| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00337/И |
| Дугаар | 317/ШШ2026/00294 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2026/00294
2026 02 02 317/ШШ2026/00294
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: “Г” ХК,
Хариуцагч: Б
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 23,118,104.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч П.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,118,104.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.-Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хариуцагч П.Б нь гэрээний үүрэгт 23,118,104.05 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.68 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч “Г” ХК нь П.Б д холбогдуулан гэрээний үүрэгт 23,118,104.05 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж заажээ.
3..Нэхэмжлэгч “Г” ХК болон хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлага 23,118,104.05 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тэдгээрийн шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэн нэгний дарамт шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэ захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХК болон хариуцагч П.Б нь нэхэмжлэлийн шаардлага 23,118,104.05 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.67 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,926,508.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 136,770.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 136,770.5 төгрөгийг хариуцагч П.Б гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА