Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 309/ШШ2026/00534

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1-р хороо, ******* ******* *******  тоот, өөрийн байранд байрлах “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух ******* овогт ы ,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, сумын 6 дугаар баг, гудамжны 11 тоотод оршин суух овогт гийн нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,429,693.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

            Хариуцагч Ө.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

            Хариуцагчийн төлөөлөгч гийн өмгөөлөгч Ө.Батболд

            Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

            Хариуцагчийн төлөөлөгч ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ө., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,429,693.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “******* банк” ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Ө. нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22712/3247 тоот гэрээ байгуулан ******* банкны "" тооцооны төвөөс 14,935,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.40 хувь /сарын 1.7 хувь/-ийн хүүтэй, 51 сарын хугацаатай, тоот харилцах дансаар зээлийг бэлэн бусаар шилжүүлэн авсан. Зээлдэгч Ө. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16/630 тоот шийдвэрийн дагуу 5,600,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл болох 9,335,000 төгрөг дээр нэмүүлэн цалингийн нэмэлт зээлийг 51 сарын хугацаатай авсан болно. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 4,807,166.32 төгрөг, үндсэн хүү 8,382,988.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,053.17 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Ө. нь зээл авах үедээ Сүхбаатар аймгийн суманд байрлах дугаар д жижүүр хийж байсан бөгөөд 2018 оны 07 дугаар сард ажлаасаа гарч зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлт гаргаж эхэлсэн. Хамтран зээлдэгч Б. нь ХЦ-ийн дугаар д ажиллаж байгаа. Тухайн үед хамтран зээлдэгчээр ороод өг хэмээн гуйж байгаад хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Б.тай холбогдож зээл төлөх талаар ярилцсан боловч ямар ч хамааралгүй хүн, хамт ажиллаж байсан намайг ээжтэйгээ хамт ирээд зээлэнд хамтран зээлдэгчээр ороод өг гээд гуйгаад байсан болохоор зээлэнд нь хамтран зээлдэгчээр орсон тул зээлийг нь төлөхгүй гэсэн тайлбар өгсөн. ...Ө. нь хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 26-нд зээлийн төлөлт хийснээс хойш хүсэлт гаргах өдөр хүртэл зээлээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, холбоо барих боломжгүй, оршин суух хаяг /зээл авах үеийн хаягнаас нүүсэн/ тодорхойгүй алга болсон. Зээл төлүүлэх зорилгоор эх //-тай утсаар холбогдож зээлийг төлүүлэх арга хэмжээ авсан боловч 2019 оны 04 сар хүртэл төлсөн. 2019 оны 05 сарын төлөлтөө төлж чадахгүй гэсэн хариу өгч зээл төлөгдөхгүй болсон бөгөөд 2019 оны 08 сараас эхлэн холбоо барьж байсан утас нь холбогдохгүй болсон. ...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгч Ө.ын ээж тай холбогдон гэрийн хаягийг нь тодорхой болгосон. Одоогийн амьдарч байгаа гэрийн хаяг нь Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоот юм. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул ******* банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг гаргуулан авах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөг, үндсэн зээлийн хүү 12,482,776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819,083.51 төгрөг, нийт 24,429,693.54 төгрөгийг үндсэн зээлдэгч Ө., хамтран зээлдэгч Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн , нар нь Сүхбаатар аймгийн сумын тооцооны төвөөс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14,935,000 төгрөгийг 51 сарын хугацаатай зээлсэн байдаг. 2019 он хүртэл зээлээ төлж байгаад ор сураггүй алга болсон. Тухайн оршин суух хаяг дээрээ байхгүй байсан учраас эрэн сурвалжлах захирамжаар харилцагчийг олж тогтоосон. Үндсэн зээлийн үлдэгдэлд 10,127,833.68 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэлд 12,482,776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 1,819,083.51 төгрөг буюу нийт 24,429,693.54 төгрөгийг нэхэмжилж байгаа юм гэв. 

2. Хариуцагч Ө. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэл дээр хамтран хариуцагчаар Б. эгчийг татан оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийн асуудлыг би 100 хувь өөрөө хэрэглэж зарцуулсан асуудал учир Б. эгчид хамааралгүй гэж үзэж байна. Б. эгчийн хувьд банкны шаардлагыг хангаж гарын үсэг зурсан. Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5,600,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл болох 9,335,000 төгрөг дээр нэмж 51 сарын хугацаатай зээл авсан. Үндсэн зээлээс 4,807,166 төгрөгийг төлсөн. Тиймээс 10,127,833 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрнө. Би 2018 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Намайг ажлаас гарсныг банк мэдэж байгаа бөгөөд миний хувьд цалингаа барьцаалан зээл авсан. Би тус банкны салбараар цалингаа авдаг байсан. Намайг ажилгүй болсон талаар мэдээллийг аль эрт авсан мөртлөө шүүхэд хандаж тухайн үед нэхэмжлээгүйд би гомдолтой байна. Мөн миний хаягийг олж тогтоосон мөртлөө тэр үед нь нэхэмжлэл гаргаагүй байж энэ их мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж надаас авсан зээлээс минь 2, 3 дахин илүү мөнгө болох 24,429,693 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10,127,833 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай хүү нь Шанхайн Цэргийн Их сургуульд явж ирээд ажил асуудалтай болоод халагдсан байдаг. Халагдсанаас нь хойш би 2018 оны 4 сар хүртэл боломжоороо зээлийг нь төлж явсан. Банкны эдийн засагчдаа мэдэгдсэн. Бид нар Дорнод аймагт ирсэн. Утасны дугаар нь холбогдохгүй байснаас шүүхэд өгсөн гэсэн боловч бидэнд ямар ч мэдэгдэх хуудас өгч байгаагүй. 2024 оны зун Дорнод аймаг дахь ******* банкны захиралтай очиж уулзахад “Та ахлах менежер Орхонтой уулз” гэж хэлсэн. Орхонтой уулзахад Сүхбаатар аймгийн ******* банкны ерөнхий менежертэй холбогд гэсэн. Тэгээд бид нар зээлээ төлөх гэсэн юм гэж хэлсэн. Би Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар руу яриад бид нар энд байна гэж хэлсэн. Цагдаагийн хүн яриад та надад материал бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэхэд нь би цагийн дотор бүрдүүлж өгсөн. Сүхбаатар аймгийн ******* банк бол надад та буцаад Орхонтой уулзаж, би төлнө гэж бичээд өгчихөө гэж хэлсэн. ...Миний бодлоор үндсэн зээл болох 10,127,833.68 төгрөгийг төлөх боломжтой гэж бодож байна. Энэ цаг хугацаанд ыг хаана байгаа гэдгийг нь Цагдаагийн газар болон Авлигатай тэмцэх газар мэдэж байсан. Яагаад тэр хүнийг эрэн сурвалжилж байгаа юм бол гэж би бодож байна. Өөрийнхөө чадварын хэмжээнд би хүүгийнхээ авсан зээлийг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10,127,833.68 төгрөгийг төлөх боломжтой гэв.

Хариуцагч Ө.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргахдаа “ нь энэ хэрэгт хамаагүй. Би цалингаа барьцаалсан зээл авсан. Намайг цалингүй болсон гэдгийг банк бол мэдэж байгаа” гэдэг. Миний үйлчлүүлэгч үндсэн зээлийн гэрээний үүргийг төлөх боломжтой гэж үзэж байгаа учраас тайлбар дээрээ энэ талаараа бичсэн. ...2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээн дээр нэмэлт зээлийн хэмжээг тогтоож зээл авсан. Зээлээ төлөх боломжгүй гэдгийг анх бол мэдэж байсан байдаг. Түүний ээж нь зээлийг төлж байсан нь тогтоогддог. Зөвхөн цалин хөргөгч зурагт зэргийг барьцаалсан. Үндсэн үүрэг хангагдах боломж хүндэрсэн нь уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2-т зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон. Тухайн үед байхгүй гэсэн нөхцөл байдлуудаар хүүг сунгасан нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл хамтран зээлдэгч нь Сүхбаатар аймагт байсан. Тэр хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй гэж ойлгож байна. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 10 сарын дараа нэхэмжлэл гаргасан байдаг юм. Зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн хэмжээнд нь шийдвэрлэж өгнө үү. Төлбөрийн чадвар нь ажил төрөлгүй байгаа, орлого олох боломжгүй байдлыг харгалзан үзэж 10,127,833.68 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ө., түүний ээж нар нь намайг хамтран зээлдэгчээр ороод өгнө үү гэж ярьж, ажил дээр очиж гуйж байсны улмаас итгэсний үндсэн дээр гарын үсэг зурсан нь үнэн болно. Тухайн үед тус банкны эдийн засагч нь Ө.од нийгмийн даатгал төлдөг л бол хамтран зээлдэгчээр хэнийг ч хамаагүй авчирч гарын үсэг зуруулж болно гэж хэлсэн байсан. Би Ө.той ямар нэгэн ах дүүгийн хамааралгүй, гуйгаад байсан, түүнчлэн хамт ажилладаг болохоор итгээд гарын үсэг зурж өгсөн. Би Ө.оос зээл авахаас өмнө болон зээл авсных нь дараа ямар ч мөнгө төгрөг аваагүй бөгөөд удалгүй ажлаас халагдаж сураггүй алга болсон. ******* банкнаас зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа талаар хэлэхээр нь би Ө.той холбогдох гээд чадаагүй бөгөөд ээж тай нь ярьж хэлэхэд “санаа зоволтгүй ээ, чамд хамаагүй гэдгийг банкинд хэлсэн байгаа. Бид нар удахгүй зээлээ төлчихнө” гэж хэлсэн. Үүний дараа банкин дээр явж байхдаа зээлээ төлж байгаа эсэхийг нь асуухад “төлөхгүй байгаа, алга болсон” гэж хэлсэн. Тэгээд Ө.той холбогдох гэтэл утас нь холбогдохгүй, ээж руу нь залгахад утсыг нь өөр хүн аваад дугаараа зарсан гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сард фэйсбүүк хаягийг нь олж чатаар холбогдож эхэлсэн. Зээлээ төлөөч ээ гэхэд “санаа зоволтгүй, удахгүй зээлээ төлнө, бодсон юм байгаа” гэж бичээд өнөөг хүрсэн. Энэ хүний хамтран зээлдэгчээр орсноос болж миний амьдралд, гэр бүлд минь үл ойлголцол бий болж, намайг хүнд байдалд оруулсан. Миний хоёр хүүхэд оюутан болж мөнгө төгрөг хэрэгтэй болж эхэлсэн бөгөөд надад ямар ч банкны зээл олдохгүй болсон. Нөхөр маань тэтгэвэрт байдаг бөгөөд тэтгэврийн зээл авч байж оюутны сургалтын төлбөр, байрны төлбөр, бусад хэрэглээгээ төлдөг болсон. Мөн нөхөр маань ямар нэгэн төсөл бичиж зээл авах гэхээр гэр бүлийн хүн хамтран зээлдэгч байх ёстой гэсэн шаардлага тавигдаж, би банкны хар зээлдэгч гэсэн лалтай болохоор бидэнд ямар ч зээл олдохгүй болсон. Энэ хүн намайг гуйсаар байгаад хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулж, зээлээ төлөхгүй алга болсноос болж би маш их хохирч байна. Энэ хүнээс болж би 7, 8 жил эдийн засаг болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Би энэ хүнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй учир энэ зээлийг төлөх боломжгүй. Тиймээс банк Ө., нараар зээлээ төлүүлнэ үү гэжээ.

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай үйлчлүүлэгч нь ын гуйснаар эдийн засагчийн хэлснээр очиж гарын үсэг зурсан гэж хэлсэн. ын хувьд ийш тийшээ яваагүй. Зээлдэгч нь алга болсон бол хамтран зээлдэгчид мэдэгдэх хуудас өгөх боломж байсан. нь 5,600,000 төгрөгийн зээл дээр хамтран зээлдэгч болсон. Би үүнээс болж маш их хохирч байна гэж хэлдэг. Хувь хүртэж хувьдаа ашигласан зүйл байхгүй болохоор төлөх боломжгүй гэв.

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрээ тодорхойлоход агуулга нь үндэслэлтэй байх ёстой. Нэхэмжлэгч өөрөө тайлбар гаргахдаа хэн алинаас нь нэхэмжилсэн шаардлага гаргасан. Үүргийг тодорхойлох зохицуулалт байгаа. Шүүх мэдээд шийднэ гэж нэхэмжлэлийн агуулга тодорхойлж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдож байна. Нэхэмжлэгч энэ хүнийг ажилгүй болсныг мэдэхгүй гэж тайлбарлаад байгаа боловч 2018 оны 07 дугаар сард ажлаасаа гараад зээлээ төлөхгүй байхад зээлийн эдийн засагч нь тогтмол олох ёстой байсан орлого орохгүй байхад мэдэх боломжтой байсан. Гэтэл банк тухайн үедээ шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бол 3 жилийн хугацаа дуусна гэж байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийхдээ яагаад олдохгүй байгаа  нь тодорхой бус байна. Хүнээс мөнгө авсан юм бол мөнгөө төлөх ёстой. Үндсэн хүүнээс нь 20 хувь нэмэгдүүлсэн хүү. Үндсэн зээлээсээ 140 хувиар өндөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь хариуцагчийн эдийн засгийн байдалд нийцэхгүй байна. Одоо нэхэмжлэлд дурдаж байгаагаар 5,720,000 төгрөг болоод байгаа юм. Хэрвээ тийм бол үндэслэлгүй хөрөнгөжих асуудал болно. Тэгэхээр аль шүүхэд өгснөөр хүүгээ тооцож байгаа гэдгээ тодорхой өгөөгүй байна. Эрэн сурвалжлуулахаар шүүхэд өгснөөр тооцож, хүү алд зогсох ёстой юм. Тэгээд уг эрэн сурвалжлах захирамж гарсан өдрөөр тооцохоор 211 хоног болсон. Энэ хугацааны хүүг үндсэн хариуцагч төлөх ёстой юм. Гэхдээ үндсэн зээлээс нь хүү илүү нэхэхээр чинь үндэслэлгүй хөрөнгөжих болно. Хугацааг 211 хоногоор тооцож өгнө үү. Өмнө нь авсан 9,335,000  төгрөгийн зээлтэй байхад миний үйлчүүлэгч 5,600,000 төгрөгийн зээлэнд гарын үсэг зурсан байтал бүх зээлийг анхнаас нь хамт авсан мэтээр банк нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч тухайн өдөр авсан зээлэндээ хариуцлага хүлээнэ шүү дээ. Тиймээс гэрээнд гарын үсэг зурахдаа нэмж авч байгаа хэсэг болгон дээрээ гэрээний талуудын үүргийг зөв тодорхойлоогүй. Мөн энэ гэрээнд батлан даагч байна. Батлан даагч гэж хэн бэ гэхээр зээлдэгч зээлээ төлөхгүй бол хамтран зээлдэгч төлнө гэж байна. Зээлийн гэрээнд үндсэн үүрэгт энэ хоёр хүмүүс суугаад байхад хариуцагч нь тодорхой болгоогүй байдаг. Зээлдэгч гэдэг бол зээлийн эх үүсвэрийг тодорхой болгосон этгээд байх ёстой юм. Санжидмаа нь наад чинь аваагүй бид хариуцлага хүлээх ёстой гэж хэлсээр ирсэн. Энэ дүр үзүүлсэн хэлцэл юм гэж харж байна. бол төөрөгдөж байна. нь олдохгүй байхад аас тэгвэл нь яагаад шууд шаардахгүй байгаа юм бэ? шаардсан зүйл нэг ч байхгүй. Үндсэн зээлдэгч байгаа тохиолдолд хамтран зээлдэгчээс шаардах юм уу, батлан даагчийг яагаад үүргээс чөлөөлсөн юм бэ гэдэг нь тодорхой биш. Бүтэн нэг жил батлан даагч нь төлөөд яваад байсан. Яагаад гэхээр нь батлан даагч нь төлөөд байгаа учраас энэ зээл эрсдэлгүй байна гэж үзэж байна. Энэ хүнийг энэ нэхэмжлэлд хариуцагчаар оролцуулах ёстой. Үүрэг хүлээсэн этгээд итгэмжлэл авах ёстой байсан. Өнөөдрийн маргааны явцад үндсэн зээлийн хүүгийн төлөлт давхацчихаад байна. ...Эцэст нь ноогдвол зохих зээлийг Санжидмаа нь зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүрэг хангагдсан байх боломжгүй. гэдэг хүн хамтран зээлэгчээр мөнгө авсан бол  ядаж 1,500,000 төгрөгийг нь авсан байх боломжтой. Гэтэл уг зээл гарснаас нэг ч төгрөг аваагүй шүү дээ. Уг гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болсон. Нэхэмжлэгч хариуцагч нараа зөв тодорхойлоогүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байна. Үндсэн зээлдэгч энэ асуудалд дүгнэлт хийж, банкны буруутай үйл ажиллагааг тооцож, зээлийг 12,482,776.35 төгрөгөөр тооцож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, миний үйлчлүүлэгчийг уг зээлээс чөлөөлж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 22712/3247 дугаартай барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 45-2/3908 тоот албан бичиг, зээлийн дансны харилцагчийн хуулга /дансны дугаар 271200174510/, харилцах дансны харилцагчийн хуулга /дансны дугаар /, “******* банк” ХК-ийн 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 01/62 тоот итгэмжлэл, “******* банк” ХК-ийн Дорнод салбарын 2025 оны 05 сарын 02-ны өдрийн 43/254 тоот, 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 43/12 тоот итгэмжлэл, Ө.ын ******* банк ХК-тай 2015.07.21, 2015.08,04, 2017.04.03-ны өдөр тус тус байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарийн хуулбар  болон бусад бичгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5. Хариуцагч Ө. нь хариу тайлбараас гадна өөрийн гадаад паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /дансны дугаар 5114029902/, 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 0736 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2026 оны 01 сарын 14-ний өдрийн “Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх” тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар,

хариуцагч Б. нь хариу тайлбараас гадна 2026 оны 01 сарын 10-ны өдрийн 0041 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, харилцах дансны харилцагчийн хуулга /дансны дугаар 271200152127/, Ө.той харилцсан гэх фэйсбүүк чатны зураг зэрэг бичгийн баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч Ө., Б. нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 24,429,693.54 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж, шаардах эрхээ хариуцагч Ө., Б. нартай байгуулсан зээлийн гэрээ дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөг, үндсэн зээлийн хүү 12,482,776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819,083.51 төгрөг, нийт 24,429,693.54 төгрөгийг нэхэмжилнэ гэж тодорхойлсон.   

Хариуцагч Ө., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргасан бол харин хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Ө. хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйхаар нь гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Би Ө.оос зээл авахаас өмнө болон зээл авсных нь дараа ямар ч мөнгө төгрөг аваагүй бөгөөд удалгүй ажлаасаа халагдаж сураггүй алга болсон. Би энэ хүнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй учир энэ зээлийг төлөх боломжгүй” гэж үгүйсгэдэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Нэг талаас “******* банк” ХК-ийн тооцооны төв, нөгөө талаас зээлдэгч Ө., хамтран зээлдэгч Б. нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр №22712/3247 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” /Цалингийн зээл/ байгуулагдаж, 14,935,000 төгрөгийн зээлийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 51 сарын хугацаатай олгосон байна.

- Зээл авснаас хойшхи хугацаанд хариуцагч Ө. нь нэхэмжлэгчид үндсэн зээлд 4,807,166.32 төгрөг, үндсэн хүүнд 8,382,988.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 148.053.17 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

- Зээлдэгч Ө. нь 2019 оны 04 дүгээр сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуусжээ.

Талууд барьцаат зээлийн гэрээг байгуулахаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан байна. Энэ талаар талууд маргаагүй бөгөөд дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин талуудын харилцан тохиролцож байгуулсан дээрх зээлийн гэрээний 2.1.5-д зааснаар хариуцагч нар нь зээлийн төлбөрийг тус гэрээний хавсралт 1-ээр тохиролцсон “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хуваарьт өдөр төлөх үүрэг хүлээсэн байх боловч 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Уг хуваарьт тохиролцсоноор зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлж дуусгах байжээ.

Хариуцагч Ө., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргасан бол харин хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч төлөхөөс татгалзсан.

 Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх тул зээлдэгч, хамтран зээлдэгч нараар зээлийг хамтран төлүүлнэ гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №22712/3247 дугаартай барьцаат зээлийн гэрээнд зээлдүүлэгчээр “******* банк” ХК-ийн салбар, зээлдэгчээр Ө., хамтран зээлдэгчээр Б. нар гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож гарын үсэг зурж бичгээр гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “******* банк” ХК нь зээлдэгч Ө., хамтран зээлдэгч Б. нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ...бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.1-д “үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг …төлөх”, 3.3-д “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил үүрэг хүлээх”-ээр харилцан тохиролцсон, үүний дагуу хариуцагч Ө. нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Ө.ын “үндсэн зээлийн үлдэгдлээс бусад хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэх, хамтран зээлдэгч буюу хариуцагч Б.ын “зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үнэн боловч зээлээс нэг ч төгрөг хэрэглээгүй учраас төлөхгүй” гэх тайлбар тус тус үндэслэлгүй байна.

Улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.4-т “Гэрээний хугацаа дуусгавар болж зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байхаас гадна талуудын энэ үүрэг нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуустал үргэлжлэх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагч Ө.ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан, шүүх 2020.03.06-ны өдөр эрэн сурвалжлах шийдвэр гаргасан, цагдаагийн газар шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийг 2024.11.06-ны өдөр олж хаяг тогтоосон зэрэг нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин шинээр тоолох үндэслэл болжээ.

Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , тэдгээрийн өмгөөлөгч нар нь “Хариуцагч Ө.ын өмнө авсан зээлийн үлдэгдэл 9,335,000 төгрөг дээр хамтран зээлдэгч Б. үүрэг хүлээгээгүй бөгөөд нэмж авсан 5,600,000 төгрөгийн зээлийг зөвшөөрч гарын үсэг зурсан боловч зээлнээс аваагүй, мөн нэхэмжилж байгаа 24,429,693.54 төгрөгөөс хэдэн төгрөгийг хариуцагч Б.аас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул зээлийг төлөхгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: Хариуцагч Ө. нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 9,335,000 төгрөг дээр 5,600,000 төгрөгийг нэмж нийт 14,935,000 төгрөгийг зээлж авахаар гэрээ байгуулж гарын үсэг зурснаар түүний өмнөх зээлийн гэрээний үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болсон байхаас гадна хариуцагч Б.ын хувьд нэмж авсан 5,600,000 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэж болох боловч тэрээр хариуцагч Ө.ыг өмнө нэхэмжлэгчээс 2015.08.04-ний өдөр нэмэлт 3,500,000 төгрөгийг, 2017.04.03-ны өдөр нэмэлт 3,100,000 төгрөгийг тус тус авахаар зээлийн гэрээ байгуулахад мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж, зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байсан нь дээрх зээлийн гэрээнүүд, түүний эргэн төлөлтийн хуваарийн хуулбараар тус тус нотлогдож байна. Иймд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн хамтран зээлдэгч Б.ыг дээр дурдсан үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд зээлийн мөнгийг зээлдэгч нарын хэн аль ашигласан эсэх нь гэрээний үүргийг хариуцахад саад болохгүй.       

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ө., Б. нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч “******* банк” ХК нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөг, үндсэн зээлийн хүү 12,482,776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819,083.51 төгрөг, нийт 24,429,693.54 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Ө., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 24,429,693.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,099 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 280,099 төгрөгийг гаргуулан “******* банк” ХК-д  олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ы , гийн  нараас зээлийн гэрээний үүрэгт 24,429,693.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,099 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 280,099 төгрөгийг гаргуулан “******* банк” ХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.ПАГМА