| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00018/И |
| Дугаар | 305/ШШ2026/00075 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2026/00075
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,568,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,568,390 (нэг сая таван зуун жаран найман мянга гурван зуун ерөн) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь *** ББСБ ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн хүсэлтээр нийт 1,000,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. *** ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар ***-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 479,138 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,252 төгрөг, нийт 1,568,390 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:
| Зээл авсан огноо | Зээлийн дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 6/24/2024 | 490,000 | 449 | 490,000 | 238,201 | 44,352 | 772,553 |
| 6/24/2024 | 510,000 | 449 | 510,000 | 240,937 | 44,900 | 795,837 |
|
| 1,000,000 |
| 1,000,000 | 479,138 | 89,252 | 1,568,390 |
*** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*** ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,568,390 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "*** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,568,390 төгрөгийг 2026 оны 03 дугаар сардаа багтаан төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,568,390 (нэг сая таван зуун жаран найман мянга гурван зуун ерөн) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь ..."*** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,568,390 төгрөгийг 2026 оны 03 дугаар сардаа багтаан төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,568,390 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,044 төгрөгнөөс 20,022 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 20,022 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,568,390 (нэг сая таван зуун жаран найман мянга гурван зуун ерөн) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** 1,568,390 (нэг сая таван зуун жаран найман мянга гурван зуун ерөн) төгрөгийг 2026 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,044 төгрөгнөөс 20,022 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-ээс 20,022 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР