| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00496/И |
| Дугаар | 311/ШШ/2026/00174 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 311/ШШ/2026/00174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:...............гийн ...................ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ын ...............ад холбогдох,
1,424,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д............ /цахим/-аар, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ………. нь 2023 оны 1-р сард 890 кг улаан буудайг 1кг-г нь 1.600 төгрөгөөр тооцож зээлээр авсан юм. Тухайн жилд цаг хатуу малчдын өвөл хаврын байдал хүндрэлтэй орсон. Миний буудай ногооноор нь малын тэжээлд зориулан тусгайлан хураасан тул малд маш шимтэй хүчийг нь алдагдуулаагүй. Би өөрөө олон үхэртэй 1ш үхэр үхээгүй 100% онд орсон. Айлуудын мал маш ихээр үхсэн, манайхаас буудай авсан айлууд 95% тай онд орж манайхаас аваагүй айлуудын мал нилээдгүй 60-70% онд орсонг олон хүмүүс мэднэ. Улаан буудай малын хүчийг хадгалж байдаг халуун тэжээллэг ялангуяа үхэр ямаанд горойхгүй ахиухан өгсөн тохиолдолд шүдгүй хөгшин ясан дээр тохсон арьс мэт үнээг завханаас авчирч ………..д орхитол хүмүүс нь дургүйцээд маллахаас татгалзсан боловч буудай ногоон тэжээл хольж өгөөд үхээгүй онд орж намар маханд явуулсан. Байгалийн хүнд нөхцөлд хаа хол ……… хотоос ……… аймаг төдийгүй сумдаар нь явж гэрийнх нь гадаа хүргэлт хийж өгсөн. ……… аймгийн төв дээрээс айлд орхисон буудайнаас зовлонгоо яриад гуйгаад байхаар нь зээлүүлсэн. Хаврын ноолуур дээрээс өгнө гэж маш удаан гуйж авсан. Хавар ноолуур дээрээс өгөхгүй болохоор нь намар нь хураалтын ажлаа дуусгаад өвөл нь цагдаагийн газарт нь хандтал цагдаагийн газар нь манай шийдэх хэрэг биш иргэний шүүх шийднэ гээд буцаасан байдаг. Дахин гомдол гаргаад хаяг ба хэн болохыг тогтоолгох гомдол гаргаж явуулсаар байтал цагдаа дээрээ 1 жил гаран болсон. Миний гар дээр хэргийн материал нь 2025.6-р сард ирсэн. Миний бие нь ……. аймагт хотоос очиж буудай тарьдаг болохоор 3-11 сар хүртэл ямар ч завгүй өдөр шөнөгүй ажиллаад л хөдөө байдаг. Хэрэгтэй үедээ гуйж авсан шигээ гуйгаад өгөхгүй байгаад гайхаж гомдолтой байна. Би ганц …………ханд зээлүүлээгүй бусад аймгуудад ч буудай явуулдаг хэл үггүй өгдөг. ……….ы олон хүмүүс авсан хэдий ч ихэнх нь хэл үггүй шилжүүлсэн. Цөөхөн хэдэн хүмүүс надад хүндрэл учруулж байгаад гомдолтой байна. Иймд ……….аас 890кг буудайн үнэ 1кг х 1.600 төгрөг=1.424.000-н төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г............ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.......... нь ............ гэдэг хүнээс 490 кг буудай авсан нь үнэн 2024 оны 09 дүгээр сарын 24-нд миний бие нь 499 кг буудайг 1500-аар бодож 735,000 төгрөг тушаасан боловч ............ гэдэг хүн 1,424,000 төгрөг нэхэмжилсэн байна. Авсан буудайгаа төлсөн тул илүү нэхэмжилсэн буудайг нь төлж чадахгүй учир энэ асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Г………..ад хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түүний ......... дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г……….ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Д……..ийн хариуцагч Г……….аас 1,424,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д……… нь хариуцагч Г…………ад холбогдуулан 890 кг буудай худалдсаны үнэ нийт 1,424,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
3. Нэхэмжлэгч Д………. нэхэмжлэлийн шаардлагадаа: ………. нь 2023 оны 1-р сард 890 кг улаан буудайг 1кг-г нь 1.600 төгрөгөөр тооцож зээлээр авсан юм. ……….. аймгийн төв дээрээс айлд орхисон буудайнаас зовлонгоо яриад гуйгаад байхаар нь зээлүүлсэн. Хаврын ноолуур дээрээс өгнө гэж маш удаан гуйж авсан. …Иймд ……..аас 890кг буудайн үнэ /1кг х 1.600 төгрөг/ 1.424.000-н төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г………. хариу тайлбартаа: … 490 кг буудай авсан нь үнэн 2024 оны 09 дүгээр сарын 24-нд миний бие нь 499 кг буудайг 1500-аар бодож 735,000 төгрөг тушаасан боловч .......... гэдэг хүн 1,424,000 төгрөг нэхэмжилсэн байна. Авсан буудайгаа төлсөн тул илүү нэхэмжилсэн буудайг нь төлж чадахгүй... гэжээ.
4. Нэхэмжлэгч Д………., хариуцагч Г………….ад улаан буудайг зээлээр худалдан борлуулсан болох нь талуудын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Д……….нь харилцан тохиролцсон хугацаанд биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч Г………. нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд Г……… үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Д………..худалдсан барааны үнэ 1,424,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Г……… дээрх шаардлагаас 490 кг буудайг 1500 төгрөгт худалдахаар тохиролцсоны үнэ 735,000 төгрөгийг төлсөн, илүү нэхэмжилсэн буудайн үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5. Нэхэмжлэгчийн худалдсан барааны төлбөрийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь талуудын хооронд зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, 890 кг улаан буудайг зээлээр худалдан борлуулсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй, амаар тохиролцсоны дагуу 890 кг буудайг өгсөн гэдэг байдал нотлогдохгүй байна.
Харин зохигчдын хооронд 690 кг буудай авсан болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбар болон хэрэгт авагдсан ……… аймгийн ………ын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай …….ын тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал: нэхэмжлэгч Д………, хариуцагч Г………..ад 890 кг буудайг өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба харин 690 кг буудай өгч авалцсан байдал хэрэгт авагдсан …… аймгийн ……..ын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай ……..ын тогтоолд гэрч Н………..ийн /2024.05.13-ны өдөр өгсөн/ “…шуудай болгон ижил хэмжээтэй байгаагүй, миний бүртгэлээр 2.795 кг буудай байсан байна. Тухайн буудайг ........ 15 шуудай буюу 490 кг, ………… 11 шуудай буюу 325 кг, ………. 491 кг, ……… 2 шуудай 91 кг, …….ы уурын зуухны хүн 30 шуудай буудай буюу 750 кг, ………. 8 шуудай буюу 240 кг, ……… 208 кг, ……… дахиж 200 кг тус тус авсан байна…” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Харин хариуцагчийн 499 кг буудайг 1500 төгрөгөөр тооцохоор тохиролцсоны дагуу 735,000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн гэж буудайн үнийн талаар маргаж байгаа бөгөөд түүний буудайн 1 килограмм үнийг 1500 төгрөгт тохиролцсон гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул зохигчдын хооронд буудайн 1 килограмм үнийг 1600 төгрөгт тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагчаас 690 кг буудайг 1600 төгрөгт тооцож 1,104,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгох ёстойгоос хариуцагч 735,000 төгрөгийг төлсөн болох нь хариуцагчийн ........ банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул хасч, 369,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдаанаас өмнө энэ бүлэгт заасан хугацааны дотор өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г……….аас нэхэмжлэлийн хангасан хэсэгт улсын тэмдэгтийн хураамж бодож нэхэмжлэгч Д…………т олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г………..аас 369,000 /гурван зуун жаран есөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д………..т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 735,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37734 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,046 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ