| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/02203/И |
| Дугаар | 312/ШШ2025/01847 |
| Огноо | 2025-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/01847
2025 10 09 312/ШШ2025/01847
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******, утас: *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 2,034,798 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой *******тэй 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20240523-19624 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 309,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000509049 тоот зээлийг Хаан банк дахь 5006595664 тоот дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,030,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000567378 тоот зээлийг Хаан банк дахь 5006595664 тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 113,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000706847 тоот зээлийг Хаан банк дахь 5006595664 тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 402,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000726013 тоот зээлийг Хаан банк дахь 5006595664 тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдөр 121,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000762865 тоот зээлийг Хаан банк дахь 5006595664 тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 107,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000779194 тоот зээлийг Хаан банк дахь 5006595664 тоот дансанд, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 118,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000806089 тоот зээлийг Хаан банк дахь 5006595664 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1. z000509049 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дуусч үндсэн зээлээс 111,245 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 197,755 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 335 хоногийн хүү 136,199 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 61,152 төгрөгийг хасаж нийт хүү 75,047, нийт дүн 272,802 төгрөг 2. z000567378 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр дуусч үндсэн зээлээс 496,782 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 533,218 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 308 хоногийн хүү 344,604 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 132,474 төгрөгийг хасаж нийт хүү 212,130, нийт дүн 745,348 төгрөг, 3. z000706847 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 5-ний өдөр дуусч үндсэн зээлээс 28,683 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 84,317 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 246 хоногийн хүү 39,422 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 7,425 төгрөгийг хасаж нийт хүү 31,997, нийт дүн 116,314 төгрөг, 4. z000726013 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дуусч үндсэн зээлээс 84,288 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 317,712 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 238 хоногийн хүү 142,142 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 21,571 төгрөгийг хасаж нийт хүү 120,571, нийт дүн 438,283 төгрөг 5. z000762865 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дуусч үндсэн зээлээс 14,123 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 106,877 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 224 хоногийн хүү 44,330 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 3,771 төгрөгийг хасаж нийт хүү 40,559, нийт дүн 147,436 төгрөг 6. z000779194 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр дуусч үндсэн зээл 107,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 217 хоногийн хүү 42,567 төгрөг+шимтгэл 1,070 төгрөг, нийт хүү 43,637, нийт дүн 150,637 төгрөг 7. z000806089 тоот зээл 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээл 118,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 207 хоногийн хүү 44,780 төгрөг+шимтгэл 1,180 төгрөг нийт хүү 45,960, нийт дүн 163,960 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 1,552,226 төгрөг, нийт хүү 480,322 төгрөг , шимтгэл 2,250 төгрөг бүгд нийлээд 2,034,798 /хоёр сая гучин дөрвөн мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* би 2025 оны 09 сарын 17-ноос 2025 оны 11 сарын 1 хүртэл төлж дуусгахаар хувааж төлөхөөр 2,034,798 төгрөгийг төлж барагдуулж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,034,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 2,034,798 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,506.04 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 47,507 төгрөгийн 50 хувь болох 23,753.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 23,753.26 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 23,753.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2,034,798 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,506.04 төгрөгөөс 23,753.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 23,753.26 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 23,753.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА