| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00016/И |
| Дугаар | 305/ШШ2026/00064 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 305/ШШ2026/00064
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 3,925,244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,925,244 (гурван сая есөн зуун хорин таван мянга хоёр зуун дөчин дөрөв) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь "*** ББСБ" ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн *** үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 5 удаагийн хүсэлтээр нийт 2,730,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд *** нь нийт 411,845 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 395,618 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 16,227 төгрөг тус бүр хасагдсан ба *** ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар ***-гийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,334,382 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,340,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 250,836 төгрөг, нийт 3,925,244 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:
| Зээл авсан огноо | Зээлийн дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 2/6/2024 | 800,000 | 558 | 404,382 | 196,872 | 36,828 | 638,086 |
| 2/16/2024 | 620,000 | 579 | 620,000 | 354,712 | 66,404 | 1,041,116 |
| 2/19/2024 | 600,000 | 576 | 600,000 | 346,060 | 63,866 | 1,009,926 |
| 3/2/2024 | 320,000 | 562 | 320,000 | 199,248 | 37,654 | 556,902 |
| 3/2/2024 | 390,000 | 562 | 390,000 | 243,130 | 46,084 | 679,214 |
|
| 2,730,000 |
| 2,334,382 | 1,340,026 | 250,836 | 3,925,244 |
*** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*** ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 3,925,244 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *** ББСБ-ын нэхэмжилж буй 3,925,244 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оноос эхлэн ажил төрөл, гэр бүлийн байдал тогтворгүй, өр ширэнд орж эхэлсэн. БНХАУ-д том машины өрөнд орж, олсон орлого цалин бүгд суутгагдаж байсан болно. *** ББСБ-ийн гаргасан нэхэмжлэлийг миний бие У.Амарзаяа нь төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-ын ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,925,244 (гурван сая есөн зуун хорин таван мянга хоёр зуун дөчин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь ...*** ББСБ-ийн гаргасан нэхэмжлэлийг миний бие *** нь төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 3,925,244 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,754 төгрөгнөөс 38,877 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гаас 38,877 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,925,244 (гурван сая есөн зуун хорин таван мянга хоёр зуун дөчин дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,754 төгрөгнөөс 38,877 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гаас 38,877 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР