| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01067/И |
| Дугаар | 305/ШШ2026/00006 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 305/ШШ2026/00006
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: *********************** үйл ажиллагаа явуулдаг ********************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********************* оршин суух, Б-н М-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 402,009.86(дөрвөн зуун хоёр мянга ес зууны наян зургаа) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... Харилцагч Б.М нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж ХААН банкны ************* тоот дансанд 150,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.М-д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ********** дугаараар холбогдож сануулдаг боловч огт төлөлт хийгээгүй өдий хүрсэн болно. Иймд үндсэн зээл 150,000 төгрөг, зээлийн хүү 212,104.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,905.75 төгрөг, нийт 402,009.86 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Б.М нь нэхэмжлэгч ********************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 402,009.86 (дөрвөн зуун хоёр мянга ес зууны наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн үндэслэл тогтоогдож байх тул ********************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Б.М-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,710.3(арван хоёр мянга долоон зуун арав арваны гурав) төгрөгөөс 6,335.15(зургаан мянга гурван зуун гучин тав зууны арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,335.15(зургаан мянга гурван зуун гучин тав зууны арван тав) төгрөгийг, хариуцагчаас 6,335.15(зургаан мянга гурван зуун гучин тав зууны арван тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М нь нэхэмжлэгч ********************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 402,009.86 (дөрвөн зуун хоёр мянга ес зууны наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,710.3(арван хоёр мянга долоон зуун арав арваны гурав) төгрөгөөс 6,335.15(зургаан мянга гурван зуун гучин тав зууны арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,335.15(зургаан мянга гурван зуун гучин тав зууны арван тав) төгрөгийг, хариуцагчаас 6,335.15(зургаан мянга гурван зуун гучин тав зууны арван тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********************* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ