Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 313/ШШ2026/00294

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: *******,*******,,,

 Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 21 232 316.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э. нь нэхэмжлэгч ХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд 21 232 316.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э. нь 21 232 316.72 төгрөгийг нэхэмжлэгч ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 112 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ас улсын тэмдэгтийн хураамж 132 056 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 132 056 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН