| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01049/И |
| Дугаар | 305/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 305/ШШ2026/00007
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-д холбогдох
179,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 179,826 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгчийн sign гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ-г талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 150,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс *** овогтой ***-д холбогдуулан зээлийн төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч *** нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 179,826 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хариуцагч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн хариуцагч ***-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 179,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн ...Хариуцагч *** нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 179,826 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хариуцагч ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтээр нотлогдож байна.
*** ББСБ ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар албан бичгээр ***-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ***-ыг томилж, тэдэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 69 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,045 төгрөгийн тал хувь 3,022.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,022.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 179,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,045 төгрөгийн тал хувь 3,022.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,022.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР