Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Д.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бүрэнхаан уулынхан овогт Д-ийн Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811021570739 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт ..........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бүрэнхаан уулынхан овогт Д-ийн Ж /РД: .........../,

 

Холбогдсон хэргийн талаар: Д.Жнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Жнь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43-37 тоотын гадна А.Буянбаатартай цахилгааны төлбөрийн маргаанаас болж маргалдан улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, уруулд шарх, хүзүү баруун эгэмд цус хуралт, баруун, зүүн тохойд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах /хх-ийн 43-44х/   ажиллагааны үед  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

 хохирогч А.Буянбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байсан чинь манай 43 дугаар байрыг хариуцсан байцаагч Оюунгэрэл утсаар 37 тоотын оршин суугчид 1 сая гаран төгрөгийн ус дулааны төлбөр өгөхгүй байна. Энэ айлтай ирээд уулзаад өг гэхээр нь би Оюунбилэг, Сүмбэр нарын хамт усны тоолуурыг үзээд хаасан тэгээд тоолуурыг хаасан тухайн 37 тоот айлын хүмүүст хэлэхээр Оюунбилэгтэй очоод хаалгыг тогштол 20 орчим насны эмэгтэй гарч ирсэн. Танайх өндөр төлбөр тооцоо гарсан байна ээж, аав нь байна уу, танайх яагаад төлбөр тооцоогоо хийхгүй байгаа юм гэхэд цаанаас орон дээр сууж байсан 20 орчим насны залуу босч ирээд удаа дараа та нар манайхаар орж ирээл дарамталж төлбөр мөнгө нэхэж байна. Та нар битгий айлыг ингэж дарамтлаад бай усны төлбөр би мэдэхгүй ээж, аав мэдэж байгаа гээд байсан... би хажуу талаас нь ажлаа хийж байгаа хүнийг хэл амаар доромжилж болохгүй гэж шаардлага тавихад новшийн пизда минь юу юм гэж намайг түлхэж цохисон. Газарт унаад босч ирэхэд араас боож газарт унагааж шилэн хүзүү толгой руу өшиглөсөн. Дараа нь хажуу талын коридорт оруулж дахин газарт унагааж толгой руу өшиглөж ална гэж орилж чарлаад байхаар нь дүү охин, манай байцаагч хоёр салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

гэрч Д.Хашлавайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хаалга тогшихоор нь манай ах хаалга онгойлгосон тэгээд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй байрны мөнгө төлсөнгүй, гуйлгачин гэх мэтээр хэл амаар 15 орчим хугацаанд доромжлоод байхаар нь би үүдэнд очиход 40-50 орчим насны эмэгтэй байсан. Манай ах бид нар хөдөө яваад ирсэн болохоор мөнгөгүй байна. Төлбөр тооцоогоо удахгүй хийнэ гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч чадахгүй бол байранд амьдраад яадаг юм гэж хэл амаар доромжилж байгаад явсан. 20-30 минутын дараа дахиад хаалга тогшихоор нь би хаалга онгойлгосон. Тэгтэл нэг 30 гаран насны ах зогсож байсан. Тэр ах байрны мөнгөө төлчих гэхээр нь за гээд байж байсан чинь манай ах орон дээр сууж байсан чинь тэр ах манай ахыг нааш ир гэж дуудахад нь манай ах үүдэнд очсон. Тэгээд тэр хоёр хэрэлдэж маргалдаж байгаад тэр ах манай ахыг чи жоохон хүүхэд байж ямар овоо хүүхэд вэ гээд байсан. Нөгөө ах манай ахыг түлхэж заамдаж авсан чинь манай ах уурлаад тэр ахыг түлхээд тэр хоёр зодолдож байхад нь би очиж салгасан. Шатны дэргэд дахиад зодолдсон. Тэгээд нөгөө ах камерны дэргэд очоод би энд яг ингээд зогсож байя бичлэг хий гэж 50-аад орчим насны эмэгтэйд хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №8888 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. А.Буянбаатарын биед тархи доргилт, уруулд шарх, хүзүү баруун эгэмд цус хуралт, баруун, зүүн тохойд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх /хх-ийн 38х/

гэрч Ж.Оюунбилэг /хх-ийн 25-26х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Жг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнийг 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.