Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 305/ШШ2026/00066

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 8,390,858.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,390,858.96 (найман сая гурван зуун ерөн мянга найман зуун тавин найман төгрөг, ерөн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч *** нь манай компанитай 2025 оны 03 сарын 06-ны өдөр 1100091922 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны ө5 дугаар сарын 23-ны өдөр 7826195835 зээлийн дансны дугаартай, 1,037,000.00 (нэг сая гучин долоон мянган төгрөг) төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд:

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 7100460405 зээлийн дансны дугаартай, 5,790,000 (таван сая долоон зуун ерөн мянган төгрөг) төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна Үүнд:

1. 2025 оны 5 дугаар сарын 23-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл: 1,037,000 (нэг сая гучин долоон мянган төгрөг), шимтгэл 20,740 (хорин мянга долоон зуун дөчин төгрөг), үндсэн хүү 299,167.40 (хоёр зуун ерөн есөн мянга нэг зуун жаран долоон төгрөг дөчин мөнгө), нэмэгдүүлсэн хүү 50,628.33 (тавин мянга зургаан зуун хорин найман төгрөг, гучин гурван мөнгө), нийт: 1,407,535.73 (нэг сая дөрвөн зуун долоон мянга таван зуун гучин таван төгрөг далан гурван мөнгө),

2. 2025 оны 4 дүгээр сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь: үндсэн зээл 5,511,392.33 (таван сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун ерөн хоёр төгрөг гучин гурван мөнгө) шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 1,422,689.22 (нэг сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун наян есөн төгрөг хорин хоёр мөнгө), нэмэгдүүлсэн хүү 40,741.68 (дөчин мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг, жаран найман мөнгө), нийт: 6,974,823.23 (зургаан сая есөн зуун далан дөрвөн мянга найман зуун хорин гурван төгрөг хорин гурван мөнгө). Иймд зээлдэгч ***-аас үндсэн зээлийн төлбөрт 6,548,392.33 (зургаан сая таван зуун дөчин найман мянга гурван зуун ерөн хоёр төгрөг гучин гурван мөнгө) төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,721,856.62 (нэг сая долоон зуун хорин нэгэн мянга найман зуун тавин зургаан төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,370.01 (ерөн нэгэн мянга гурван зуун далан төгрөг нэг мөнгө) төгрөг, шимтгэл 20,740.00 /хорин мянга долоон зуун дөчин төгрөг/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 (найман мянга таван зуун төгрөг) төгрөг, нийт 8,390,858.96 (найман сая гурван зуун ерөн мянга найман зуун тавин найман төгрөг, ерөн зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1 сая төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 390,858.96 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь ***-гийн ***-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,390,858.96 (найман сая гурван зуун ерөн мянга найман зуун тавин найман төгрөг, ерөн зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1 сая төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 390,858.96 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 8,390,858.96 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,204 төгрөгнөөс 74,602 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 74,602 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-ийн ***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,390,858.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-гийн *** нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 390,858.96 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,204 төгрөгнөөс 74,602 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 74,602 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-долгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР