд Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж дууссан, улсаас авсан гавьяа шагналгүй, У овогт Эы М /РД:00000/

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Т сумын У багийн нутаг дэвсгэрт байрлах Хы ар гэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг өөрийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.Ид 6.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Э.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

                                                                                                                                             

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч У овогт Эны Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Мыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мы цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Мы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2,800,000 төгрөгийг шүүгдэгч Э.Маас гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Шүүгдэгч Э.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо ... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мыг 2022 оны 10 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Хамар давааны ар гэх газраас хохирогч Б.Итгэлийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг өөрийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай Хюндай Портер маркийн авто машин ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгчийн зүгээс өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруу дээр маргадаггүй, хохирол төлбөрийг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан. Хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлээ түргэсгэх, хялбарчлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан болох нь эргэлзээтэй, хохирогчийн өмчлөлийн малыг зөөвөрлөх, хэргийн газраас зайлуулах зэргээр тээврийн хэрэгсэл ашигласныг мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэм буруутайд тооцож буй нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул уг нөхцөл байдлыг зөвтгүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 2025/ЩТЦ/237 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Прокурорын зүгээс тайлбарыг дэлгэрэнгүй хийсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурорын зүгээс нэг зүйлийг ойлгохыг хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа тээврийг хэрэгслийг ашигласан гэсэн утгатай гомдол мэдээллийг гаргасан. Энэ нөхцөл байдалд шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх байх. Гэмт хэрэгт бэлдэх,  завдах, төгсөх гэсэн 3 үе шат дууссаны дараа ашигласан нөхцөл байдал байгаа. Машин механизм ашиглах талаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2006-2025 оны бүх ийм хэрэгтэй холбоотой тогтоолууд дээр ашиглаж байгаа нөхцөл байдлуудыг яг ийм ийм тохиолдолд ашигласан гэж үзнэ гэж тодорхой дурдаж өгсөн байгаа. Миний үйлчлүүлэгчийн холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх, машин механизм ашигласан гэдэг үйлдэлд нь гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал байгаа учраас энийг зөвтгөж, машин механизм ашигласан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, энэ үйлдэл хэрэгсэхгүй болж байгаатай холбогдуулан түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага болох 1 жил 5 сарын хорих ялыг бууруулж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.

 

Шүүгдэгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Байхгүй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.М нь 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Хамар давааны ар гэх газраас хохирогч Б.Иийн 36 тооны ямаа буюу олон тооны малыг өөрийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.Ид 6.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Иийн ... 2022 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө бэлчээрээс ирж байсан манай хонь, ямаанаас нийт 36 тооны ямаа дутсан. Манай хонь, ямаа тухайн өдөр бүрэн байсан. Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгээд үзэхэд дутсан байсан. Ингээд би манай 36 тооны ямааг хэн нэгэн хүн хулгайлсан байна гэж бодсон. М надад үнэн байдлаа хэлж тайлбарлаад уучлалт гуйсан учраас би түүнийг залуу хүн, дөнгөж хуримаа хийгээд удаагүй байгаа юм чинь хэрэг, төвөгт хутгаад яах вэ гэж бодоод 18 тооны ямааны хохирол аваад хүн амьтанд хэлэхгүй өнгөрье гэж зөвшөөрсөн. Үүнээс 2 хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр М манай гэрт 13 тооны ямааг мотоцикльтой туугаад ирсэн. М надад "13 тооны ямааг хохирол гомдол барагдуулж байна" гэж хэлээд өгөхдөө "Манайд 5 тооны эр ямаа алга, би танд 5 эр ямааг чинь нэгийг нь 180.000 төгрөгөөр бодоод нийт 900.000 төгрөг өгье ингээд 18 тооны ямааны хохирол гүйцэж байна" гэж хэлсэн. Би Мыг үнэн учраа хэлж ярьсан учраас үүнийг нь ч гэсэн зөвшөөрөөд 13 тооны тууж ирсэн ямааг нь аваад, дээр нь нэмээд 5 тооны ямааны оронд 900.000 төгрөг авахаар болсон. Мөн бэлчээрээс Мы тууж явсан 9 тооны ямааг би түүнээс авсан. Ингээд манайхаас хулгайд алдагдсан 36 тооны ямаанаас 27 тооны ямааны хохирол мөнгийг би Маас авсан. Гэтэл М надад үлдэгдэл ямааны 900.000 төгрөг өгнө гэж хэлснээс хойш манай гэрт ирж намайг элдэв янзаар доромжилж ална, хядна дээрээ тулж намайг сүрдүүлж байсан. Би тухайн үед Мд “Чи яагаад над руу ингэж дайраад байгаа юм бэ, хулгай хийсэн хэргийг чинь би нуугаад байж байхад чи харин баярлах ёстой биш үү” гэх мэтээр зөндөө хэлдэг байсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Иийн дахин өгсөн ... М надад “Би танай ямаануудыг машин дээрээ ачаад авч явсан нь үнэн, хоёулаа хоорондоо тохироод учраа олъё, та хүн амьтанд битгий хэлээч” гэж надаас гуйж тохироод тухайн өдрөөс хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манайхаас алдагдсан ямаанаас 13 тооны ямааг нь зүсээр нь өөрийн улбар шар өнгийн мустанг- 5 маркийн мотоциклтой тууж ирсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Л.Эы ... Би И гэх хүн дээр өөрийн хүү Мыг дагуулан 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрт нь очин “36 ямааны гэх гомдлоо цагдаагаас авчхаач нэг нутгийн хүмүүс байна ах, эгчийгээ бодооч” гэж гуйсан. Тэгэхэд И “би гомдлоо авахгүй танай хүү намайг зодож миний биед гэмтэл учруулсан” гэсэн. Тэгэхээр нь "би тэгвэл хууль, шүүх нь шийдээд өгөх биз" гээд хүүгээ дагуулаад явсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эийн ... Тэгээд ямаагаа тоолтол 36 ямаа дутуу байсан. Үүнээс М 27 ямааг нь өөрийн эзэмшлийн 0-0 улсын дугаартай, цагаан өнгийн портер машинаар ачаад үлдсэн 9 тооны ямааг эзгүй байран дээр нь үлдээн маргааш өглөө нь байрнаас гаргаж байхад нь манай нутгийн залуу Р гэх хүн харсан байсан. Тэгээд манай нөхөр Итгэл, М дээр очоод асуухад 27 тооны ямааг өөрийнхөө машин дээр ачаад явсан 9 тооны ямаа багтахгүй болохоор нь тухайн байран дээр хашаад үлдээсэн гэж хэлсэн байсан. Үүнээс 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 20-ны өдөр М манай хулгайд алдсан ямаанаас 13 тооны ямааг өөрөө портер машинтай ачиж авч ирж өгсөн. Тэр үедээ “та цагдаа гээд яах вэ эндээ учраа олчихъё” гэж хэлсэн байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Рийн ... Би үхэр сүргээ эргүүлэх гээд явж байхад М хэдэн ямаа туучихсан явж байхад нь очиж уулзахад “И ахын ямаа байгаа юм, очиж өгөхөөс” гэж хэлсэн. Дандаа ямаа байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эий ... цагаан өнгийн портер маркийн машинтай байсан санагдаж байна. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эы ... манай нөхөр С нь 2022 оны 01 дүгээр сард төрсөн ах Маас өөрийнхөө машиныг өгч арилжсан. Тухайн үедээ нэрийг нь шилжүүлж амжаагүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Сийн ... би уг тээврийн хэрэгслийг 3 жилийн өмнө 2022 оны өвөл...машинаар солих наймаа хийсэн юм. Одоо Э.Мтай ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй ... гэсэн мэдүүлэг, А аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай албан бичиг, түүний хавсралт тээврийн хэрэгслийн лавлагаа, хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийн үнэлгээчин А.Бын 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаартай "нас нийлсэн эм ямаа 13, нас нийлсэн эр ямаа 23 нийт 36 ямаа, нийт 6.550.000 төгрөг”-өөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай “Портер маркийн тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Мыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Мыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

               

Шүүгдэгчийн өмгөөлөгч … Хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлээ түргэсгэх, хялбарчлах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан болох нь эргэлзээтэй, хохирогчийн өмчлөлийн малыг зөөвөрлөх, хэргийн газраас зайлуулах зэргээр тээврийн хэрэгсэл ашигласныг мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэм буруутайд тооцож буй нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул уг нөхцөл байдлыг зөвтгүүлэхээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

             Шүүгдэгч Э.М нь бусдын олон тооны малыг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, зөөж тээвэрлэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хохирогчийн … Би ойр хавьд өөрийн хулгайд алдсан ямааг ачсан, туусан мөр хайгаад явж байхад манайхтай ойрхон байдаг Мөнхөө гэж хүний малын хашаанаас портер машины мөр, мотоциклийн мөр, ямаа хашсан мөр хашаанаас чирсэн мөр зэрэг мөрнүүд ил тод үлдсэн байхаар нь тухайн мөрнүүдийг дагаад явахад манай нутгийн М гэх айлын гэрт очсон … гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд уг эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.  

 

               Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ... гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт ... хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна ... гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт ... гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна ... гэж тус тус хуульчилжээ.

 

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Мы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0-0 улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

   Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 56 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдсон, уг цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.   

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мы цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Ч.ЭНХТӨР

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА