Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/1168

 

    

 

 

 

     2025          10            01                                                                                   2025/ДШМ/1168

 

 

Ш.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогч Б.Б, Т.Б, Ж.Б, Д.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч П.Итгэл, Л.Чинбат, Б.Намнансүрэн,

иргэний хариуцагч “**********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш,

шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам,  

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1659 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ш.Наранбаярт холбогдох эрүүгийн 2310025311506 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ш.Н...................

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 742 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/1107 дугаар магадлалаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон;

Шүүгдэгч Ш.Н нь хохирогч Б.Г “**** дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа Наадамчдын зам *** дугаар байрны *** тоотын 49,11 мкв байрыг 20,000,000 төгрөг өгчихвөл үлдсэн мөнгийг нь “************” ХХК  хүүгүй лизингээр өгч болно” гэж хуурч, байр зарах санаа зорилгогүйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээрх байрны ойролцоо байхдаа шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ***************** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн “*********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Г “...“*****” хотхоноос 10 байр авахаар болчихлоо, чи миний хуучин байраар юу хийх вэ, шинэ байранд ор, миний төсөл гадны хөрөнгө оруулалттай, нийт үнийн дүнгээс 17,000,000 төгрөгийг манай компани хасаж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “*****” хотхон, ** дугаар хороо “Сөүл гарден” хотхоны гаднаас, * дугаар хорооны нутаг дэвсгэр Чингисийн хүрээ амралтын газраас тус тус дансаар болон бэлнээр өгсөн нийт 75,520,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн **************** дугаартай дансаар болон бэлнээр тус тус шилжүүлэн авч залилсан,

2. “********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч М.Х “... “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Сөүл гарден” хотхон дотор байхдаа шилжүүлсэн 13,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Агапей” христийн эмнэлэг дотор байхдаа шилжүүлсэн 2,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн 5166277029 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

3. “***********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Д.Б “... “Дэлхийн зөн олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ****** дүүргийн 16 дугаар хороо, ** дүгээр гудамж, *** тоот гэртээ байхдаа 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ************* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

4. “**********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Ц “... “Дэлхийн зөн олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр ** аймгийн **** сумын *** минж 1 дүгээр гудамж ** тоотод байхдаа шилжүүлсэн нийт 50,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ************** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

5. “******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Н“...“Урьдчилгаа өгөөд хүүгүй хувь лизингтэй, Дэлхийн зөнгийн хөрөнгө оруулалттай байр байгаа...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 10,000,000 төгрөгийг гаргуулан авч залилсан”,

6. “************” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Г.Д “...“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаас түүний 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ***** дүүргийн *** дугаар хороо, ******** хотхоны ойролцоо байхдаа шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн *************** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

7. “************” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Г.Б “... “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд түүний ******* дүүрэг *** дугаар хороо, **-** тоотод байхдаа болон **** дүүргийн ** дугаар хороо, **** орчим, мөн дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн орчимд байхдаа бэлнээр болон 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн өгсөн нийт 16,650,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ************дугаарын дансаар авч залилсан,

8. “***********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Н “... “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр байр захиалж өгнө” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг « зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ****** дүүргийн *** дугаар хороо, “**********” хотхоны хажууд байхдаа шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ********** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

9. “******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Б “... “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ****** дүүргийн 10 дугаар хорооны Хаан банкны 100 айл тооцооны төв болон ******** аймгийн **** сумын Хаан банкнаас тус тус шилжүүлсэн нийт 40,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ***************** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

10. “**********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч У.Мягмарсүрэнг “... “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүнийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ***** дүүргийн ** дугаар хороо, ***** хотхоны гадна байхдаа шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ****** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

11. “**********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Т.Б “...“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр **** дүүргийн *** дугаар хороо “***” хотхоны хажууд байхдаа шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ********** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

12. “*******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Ж.Б “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр байр захиалж өгнө” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар түүний 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр **** дүүргийн *** дугаар хороо, “*****” хотхонд уулзаж байхдаа шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ****** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

13. “******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Б “...“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд **** дүүрэг ** дугаар хороо “****” хотхоны гадна болон мөн дүүргийн ** дугаар хороо нутаг дэвсгэр “***********” сургуулиас тус тус шилжүүлсэн нийт 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн ******* дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

14. “******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.М “...“Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл **** дүүрэг * дугаар хороо “*****” хотхоны гадна болон мөн дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр “*****” орчмоос тус тус шилжүүлсэн нийт 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн *********** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан”,

15. “********” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Э “...“Дэлхийн зөн олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөхөөр тохиролцож хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ****** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн КФС-ийн хажуу талын АТМ дээр байхдаа 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 28,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн *********** дугаарын дансаар, **** УНЛ улсын дугаартай “Тоёото Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр тус тус шилжүүлэн авч, нийт 47,054,688  төгрөгийн хохирол учруулсан”,

16. “*****” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ээр халхавчлан, хохирогч Б.Д “...“Дэлхийн зөн олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалж өгнө...” гэж хуурч, орон сууц захиалж өгөх санаа зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу түүний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ******** аймгийн *** сум *-р багт байх гэрээсээ болон ***** дүүргийн ** дугаар хороо “******” хотхонд байхдаа тус тус шилжүүлсэн нийт 20,000,000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн 5******** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

17. Хохирогч Г.Н “...100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 2 өрөө байранд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, байранд оруулах санаа зорилгогүйгээр, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд ******* дүүргийн *** дугаар хороо “****” хороололд орших “Голомт” банкнаас шилжүүлсэн нийт 20,000,000 төгрөгийг “Голомт” банк дахь өөрийн нэр дээр бүртгэлтэй “*******” ХХК-ний ********* дугаарын дансаар шилжүүлэн авсан” гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш.Н хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Н 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н шийтгэсэн 06 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н 461,892,688 төгрөг гаргуулж, хохирогч Б.Г 95,520,000 төгрөг, хохирогч М.Х 15,000,000 төгрөг, хохирогч Д.Б 20.000.000 төгрөг, хохирогч Б.Цэдэнд 49,120,000 төгрөг, хохирогч Б.Н 4,548,000 төгрөг, хохирогч Г.Д 20,000,000 төгрөг, хохирогч Г.Б 15,000,000 төгрөг, хохирогч Б.Н 20.000.000 төгрөг, хохирогч Б.Б 40,000,000 төгрөг, хохирогч У.М 20,000,000 төгрөг, хохирогч Т.Б 20,000,000 төгрөг, хохирогч Ж.Б 17,250,000 төгрөг, хохирогч Б.Б 20,000,000 төгрөг, хохирогч Б.М 20,000,000 төгрөг, хохирогч Б.Э 46,254,688 төгрөг,хохирогч Б.Д 20,000,000 төгрөг, хохирогч Г.Н 19,200,000 төгрөгийг тус тус олгож, нэр бүхий хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн 2310025311506 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, нэр бүхий 17 хохирогч нар гомдолтой гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Н авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ш.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ш.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дахин өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцож, хохирол төлбөрийг төлөх 5 хоногийн хугацаа авч, хохирогч нарын хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Н түүний өмгөөлөгч Д.Батдулам давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд 3 дахь хэсэг “шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцох бол бичгээр хүсэлт гаргана” гэж заасан. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчтэй оролцож байсан. Яллах дүгнэлт гардуулах болон хэргийг шүүхэд шилжүүлэх үед миний бие гадаад улсад зорчиж байсан. Шүүгдэгч настай хүн учир viber, telegram /вайбер, телеграм/-р өмгөөлөгчтэйгөө холбогдож чадаагүй. Миний үйлчлүүлэгч шүүхэд “Өмгөөлөгч маань хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гадаад улс руу зорчиж байгаа, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан байсан. Шүүх хуралдаанд олон хохирогчид ирж, прокурор руу дайрч, давшсан зэрэг нөхцөл байдлаас болж, өөрийн хүсэл зоригоор биш дарамт, шахалтад орж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар амаар мэдэгдсэн байсан. Үүний дагуу шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлтгүйгээр, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно” гэж заасныг зөрчсөн. Миний үйлчлүүлэгч хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас хохирол нөхөн төлсөнтэй холбоотой баримтаа бүрэн гүйцэт гаргаж өгч чадаагүй. Жишээлбэл, мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулж байсан. Гэхдээ хохирол төлбөр барагдуулахдаа өөрийнхөө дансаар биш, хохирогч түр байр түрээсэлж, түрээслэгчийнх нь данс руу мөнгө шилжүүлж байсныг хохирол төлбөрт тооцохгүй гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч 10 гаруй хохирогч, 3 өмгөөлөгчийн эсрэг өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо өөрийнхөө эрх ашгийг бүрэн, тууштай хамгаалж чадаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагч гэж хэнийг хэлэх талаар тодорхой тусгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар маргаж байсан. Миний үйлчлүүлэгч хохирогч нараас мөнгө авсан гэдэг дээрээ маргадаггүй, байр захиалж, өөрөө олон улсын байгууллагад ажиллаж байсан учраас энэ хүмүүсийг байранд оруулна гэдэг итгэлтэйгээр тухайн барилгын компанид 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг “гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн хураан авч, битүүмжилж өгөөч” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж, энэ үндэслэлээр хэргийг буцааж байсан боловч тухайн компанийг иргэний хариуцагч гэдэг томьёоллоор дахин оруулж ирсэн. ************* ХХК-аас мөнгө нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч байдаггүй, Ш.Н бүгд нэхэмжилдэг. Энэ ажиллагааг хийгээгүйн улмаас шүүх үүнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хохирогчид их хэмжээний мөнгөөр хохирсон байхад иргэний хариуцагч энэ мөнгийг авч, завшиж байна. Тиймээс энэ мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн хурааж, битүүмжлэх шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлээгүй, нотлох баримтаар шинжлэн судлуулаагүй баримтыг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ч дараа дараагийн ажиллагаа удаашрах магадлалтай гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцааж өгнө үү. Анхан шатны шүүх “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлж, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт сонгох санкцгүй, 2-8 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай. Анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзвэл шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өндөр настай, хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа байнгын эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж заасан. Миний үйлчлүүлэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа гэх боловч энэ талаарх хүсэлтийг хүлээж аваагүй, хүсэлтийг хангаагүй үндэслэлээ заагаагүй байна. Хохирогчийн өмгөөлөгчид “энэ болохгүй, бүтэхгүй” гэдэг байдлаар түүний эрхийг хязгаарласан болох нь харагдана. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Тиймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Сөүл гарден дээр очиж уулзан байрны үнэ, ханшийг асууж, “ийм компани танайхаас байр авна гэсэн тохиролцоо хийсэн үү” гэж асуухад ажилтан нь “100,000,000 төгрөгийг төлсөн. Гэхдээ байраа авахгүй бол өгөхгүй” гэдэг заалттай гэж хэлсэн. 100,000,000 төгрөгийн гэрээнд нь үндэслэж, итгэл, үнэмшил төрж мөнгөө хийсэн. Залилангийн гэмт хэрэгт холбогдсон нь миний алдаа боловч итгэл үнэмшил төрүүлэхийн тулд гэрээ байгуулсан болов уу гэж бодож байна. 3 жилийн хугацаа өнгөрч байхад шүүгдэгч 100 төгрөг ч буцааж төлөөгүй. Энд байгаа 17 хүнээс гадна гэр бүл, үр хүүхэд, хүүтэй мөнгө зээлж хүүг нь төлсөн зэрэг маш олон асуудал байгаа. Инфляцаас шалтгаалж тухайн үеийн 20,000,000 төгрөг одоо хэд болох билээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Хорих гэхээсээ илүүтэйгээр хохирол, нөхөн төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна. Шүүгдэгчийн нас дээр гарсан гэж байна. Энэ хүний санаатайгаар үйлдсэн энэ үйлдэл дээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж бодож байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэдэг өмгөөлөгчийнх нь асуудал. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэнэтийн шаардлагагүй, гадаадад байгаад ирээгүй юм бол яагаад бусад хүмүүст төвөг учруулж, өмгөөлөгч нь ирээгүй вэ, ийм үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Бид нар 20,000,000 төгрөгөөс 90,000,000 төгрөгөөр хохирохоос гадна ажил, албаа хаяж, энд ирж, өдрийнхөө цалинг хасуулж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү. Шүүгдэгч хэдэн жил хоригдох нь бидэнд хамаагүй. ...” гэв.

Хохирогч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Б санал нэг байна. ...” гэв.

Хохирогч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хүнээс болж сэтгэл санаагаар маш их хохирсон. Би одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа учраас хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Бид нарыг өмнөх шүүх хуралдаан дээр дарамталсан гэж байна. Би нар энэ хүнийг дарамтлаагүй. Өмгөөлөгч ирээгүй гэхээр нь “өмгөөлөгчөөс болоод дахиад шүүх хуралдаан хойшлох юм байна” гэхэд “...үгүй, би та нарыг хүндэтгээд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд орно...” гэж өөрөө хэлсэн. Энэ яригдаж байгаа 100,000,000 төгрөгийг гаргуулж, бид нарыг бага ч болов хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нартай санал нэг байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч өөрөө бид нарыг хүндлээд өмгөөлөгчгүй оролцъё гэдэг хүсэлт гаргасан. Яаралтай хохирол төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө хүмүүсийг хүндэтгэж байна гээд хүсэлт гаргасан. Шүүгдэгч ямар ч дарамт, шахалтгүйгээр шүүх хуралд оролцсон. Шүүгдэгч өндөр настай тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Өндөр настай гэдгээр нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Өндөр настай хүн гээд залилан хийгээд явж байх уу, би анх удаагаа хүнд залилуулж, хохирсон. Хуулийн хүрээнд шүүгдэгчид ял оногдуулж, зохих ёсны шийтгэлээ авсан гэж бодож байна. Энэ хүн хэдэн жилийн ял эдлэх нь хамаагүй, хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү. Хүүтэй мөнгө зээлж өгсөн болохоор тэрийгээ төлөх гэж хохирч байна. Иргэн хүний хувьд яагаад ийм хүнийг өмгөөлөгч өмгөөлж байгааг гайхаж байна. Шүүгдэгчийн буруу байхад хэргийг сунжруулж байна. Би нарыг яаралтай хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч П.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлоос “**************” ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгох гэсэн хэсгийг дэмжиж байна. Давж заалдах гомдолд дурдагдсан шүүгдэгч Ш.Н үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 198 дугаар талд ***************-ийн төлөөлөгч Г.Б гэдэг хүний мэдүүлэг байгаа. Г.Б “шүүхээс энэ 100,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэвэл бидний зүгээс татгалзах зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. Энэ 17 хохирогчоос шийтгэх тогтоолд дурдагдсанаар хамгийн өндөр үнийн дүнтэй хохирсон нь Б.Г 95,520,000 төгрөг, дийлэнх нь 20,000,000 төгрөгийн хохиролтой байгаа. Шийтгэх тогтоолд дурдагдсан 461,892,688 төгрөгийн хохирлоос шүүгдэгч нэг ч төгрөг төлөгдөөгүй. Тиймээс “**************” ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж, 17 хохирогчид хувь тэнцүү олгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч П.Итгэлтэй санал нэг байна. ...” гэв.

Иргэний хариуцагч “************* ХХК”-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч “өөрийн ажилчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалж өгөх хэрэгцээ, шаардлага байна” гэж 10 орон сууцны гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар 02 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг төлж барагдуулснаар акт үйлдэж, орон сууц хүлээж авахаар тохиролцсон. Ш.Н нь гэрээний төлбөрөө төлөөгүй учир гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор тус 10 байрны гэрээг манай талаас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цуцалсан. Тус гэрээний 8.1-т “хэрвээ гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээж, гэрээний 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө” гэж заасан. Захиалагчаас болж гэрээ цуцлагдсан тул манай байгууллага энэ торгуулийн мөнгийг авах нь зүйн хэрэг. 10 байрны 10 хувь нь энэ 100,000,000 төгрөгт орж байгаа. Шүүгдэгч энэ 10 байрны шаардлагаас зугтаж, дахин 20 байрны гэрээ байгуулъя гээд итгэл, үнэмшил олох зорилгоор 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгчийн хамтран ажиллах хүсэлтийн хүрээнд 6 дугаар сарын 10-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Энэ хүсэлтэд дахин гэрээ байгуулснаар 20 байрны эрх, үүрэг үүсэх байсан. Хэргийн үйл баримтаас харахад 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ямар ч гэрээ байгуулагдаагүй байхад шүүгдэгч өмнөх цуцлагдсан гэрээгээр 8-11 дүгээр сар хүртэл бусдыг залилсан байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой асуудал боловч шүүгдэгч анхнаасаа орон сууцны төлбөрийг төлөх санаа, зорилгогүй хэр нь манай байгууллагыг хууран мэхэлж, орон сууцны захиалгын гэрээ байгуулж, уг гэрээг халхавчлан бусдыг залилан мэхлэх боломж гэж харж байсныг манай байгууллага мэдэх боломжгүй байсан. Манай байгууллага энэ 100,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Хэргийн үйл баримтаас харахад шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдлээр бусдыг залилсан байхад хөндлөнгөөс оролцож байгаа байгууллага хохирлыг хариуцах боломжгүй. Манай байгууллага бусдад учруулсан хохирол, гэм хор байхгүй. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд гэм хорын хохирлын асуудал яригдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “гэм хор гэж гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө шууд учруулсан хохирлыг хэлнэ” гэж заасан. Манай байгууллагын хувьд хохирогч нарт шууд хохирол учруулаагүй. Шүүгдэгч нь гэрээний хариуцлагатай холбоотой асуудлаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Манай байгууллага иргэний хариуцагчаар татагдаж, хохирол төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Н үргэлжилсэн үйлдлээр 17 хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч “өмгөөлөгчгүй, өмгөөлөгч маань гадагшаа явчихсан. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно” гэж байсан боловч “би хохирогч нараа хүндлээд, шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж тайлбарласан. Шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч заавал оролцуулах субъектэд хамаарахгүй. Шүүгдэгч Ш.Наранбаяр нь дээд боловсролтой, бичиг, үсэг мэддэг, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар илэрхийлсэн учраас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татсан нь буруу, эд хөрөнгийг битүүмжлэх ёстой байсан” гэж хэллээ. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалгын гэрээ цуцлагдсан. 2022 оны 06 дугаар сард байгууллагын дансанд 100,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэл хангаагүйгээс гарсан төлбөр учраас энэ мөнгийг битүүмжлэх боломжгүй гэдэг байр суурийг мөрдөн байцаалтын шатнаас илэрхийлж ирсэн. Шүүгдэгч хохирогч нараас авсан мөнгөө ******** ХХК-д шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Ш.Н болон ******** ХХК нарын хороонд гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэж байгаа тул 100,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Анхан шатны шүүх гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар хуульчилсан. Гэхдээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2021 оноос хойш үргэлжилсэн үйлдлээр үүссэн 400,000,000 гаруй сая төгрөгийн хохирол бүрэн төлөгдөөгүй байна гэж үзсэн. Түүнчлэн шүүгдэгч Ш.Наранбаяр нь урьд залилах гэмт хэрэг үйлдэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй хэдий ч гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн нь дээрх эрүүгийн хариуцлагын саналыг гаргах үндэслэл болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ш.Н холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ш.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд “************* лизингээр болон ***** хотхонд байр авч өгч болно”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас амьжиргааны түвшин доогуур хүмүүст байр хөнгөлөлттэй нөхцөлөөр өгнө”, “100 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 2 өрөө байранд оруулж өгнө...” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч нэр бүхий 17 хохирогчоос 18 удаагийн үйлдлээр нийт 474,224,688 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Б.Г /1-р хх 10-11/, мэдүүлгүүд /4хх 53-54/, иргэний хариуцагч ***** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Б /1-р хх 198/, хохирогч М.Х /1-р хх 209/, хохирогч Д.Б /1-р хх 244-245/, гэрч Г.Б /2-р хх 84/, хохирогч Б.Ц /3-р хх 52/, гэрч Т.С /3-р хх 59/, Б.Н /3-р хх 75/, Г.Д /3-р хх 101-102/, хохирогч Г.Б /3-р хх147-148/, хохирогч Б.Н /3-р хх 166/, хохирогч Б.Б /3-р хх 193-194/, хохирогч У.М /3-р хх 228/, хохирогч Т.Б /4-р хх 3/, хохирогч Ж.Б /4-р хх 29/, Б.Б /4-р хх 73-74, 6-р хх 30/, хохирогч Б.М /4-р хх 110-112/, хохирогч Б.Э / 4-р хх 147-148/, гэрч Л.Д /6-р хх 40/, гэрч Н.Ч /4-р хх 152-154/, хохирогч Б.Д /4-р хх 191/, гэрч /6-р хх 32-33/, хохирогч Г.Н  /4-р хх 240, 6-р хх 38/, гэрч М.Хн /4-р хх 242/, хохирогч /4-р хх 242/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Г гаргаж өгсөн “Ш. өөрийн гараар бичсэн баталгаа, Ш.Н нэр дээр бүртгэлтэй байсан үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар, Ш.Н гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баталгаа, Ш.Н Б.Г авсан мөнгөний дүн бүхий хуудас, Б.Г, Ш.Н бэлэн авсан мөнгөний дүн бүхий хуудас, “ХААН” банкны шилжүүлгийн хуудас, бэлэн мөнгөний мөнгө шилжүүлсэн баримтууд /1-р хх 19-41/,

хохирогч Б.Г “ХААН” банк дахь ************ дансны хуулга бүхий 102 хуудас, тооцоо хийсэн гар бичмэл 2 хуудас, М мөнгө шилжүүлсэн баримт 1 хуудас, тооцооны хар дэвтрийн  хуулбар /1-р хх 66-180/,

“ХААН” банкны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 29/6937 дугаар албан бичгээр ирүүлсэн А******** регистрийн дугаар Ш.Н дансны 2023 оны 06 дугаар сарын өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга бүхий СD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 181-182/,

хохирогч М.Х 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны 5749391701 тоот данснаас тус банкны Ш.Н эзэмшдэг 5************* тоот данс руу 13,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1-р хх 211/,

хохирогч М.Х эхнэр А.А 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ХААН банкны 5071322804 тоот данснаас тус банкны Ш.Н эзэмшдэг ************* тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн  тухай баримт /1-р хх 212/,

Ш.Н “ХААН” банкны **********дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 213/,

хохирогч Д.Б ************ дугаар ************* дансны хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /2-р хх 5-10/,

яллагдагч Ш.Н ************* дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл / 2-р хх 4, 23-44/,

яллагдагч Ш.Н гаргаж өгсөн “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*************” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн  хуулбар, аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ************* ХХК-аас ********* ХХК-ийн захирал Ш.Н хүргүүлсэн хариуны хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “*********** ХХК”-иас “Улаанбаатар групп” ХХК-д хүргүүлсэн хариуны хуулбар, “************ ХХК-иас *********** ХХК-д хүргүүлсэн албан бичиг, “********** ХХК-ийн ************* дугаар дансанд 80,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбар /2-р хх 46-61/,

гэрч Г.Б гаргаж өгсөн “итгэмжлэх, албан бичиг, тооцооны хуудас, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “**********” ХХК, “********** ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний хуулбарууд /2-р хх 105-200/,

“********” ХХК /******/-ийн Улсын бүртгэлийн лавлагаа, дэлгэрэнгүй үүсгэн байгуулсан баримт бичиг, гэрчилгээ, шийдвэр, дүрмийн хуулбарууд /2-р хх 217-240/,

хохирогч Ш.Н “Төрийн банк”-ны ************** дугаар данснаас Ш.Н эзэмшлийн  “ХААН” банкны ************ дугаар дансанд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 7,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга, бэлнээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн бэлэн мөнгөний баримт /3-р хх 56-57/,

хохирогч Б.Н ХААН банкны ************* дугаарын дансны хуулга, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /3-р хх 77-79/,

хохирогч Д.Д гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт, бэлэн мөнгөний баримт, захиалгын хуудас, орон сууцны гэрээ /3-р хх 104, 109-113/,

хохирогч Б.Н гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт болон захиалгын хуудас /3-р хх 168-169/,

яллагдагч Ш.Н “ХААН” банкны ******* дугаар дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх 170-171/,

хохирогч Б.Б гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт /3-р хх 198-200/,

Ш.Н “ХААН” банкны ******** дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх 206/,

Ш.Наранбаярын “ХААН” банкны ************* дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх 232/,

хохирогч У.М мөнгө шилжүүлсэн баримт, захиалгын хуудас /3-р хх 230-231/,

хохирогч Т.Б гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт, захиалгын хуудас /4-р хх 4-7/,

яллагдагч Ш.Н “ХААН” банкны ******* дугаар дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 8/,

хохирогч Ж.Б “ХААН” банкны ******** дугаар данснаас Ш.Н эзэмшлийн “ХААН” банкны ********** дугаар дансанд мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн хуулбар, бэлэн мөнгөний зарлагын баримт, захиалгын хуудас, гар бичмэл /4-р хх 30-33, 50-51/,

“ХААН” банкны ********** дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад бичгийн нотлох баримт /4-р хх 56/,

хохирогч Б.Б гаргаж өгсөн баримтууд /4-р хх 75-80/,

яллагдагч Ш.Н “ХААН” банкны ************* дугаар дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, /4-р хх 88/,

  хохирогч Б.М гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн болон хүлээн авсан баримтууд /4-р хх 108-109/,

яллагдагч Ш.Н “ХААН” банкны ***** дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 123-132/,

Б.Э “ХААН” банкны ******** дугаарын дансны шилжүүлгийн мэдээлэл /4-р хх 152-154/,

**-** УНЛ  улсын дугаартай “Приус 30” маркийн **-** оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23-563 дугаар шинжээчийн дүгнэлт /4-р хх 166-170/,

яллагдагч Ш.Н дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 178-179/,

шүүгдэгч Ш.Н “ХААН” банкны **************** дугаарын дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 191/,

хохирогч Б.Д, Б.Г, яллагдагч Ш.Н нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 207-209/,

 хохирогч Г.Н  гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /4-р хх 250, 5-р хх 1/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

“Залилах” гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.

Шүүгдэгч Ш.Н “******” ХХК-тай байгуулсан орон сууцны гэрээг ашиглан хохирогч нарыг төөрөгдөлд оруулан бодит байдал дээр биелэх боломжгүй хуурамч “хямд үнэтэй орон сууцанд оруулна” гэх нөхцөл байдлыг бий болгон хохирогч нарыг хуурч мэхлэн орон сууцны урьдчилгаа нэршлээр мөнгө, тээврийн хэрэгсэл зэргийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” үндсэн шинжийг, учруулсан хохирлын хэмжээ нь хүндрүүлэх шинжийг хангах тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.

Шүүгдэгч Ш.Н түүний өмгөөлөгч Д.Батдулам ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн өмгөөлүүлэх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн...” “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, өсвөр насны, монгол хэл, бичиг мэдэхгүй, бүх насаар хорих ял оногдуулж болох, хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан” зэрэг үндэслэл бүрдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй байхаар зохицуулсан.

Шүүх шүүгдэгч Ш.Н холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ түүнд өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь тайлбарлан сануулж, “өмгөөлөгчтэй оролцох” эсэхийг тодруулахад “өмгөөлөгчгүй оролцож, өөрөө өөрийгөө өмгөөлнө” /7-р хх 45/ гэсний дагуу шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй бөгөөд дээрх нөхцөл байдал нь өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээнд хамаарна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Н ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах боломжтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “*******” ХХК-г иргэний хариуцагчаар тогтоосон. /1-р хх 196/

Иргэний хариуцагчаар татагдсан “*********” ХХК-руу шүүгдэгч Ш.Н 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөгийг ************ тоот данснаас шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /6-р хх 5-7/

Шүүгдэгч нь энэ компанитай байгуулсан гэрээг ашиглан хохирогч нарыг төөрөгдөлд оруулсан, гэмт хэрэг үйлдэгдэж байсан цаг хугацаанд уг мөнгийг шилжүүлсэн тул энэ хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах этгээд гэж дүгнэх боломжтой, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй алдааг гаргажээ.

Иймээс дээрх үндэслэлээр болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор “***********” ХХК-иас 100,000,000 төгрөг гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан заалтыг, шийтгэх тогтоолд оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иргэний хариуцагч “*****” ХХК-иас 100,000,000 төгрөг гаргуулах болсонтой холбогдуулан шүүгдэгч А.Н гаргуулах хохирлын хэмжээг 361,892,688 төгрөгөөр тогтоох нь зүйтэй  болохыг дурдаж байна.

Шүүхийн энэ шийдвэр нь “**********” ХХК-ны шүүгдэгч Ш.Н байгуулсан гэрээнээс үүдэлтэй өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч шүүгдэгч Ш.Н шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1659 дүгээр шийтгэх тогтоолын:

4 дэх заалтад “...шүүгдэгч Ш.Наранбаяраас 461,892,688 төгрөг гаргуулж...” гэснийг шүүгдэгч Ш.Н 361,892,688 гаргуулж...” гэж өөрчлөн, “...Иргэний хариуцагч “**********” ХХК-иас 100,000,000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, иргэний хариуцагч “********” ХХК нь шүүгдэгч А.Наранбаяраас өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай ...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 06 дугаар сарын 24-нээс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд шүүгдэгч Ш.Н цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                             Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                             Г.МӨНХТУЛГА