| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00073/И |
| Дугаар | 305/ШШ2026/00039 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 305/ШШ2026/00039
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-т холбогдох
997,876.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэргийг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 997,876.27 (есөн зуун ерөн долоон мянга найман зуун далан зургаан төгрөг, хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага A-3 маягт хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн *** нь 2021 оны 12 сарын 21-ны өдөр цахимаар 2034219 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. *** нь 2022 оны 10 сарын 25-ны өдөр цахимаар 350,000 төгрөгnay дүнтэй, 1 сарын хугацаанд 52,80 хувийн хүүтэй зээл авсан. *** нь 2022 оны 10 сарын 25-ны өдөр ***-ийн *** банкны *** дугаартай харилцах дансанд 350,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь нөмөртэй байгуулсан 2034219 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1028 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2034219 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 350,000 төгрөг, 2025 оны 09 сарын 19-ний байдлаар үндсэн хүү 536,679.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,196.82 төгрөг, зээл олголтын шимтгэл 7,000 төгрөг, нийт 997,876.27 төгрөгийг хариуцагч ***-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 997,876.27 төгрөгийг 2026 оны 02 дугаар сард багтааж төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 997,876.27 (есөн зуун ерөн долоон мянга найман зуун далан зургаан төгрөг, хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь ...*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 997,876.27 төгрөгийг 2026 оны 02 дугаар сард багтааж төлнө... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 997,876.27 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,499 төгрөгнөөс 14,249.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 14,249.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 997,876.27 (есөн зуун ерөн долоон мянга найман зуун далан зургаан төгрөг, хорин долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 2026 оны 02 дугаар сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,499 төгрөгнөөс 14,249.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 14,249.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-долгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР