| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00314/И |
| Дугаар | 317/ШШ2026/00460 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 317/ШШ2026/00460
2026 03 03 317/ШШ2026/00460
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: М ХХК,
Хариуцагч: Р ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 816,352.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Р д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 816,352.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Р нь М ХХК-тай 50707559 дугаартай гэрээ байгуулан 85976033 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн мөн Honor X7c, Black утсыг зээлээр авсан. Иймд нийт 816,352.35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Э.Р нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 816,352.35 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Үүнийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 316,352.35 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд М ХХК-иас Д.Ариунтуяад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 24,142 төгрөг төлсөн баримтыг, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 12 сарын 15-ны өдрийн 50707559 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн эргэн төлөлтийн хуулга, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Э.Р нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 50707559 дугаартай зээлийн гэрээг М ХХК-тай байгуулан Honor X7c, Black утсыг зээлээр авсан үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Р д холбогдуулан 816,352.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Р нь нэхэмжлэлийн шаардлага болох 816,352.35 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 316,352.35 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 816,352.35 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 316,352.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.
5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,142 төгрөгийн тал хувь 12,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 12,071 төгрөгийг, хариуцагч Э.Р аас 12,071 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.
7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Э.Р нь нэхэмжлэлийн шаардлага болох 816,352.35 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 316,352.35 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,142 төгрөгийн тал хувь 12,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 12,071 төгрөгийг, хариуцагч Э.Р аас 12,071 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА