| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2309003040117 |
| Дугаар | 2025/ДШМ/1139 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.5.1., 23.4.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/1139
2025 09 24 2025/ДШМ/1139
Г.Б, Л.У, Э.Т, Т.Д, Э.Э, М.А, А.Э, Б.Д нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
цагаатгагдсан этгээд Г., Л.У тэдгээрийн өмгөөлөгч З.Б,
цагаатгагдсан этгээд Э.Т, түүний өмгөөлөгч Б.Б,
цагаатгагдсан этгээд Т.Д, түүний өмгөөлөгч Д.Б,
цагаатгагдсан этгээд М.А, түүний өмгөөлөгч Т.У,
цагаатгагдсан этгээд А.Э, түүний өмгөөлөгч Б.Э,
цагаатгагдсан этгээд Б.Д, түүний өмгөөлөгч Ч.Атарболд,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1642 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаар эсэргүүцлээр Г.Б, Л.У, Э.Т, Т.Д, Э.Э, М.А, А.Э, Б.Д нарт холбогдох 2309003040117 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М овгийн Г.Б ..............урьд ял шийтгэлгүй,
2. Б овгийн Л.У............ ..урьд ял шийтгэлгүй,
3. Т овгийн Э.Т...............урьд ял шийтгэлгүй,
4. Б овгийн Т.Д...............урьд ял шийтгэлгүй,
5. Ү овгийн М.А ..............урьд ял шийтгэлгүй,
6. Б овгийн А.Э.............
Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
7.Т овгийн Б.Д ............ урьд ял шийтгэлгүй,
1. Цагаатгагдсан этгээд Г.Б нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн 19.4.6 дэх хэсэг “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах, 19.4.10 дэх хэсэг “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дэх хэсэг “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5 дахь хэсэг “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, ...хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно” гэснийг тус тус зөрчиж,
М.А “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын инженер А.Т ах гуйсан юм, ах эгч хоёр нь юм шиг байна, би ажил дээрээ байхгүй болохоор танаас иргэний үнэмлэх гаргуулах захиалгыг гуйж байгаа юм...” гэсэн хүсэлтийн дагуу, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, М.А давуу байдал бий болгосон,
2. Цагаатгагдсан этгээд Л.У нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн 19.4.6 дэх хэсэг “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах, 19.4.10 дэх хэсэг “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дэх хэсэг “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5 дахь хэсэг “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, ...хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно” гэснийг тус тус зөрчиж,
Х.Э “...энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч ...” гэсэн хүсэлтийн дагуу, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн П.А-н иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, Х.Э давуу байдал бий болгосон,
3. Цагаатгагдсан этгээд Э.Т нь Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа,
хахууль өгөгч Т.Д “иргэн Б.О, Г.Г, П.А нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Т.Д бусдаар дамжуулан өөрийн “ХААН” банкны 5720852701 дугаартай дансаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийн хахууль авсан авсан,
улмаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтан Х.Э дамжуулан тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр Л.У “...энэ хүний иргэний үнэмлэх дахин авах захиалгыг нь хийгээд өгөөч...” гэсэн хууль бус хүсэлтийг гаргуулж,
цагаатгагдсан этгээд Л.У нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн П.Адьяагийн иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр түүнээс биечлэн хүсэлт гаргаагүй байхад дахин иргэний үнэмлэх гаргах тухай бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, иргэн П.А иргэний үнэмлэхийг гаргаж Э.Т- олгох зэргээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт үйлдэхэд хатгагчаар,
мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар М.А дамжуулан “иргэн Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэх” хууль бусаар гаргуулах хүсэлтийг Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгч буюу нийтийн албан тушаалтан Г.Б гаргуулж,
Г.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг Б.О, Г.Г нарт мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай хууль бус бүртгэлийн мэдээллийг иргэний бүртгэл мэдээллийн Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, улмаар дээрх иргэний үнэмлэхийг дахин гаргаж Э.Т-д олгож, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар тус тус хамтран оролцсон,
4. Цагаатгагдсан этгээд Т.Д нь “Монгол Улсын иргэн Б.О, Г.Г, П.А нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр гаргуулан авч” өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын сүлжээний инженерээр ажиллаж байсан Э.Т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан түүний “ХААН” банкны 5720852701 дугаартай данс руу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлэн хахууль өгсөн,
5. Цагаатгагдсан этгээд М.А нь Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын сүлжээний инженер Э.Төртогтохын “2 хүний иргэний цахим үнэмлэх захиалаад өгөөч ...наанаа байгаа хорооны байцаагчаар захиалуулчхаач” гэсэн хүсэлтийг гүйцэлдүүлж, Э.Т ирүүлсэн “Б.О *********** Г.Г *************” гэх хүмүүсийн мэдээллийг хүлээн авч, улмаар Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтан Г.Б холбогдож “Улсын бүртгэлийн Ерөнхий газраас сүлжээ хариуцсан Төрөө ах 2 хүний иргэний үнэмлэх захиалаад өгөөч гэсэн юм. Та захиалаад өгөөч...” гэсэн хууль бус хүсэлтийг тавьж, улмаар түүнд “ “Б.О *********** Г.Г *************” гэх иргэдийн мэдээллийг дамжуулан өгч, улмаар Г.Б нь Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 27 дугаар хорооны улсын бүртгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг “албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн 19.4.6 дэх хэсэг “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах, 19.4.10 дэх хэсэг “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дэх хэсэг “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5 дахь хэсэг “Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн иргэний биечлэн гаргасан өргөдөл, ...хяналтын улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн иргэний үнэмлэх дахин олгоно” гэснийг тус тус зөрчиж,
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, улмаар Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг дахин гаргаж, Э.Т олгох зэргээр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
6. Цагаатгагдсан этгээд А.Э нь хахууль өгөгч Б.Д “...Бор ахаа манай нэг танил байгаа юм захилга өгөх гэхээр удах гээд байна гэнэ. Улсын бүртгэл дээр хэвлэдэг үйлдвэр нь байна гэсэн та нэг хүний цахим иргэний үнэмлэхийг өөрийн танил хүндээ хэлээд гаргуулаад өгөөч” гэсэн хууль бус хүсэлтийг гүйцэлдүүлж Б.Д 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 150,000 төгрөг өөрийн ашигладаг “ХААН” банкны 5421261027 дугаарын дансаар шилжүүлэн авч улмаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын сүлжээний инженер ажилтай Э.Т албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан “Чи найздаа нэг хүний иргэний үнэмлэх гаргуулаад өгөөч, захиалах гэхээр удах гээд байна” гэсэн хууль бус хүсэлтийг тавьж, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг тус тус Э.Төртогтохын “ХААН” банкны 5720852701 дугаартай харилцах дансанд шилжүүлэх зэргээр хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
7. Цагаатгагдсан этгээд Б.Д нь хахууль өгөгч шүүгдэгч Т.Д “Монгол Улсын иргэн Б.О, Г.Г, П.А нарын иргэний үнэмлэхийг хууль бусаар, тэдгээрт мэдэгдэхгүйгээр хууль гаргуулан авах” зорилгоор хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу Б.Д нь А.Э “... Бор ахаа манай нэг танил байгаа юм захилга өгөх гэхээр удах гээд байна гэнэ. Улсын бүртгэл дээр хэвлэдэг үйлдвэр нь байна гэсэн та нэг хүний цахим иргэний үнэмлэхийг өөрийн танил хүндээ хэлээд гаргуулаад өгөөч” гэсэн хүсэлтийг тавьж улмаар Б.Д нь өөрийн “ХААН” банкны 5064285281 дугаартай дансаар дамжуулан Т.Д 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, мөн өдрүүдэд Э.Э ашиглаж байсан “ХААН” банкны 5421261027 тоот дугаарын данс руу нийт 450,000 төгрөгийг тус тус шилжүүлэх зэргээр хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ
Нийслэлийн Прокурорын газраас: Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Л.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Э.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Т.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.А үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
А.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” хэргийг
үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон,
“Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан” хэргийг,
шүүгдэгч Г.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэргийг
“Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан” хэргийг,
шүүгдэгч Л.У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх хэргийг
“Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон хэргийг
шүүгдэгч Б.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, өгсөн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэргийг
шүүгдэгч М.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэргийг,
“Нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэргийг
шүүгдэгч Т.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг,
шүүгдэгч А.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.Т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Д, М.А нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Б, Л.У, А.Э, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Б, Л.У, А.Э, Б.Д, Т.Д, М.А, Э.Т нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Э.Т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Д, М.А, Э.Э нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Б, Л.У, А.Э, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ган-Эрдэнэ эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:
Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Шүүхээс “..Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилжээ. Харин 22.4 дүгээр зүйл “Нийтийн албан тушаалтан хахууль авах” 1. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол..” гэж 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна. Хуулийн өөрчлөн найруулсан агуулгаас харахад “Хахууль авах” гэмт хэргийг “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэж өөрчлөн найруулсан болох нь харагдаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад урьд хэрэглэж байсан хуульд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд шүүх тухайн шүүгдэгчид илүү ашигтай хуулийг хэрэглэдэг зарчимтай билээ. Шүүгдэгч Э.Т 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Хахууль өгөх” гэмт хэрэгт буруутгаж байсан хууль нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэж хуульчилсан байна. Энэ өөрчлөлтөөс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дэх зүйлд заасан гэмт хэргийг тусгай субъект буюу зөвхөн нийтийн албан тушаалтанд хамаарахаар байна. Э.Т нь нийтийн албан тушаалтан биш тул 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн субъект биш гэж үзэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан зарчмын дагуу шинээр өөрчлөн найруулсан хуульд заасан гэмт хэргийн субъект өөрчлөгдсөн нь шүүгдэгч Э.Т эрх зүйн байдалд ашигтай байна гэж дүгнэв. 22.13 дугаар зүйл “Хахууль авах” “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж нийтийн албан тушаалтнаас бусад этгээдийг гэмт хэргийн субъект байхаар хуульчилсан байна. Дээрх зүйл нь хуульд шинээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн байх тул Э.Т 2022 оны 09 дүгээр сарын 01, 07-ны өдрүүдэд үйлдсэн үйлдэлд цаг хугацааны хувьд хамаарахгүй байна гэж дүгнэв...” гэжээ.
Прокуророос Э.Т “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн. Тодруулбал 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан зохицуулалт нь хууль буцаан хэрэглэх буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтыг бус гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хуулиар ял шийтгэл оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдал үүсвэл гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хуулийн зохицуулалтыг хэрэглэ гэсэн утга агуулгатай хуульчлагдсан тул Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэрвээ шүүхээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт нь Э.Т ашигтай байна гэж дүгнэн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэглэж байгаа атлаа Э.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйл заасан “Хахууль авах” гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй,учир нь энэ үйлдэл нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн үйл баримт гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүхийн цагаатгах тогтоолд “...шүүгдэгч Э.Т, М.А, Л.У, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан, албан хаагч өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Э.Т, М.А, Л.У, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Шүүгдэгч Л.У нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэтсийн албан өрөөндөө 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын иргэн Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, улмаар Б.О, Г.Г нарын иргэний үнэмлэхийг дахин гаргасан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Г.Б нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн албан өрөөндөө 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн П.А иргэний үнэмлэхийг мэдэгдэхгүйгээр дахин гаргах тухай бүртгэлийг Улсын бүртгэлийн программд хууль бусаар оруулж, улмаар П.А иргэний үнэмлэхийг дахин гаргасан болох нь гэрч Б.О, Г.Г, П.А нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл иргэн Б.О, Г.Г, П.А нар нь иргэний үнэмлэх дахин авах тухай хүсэлтийг төрийн байгууллагад гаргаагүй байхад улсын бүртгэлийн программд шүүгдэгч Г.Б, Л.У нар нь зориуд худал мэдээлэл буюу “хаясан, гээсэн” мэдээлэл оруулж дээрх иргэдийн иргэний үнэмлэхийг гаргуулсан болох нь тогтоогдсон. Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч “Г.Б, Л.У нар нь бусдын иргэний үнэмлэх гаргах үйлдлийг М.А, Э.Э, нарын “хоёр хүний иргэний үнэмлэх захиалаад өгөөч” гэсэн, “найздаа ганц үнэмлэх захиалаад өгөөч” гэсэн гуйлтыг хүлээн авч иргэний үнэмлэхүүдийг захиалгад оруулжээ. Шүүгдэгч Э.Т, М.А, Л.У, Г.Б нарын үйлдэл нь “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэмт хэргийн санаа зорилгогүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан..” гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж дүгнэв.” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан албан тушаалтан хайнга хандах гэдгийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй үйлдэл гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Б, Л.У нарын бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүхээс “ямар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн”, эдгээр нь улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэргийг нотолж байгаа гэж үзэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа цагаатгах тогтоолд бичээгүй буюу энэ талаар дүгнээгүй нь цагаатгах тогтоол хуулийн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаагүй, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт зорилго, гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг бодит байдлыг үндэслэлтэй тогтоогоогүй байна. Иймд цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож...”;
39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх,
39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан ба хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үр дагаврыг бий болгосон гэж үзлээ. Мөн гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго” 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдсан гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1642 дугаар цагаатгах тогтоолд Э.Т, М.А Г.Батцэцэг, Л.У, А.Э, Б.Д, Т.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Б, Л.У нарын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, улсын бүртгэлийн ямар нэгэн хуурамч мэдээлэл оруулаагүй. Үүний үр дагавар хуурамч бичиг баримт буюу овог нэр, он сар, үсэг, тоо зөрчсөнөөр хуурамч бичиг баримт үйлдэгдэнэ. Гэтэл тухайн хүмүүсийн бичиг баримт ямар нэгэн үсэг, тооны зөрүүгүй бичиг баримт гарсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Мөн бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгадаг. Энэ нь бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ. Энэ гэмт хэрэг нь шунахай, ямар нэгэн эдийн засгийн ашиг сонирхол харсан байх ёстой. Гэтэл эдгээр хүмүүст ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. Миний үйлчлүүлэгч нар буруу үйлдэл хийснээ мэдээд дээрх этгээдүүдийг олоод цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаад энэ хэргийг шалгуулсан байдаг. Г.Б, Л.У нарт бусдад давуу байдал бий болгох, үүний үр дүнд эдийн болон эдийн бус ашигтай байдал, эдийн засгийн ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаагүй. Тиймээ энэ гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Т өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг прокурорыг буруу тайлбарлаж хэрэглэх талаар эсэргүүцэл бичсэн гэж ойлголоо. Учир нь, шүүхээс миний үйлчлүүлэгчид шинэ гарсан хууль эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь хууль буцааж хэрэглэх онолын ганцхан ойлголтыг хэрэгжүүлж байгаа юм. Түүнээс хэрэг шийдвэрлэхдээ хэрэг гарсан үеийнхээ хуулийг хэрэглэдэг. Харин шинээр гарсан хууль эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн бол хэрэглэнэ. Энэ хууль буцааж хэрэглэх зарчим юм. Гэтэл яг эсрэгээр нь дурдлаа. Тэгэхээр хууль буцааж хэрэглэх буюу шинэ хуулийг хуучинд хэрэглэх онолын ойлголтоо цэгцлэх ёстой гэж ойлгож байна. Миний үйлчлүүлэгч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болон 09 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгт холбогдсон. Үүнд прокурор 2015 оны хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш өөрчлөлт орж, “нийтийн албан тушаалтан” гэдэг үгийг хассан. Миний үйлчлүүлэгч нийтийн албан тушаалтан биш гэдэгт ямар нэгэн маргаан байхгүй, талууд мэтгэлцээгүй. Нийтийн албан тушаалтан биш учраас тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийг хэрэглээгүй тухайд энэ талаар яллах дүгнэлт үйлдээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээгүй, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Тиймээс прокурорын эсэргүүцэлд дурдсанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийг шүүхээр хэлэлцэх ямар нэгэн боломжгүй. Хэрэв хэрэглэх байсан гэж үзвэл хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчинө. Учир нь, хэрэг гарах үед энэ хууль батлагдаагүй байсан. Хоёрдугаарт, илт худал мэдээллийн тухайд иргэний үнэмлэхээ алга болгосон гэх П.А, Г.Г нарын мэдүүлэг хэрэгт авагдсан. Жишээлбэл, Г.Г 2022 оны 8 дугаар сард эмнэлэгт үзүүлж байгаад иргэний үнэмлэхээ гээчихсэн гэж мэдүүлдэг. П.А 2022 оны 4 дүгээр сард иргэний үнэмлэхээ хаясан байсан гэж мэдүүлсэн. Эдгээр хүмүүс Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрмийн 2.5-д заасан өөрийн биеэр хүсэлтээ гаргана гэсэн журам зөрчсөн болохоос биш, иргэний үнэмлэх авах хүсэл зориг бодитой байсан. Тиймээс эдгээр хүмүүсийн иргэний үнэмлэх гарсан бөгөөд хэн нэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохироогүй, хэн нэгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдээгүй. Учир нь, алга болсон учраас дахин авах ёстой. Гагцхүү журмаа зөрчсөн. Журам зөрчсөн асуудал дээр нь хариуцлага хүлээлгэх асуудал нь Эрүүгийн хуулиас тусдаа өөрөөр шийдвэрлэх ёстой гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв гэж үзэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.Д өмгөөлөгч Д.Батбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчтэй холбоотой үйлдлийг Э.Т үйлдэл хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Э.Т хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор гэмт хэргийн субъектийг хангахгүй байна гэсэн дүгнэлт хийж түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн гэмт хэргийн субъектийг хумьсан буюу зөвхөн нийтийн албан тушаалтанд хамаатуулж өөрчлөлт оруулсан. Э.Т хувьд нийтийн албан тушаалтан биш, энэ хуулийн заалтад хамаарахгүй. Тиймээс анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд М.А өмгөөлөгч Т.Урангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Учир нь, анхан шатны шүүх болсон үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхээс илүүтэй өөрийн дотоод итгэлээр хуулийг зөв тайлбарлаж хэрэглэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Прокурорын эсэргүүцэлд М.А давуу байдал бий болгосон гэх асуудлыг дурддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний явцад энэ нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэд хэдэн зүйл, хэсгийг журамлаад гүйцэтгэгч гэдэг боловч мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субъект биш гэдэгт шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас миний үйлчлүүлэгчийн хувьд бүлэглэсэн, гүйцэтгэсэн гэдэг гэм буруугүй болж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн тухайд бусад өмгөөлөгч нар тайлбар хэлсэн. Прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дурдсан боловч хуульд ямар үндэслэлээр зөрчсөн байх зохицуулалтыг тодорхой хуульчилсан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэл хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд А.Э өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ашигтай байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан хэргийг шийдвэрлэсэн. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтална. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг хөнгөрүүлсэн, субъектийн хувьд эерэг үр дүн бий болгож байгаа гэж үзэж болно. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан зүйлчлэлийг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлсон байдлаар хэрэглэхээр өөрчлөн найруулсан нь өнөөдрийн түвшинд шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэх нөхцөл үүссэнийг анхан шатны шүүх хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Д өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бусад өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байгаа. Энэхүү асуудалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх хугацаа гэдэг асуудлыг тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар тогтоолуудад үндэслэж тайлбараа гаргасан. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч нарын зарим нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй, зарим нь маргасан асуудлууд байсан. Шүүгдэгч нарын зарим үйлдлүүд нь зөрчлийн шинжтэй үр дагаврыг үүсгэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсандаа харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Л.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Б.Дтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Хэлэх зүйл байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Нийслэлийн прокурорын газраас Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Л.У үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Э.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Т.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
М.А үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
А.Э, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.
Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан тогтоосон бөгөөд хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэн тайлбарлаж журамлажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тус тус заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан.
Анхан шатны шүүх Г.Б, Л.У, Э.Т, Т.Д, Э.Э, М.А, А.Э, Б.Д нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх, үүнийгээ тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй.
Анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд тусгагдсан яллах үндэслэл болсон хэргийн нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тодорхой заагаагүй, ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр Г Г.Б, Л.У, Э.Т, Т.Д, Э.Э, М.А, А.Э, Б.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж буй нотлох баримтын агуулга”, мөн зүйлийн 1.2-т заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасныг тус тус зөрчжээ.
Тодруулбал, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Э.Т нь... 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200,000, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийн хахууль авсан нь... тогтоогджээ” гэж дүгнэсэн боловч 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн “Хахууль өгөх” гэмт хэрэгт буруутгаж байсан хууль нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэж өөрчилсөн байна. Энэ өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь зөвхөн нийтийн албан тушаалтан байхаар байна гэж үзэн Э.Т нь нийтийн албан тушаалтан биш тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүх Төртогтохын үйлдлийн сэдэлт, санаа зорилго зэргийг анхаарч үзээгүйгээс түүний зөвхөн эрхэлж буй албан тушаалын байдлыг харгалзан шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгчийн эрхэлж буй албан тушаалынхаа давуу байдал, танил талыг ашиглан бусдын хууль бус хүсэлтийг гүйцэлдүүлэх /иргэний үнэмлэх гаргуулах/ зорилго бүхий үйлдэл, энэ хууль бус үйлдлийнхээ хариу төлбөр болгон мөнгө авсан үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй байна.
Мөн шүүгдэгч Э.Т, М.А, Л.У, Г.Б нарын үйлдлийг иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин иргэний үнэмлэхээ авахтай холбоотой дүрэм журмыг биелүүлээгүй албан үүрэгтээ хайнга хандсан шинжтэй гэж дүгнэн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.
Албан тушаалтан албандаа хайнга хандах гэдэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн агуулгаар ойлгоно. Гэтэл шүүгдэгч нар иргэний үнэмлэхийг дахин авахтай холбоотой дүрэм, журмыг мэдсээр байж бусдын гуйлт ятгалгаар зөрчин нэр бүхий хүмүүсийн иргэний үнэмлэхийг дахин гаргуулах захиалгыг хийж, иргэний үнэмлэх хэвлэгдсэнийг албан үүрэгтээ хайнга хандсан гэж дүгнэх боломжгүй юм.
Шүүгдэгч Э.Т үйлдэл хэрэгсэхгүй болсонтой холбогдуулан Т.Д, А.Э, Б.Д нарын үйлдлийг ч гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Эдгээр шүүгдэгч нар нь бусдын иргэний үнэмлэхийг өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр гаргуулан авах санаа зорилгоо иргэний бүртгэлийн байгууллагад ажилладаг өөрсдийн танил талын хэлхээ холбоосыг ашиглан хэрэгжүүлсэн бөгөөд үүнийхээ хариуд бие билүүгээ тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн үйл баримттай холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх үүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр зөвхөн Э.Т үйлдэл хэрэгсэхгүй болсонтой холбогдуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдэл болсон байна.
Т.Д, А.Э, Б.Д нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн бөгөөд уг мөнгө нь цаашдаа дамжих явцдаа хэмжээнд өөрчлөлт орсон боловч улсын бүртгэлийн байгууллагын албан хаагч нарын бүрэн эрх, үүрэг болон шийдвэр гаргалттай шууд холбоотой байхаас гадна, тэрээр уг үйлдлийн үр дагаврыг ухамсарласан, хахууль өгснөөр тодорхой үр ашиг хүлээж байсан, давуу байдал олж авах гэсэн санаа зорилгыг агуулж байсныг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх заагаагүй байна.
Иймд дээрх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Э.Т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Д, М.А, Э.Э нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Б, Л.У, А.Э, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Э.Т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Д, М.А, Э.Э нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Б, Л.У, А.Э, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА