| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0612/Э |
| Дугаар | 640 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хар гэзэгт овогт Ч-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811019320727 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, харилцаа холбооны инженер мэргэжилтэй, .................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хар гэзэгт овогт Ч-ын Б /РД: ./,
Холбогдсон хэргийн талаар: Ч.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Бнь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” үйлчилгээний төвийн авто зогсоолд хохирогч С.Амарбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж түүний биед нь зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Ч.Бмөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би машинаасаа буугаад цэнхэр приус машины надад цохиулдаг ахад шаардлага тавихад миний өөдөөс би угаасаа ингэж ордог, пизда минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан... тэр ах миний зүүн эрүүний орчимд цохихоор нь би зөрүүлээд тэр ахыг цохисон. Баруун нүдний дээд хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Би тэр хүнд гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,
хохирогч С.Амарбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 25-ний 11 цагийн үед Баянбүрдийн урд талд байрлах “Нисдэг машин” төвийн хашаанд машинтайгаа орсон. Би тухайн үед машин гардаг хаалгаар нь орсон байна лээ дараа нь мэдсэн. Тэгээд хашаан дотор ороод машинтайгаа зогсоол руу орох гээд зогсож байтал хойд зүгт машинууд гарах гээд хүлээгээд зогсож байсан. ... би чаддаг юм бол зодчих гэсэн чинь гэнэт тэр залуу баруун нүд рүү гараараа цохихоор нь би газарт унасан. Намайг зогсоолд орох гээд зогсож байхад буруу хаалгаар орж ирээд түгжрэл үүсгэлээ гээд зодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
гэрч Ц.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...жолооч нар нь суугаад тэр машины жолоочийг холд гэж байсан тэгээд манай хүү бас буугаад очоод тэр жолоочийг ухар гэж шаардлага тавьсан чинь манай хүүг заамдаж авч хүзүү хэсэгт нь нэг цохисон чинь манай хүү зөрүүлээд нэг цохисон тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Нэг удаа гараараа баруун нүдний хэсэгт нь цохисон юм шиг байна лээ. Дараа нь баруун нүдний дээд хэсэгт жаахан хавдсан байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №8029 тоот дүгнэлтэд: "...С.Амарбатын биед зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Б бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнийг 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.