Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 648

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бурхан буудай овогт А-ийн Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811020220747 дугаартай хэргийг 2018 оны 9 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........ тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бурхан буудай овогт А-ийн Б /РД: ........../,

 

Холбогдсон хэргийн талаар: А.Б гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис кино” театрт С.Пүрэвсүрэнгийн  гээгдүүлсэн “Самсунг жи-7” гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч А.Бн  мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тэнгис кино теарт орсон ба тасалбар түгээгч дээр очоод үзэх кино хайгаад харсан чинь тасалбар түгээгчийин текэн дээр Самсунг галакси жи-7 загварын гар утас байсан юм. Тэгэхээр нь түүнийг хэн нэгэн нь гар утасаа хаячихсан байна даа гэж бодоод аваад халаасандаа хийсэн. ...Маргааш өглөө нь утсыг үзэхэд ямар нэгэн түгжээгүй байсан учир симийг нь авч хаяад утсан доторх бүх зүйлийг нь устгаад 2018 оны 7 дугаар сарын 26-наас эхлээд утсыг нь барьж эхэлсэн. Түүнээс хойш 6 хоног утсыг өөрийн скайтелийн 96448180 дугаарын симээ хийж байгаад мөнгөний хэрэг гараад байхаар нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дарь эхийн шинэ эцэст Заан нэртэй ломбарданд 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөнгөөр нь машин тэргэндээ сэлбэг аваад дууссан…” гэх мэдүүлэг /хх-ийн 39х-40х/,

хохирогч С.Пүрэвсүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тэнгис кино театрт 21 цагийн үед нөхөр Мөнхбат, хадам дүү болох Мөнхзул, Мөнхтөр нарын хамтаар кино үзэхгээд очсон юм. Тэгээд шууд билет авах кассан дээр явж очоод л билетээ авчихаад кино театрын үүдний хэсэг явсан. Тэгээд утсаа ашиглах гээд халаасандаа үзтэл алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камерыг шүүгээд үзтэл би билетийн кассны хажууд буюу текэн дээр орхиод явтал миний араас эрэгтэй, эмэгтэй 2 хүн кассан дээр ирээд эрэгтэй нь миний утсыг аваад халаасандаа хийгээд явж байсан. ...би гар утсаа бүрэн бүтнээр нь буцаан авсан тул одоо надад гомдол санал нэхэмжлээд байх зүйл алга байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 21х, 35х/,

гэрч А.Батмэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хар хөх өнгийн 2017 оны жи-7 гар утас байсан би 180.000 төгрөгөөр хамгийн дээд тал нь барьцаалж болно гэж хэлсэн чинь эхлээд 30 билүү 50 мянган төгрөг аваад явсан шиг санагдаж байна. Тэгээд хэд хоногийн дараа ирээд 180.000 төгрөгөнд тулгаж мөнгө аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27х/, “Заан” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /хх-ийн 29х/, хохирогч С.Пүрэвсүрэнд Галакси жи-7 гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ий 34х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч А.Б-ий гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнийг 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.