| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01103/И |
| Дугаар | 305/ШШ2026/00010 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 305/ШШ2026/00010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******************* оршин суух, И овогт Ч-н Б-н нэхэмжлэлтэй
Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.
Нэхэмжлэгч Ч.Б нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1975 оны 10 дугаар сарын 08-нд *********** сумд төрсөн. Би 1993 онд 10 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийнхээ хамт мал маллах болсон. 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр М.Ц-тэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлж одоог хүртэл мал маллан амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1993-1999 оны малын А данс өрхийн тэрүүнээр буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /Ч.Б/
-Төрсний бүртгэлийн лавлагаа/Ч.Б/
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 705 дугаартай тус аймгийн *********** сумын ********** багийн малчин өрхийн тэргүүлэгч Ч-н Ч-н мал маллаж байсан хугацаа/1993, 1995-1999 он/-ны лавлагаа, архивын эх баримтын хуулбар
-Говь-Алтай аймгийн *********** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 84 дугаартай албан бичиг
-*********** сумын 10 жилийн дунд сургуулийн 10-р ангийн сурагчдад боловсролын үнэмлэх олгосон тайлангийн хуулбар/хуулбар үнэн дарагдсан/
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/8279 дугаартай 1989 оны хүн амын тооллогын архивын лавлагаа
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/8280 дугаартай 2000 оны хүн амын тооллогын архивын лавлагаа
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 709 дугаартай Б-н С-г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасан лавлагаа, эх баримтын хуулбар
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Ч.Б/
-Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багийн 1994-1995, 1998-1999 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийн эх баримтын хуулбар/Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн дарагдсан/
4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ч.Б нь 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ч-н Б нь 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан болох нь:
-Нэхэмжлэгч Ч.Б-н Ч-н Б эмэгтэй, 1975 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** сумд төрсөн, эцэг: Ч-н Ч, эх: С-н С гэх мэдээлэл бүхий төрсний бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/8279 дугаартай архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор аймаг Говь-Алтай, сум ***********, байршил хөдөөд гээд өрхийн тэргүүлэгч Ч-н Ч 47 настай, эхнэр С-н С 41 настай, охин/хүү Ч-н Б 13 настай ... гэж бүртгэгдсэн... гэх архивын лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03-08/8280 дугаартай архивын лавлагаанд 2000 оны хүн амын тооллогоор аймаг Говь-Алтай, сум ***********, байршил хөдөөд гээд өрхийн тэргүүлэгч М-н Ц 29 настай, эхнэр Ч-н Б 24 настай гэж бүртгэгдсэн... гэх архивын лавлагаа
-Говь-Алтай аймгийн *********** сумын Ерөнхий боловсролын сургуулийн2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 84 дугаартай ... Ч-н Б(**********) нь 1993 онд 10 дугаар ангиа ************* дугаарын гэрчилгээтэй төгссөн нь үнэн болно гэх албан бичиг,
- *********** сумын 10 жилийн дунд сургуулийн 10-р ангийн сурагчдад боловсролын үнэмлэх олгосон 1993 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ...16 дугаарт Ч-н Б... гэж бүртгэгдсэн тайлангийн хуулбар/хуулбар үнэн дарагдсан/
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... нөхөр: О овогт М-н Ц ... эхнэр: И овогт Ч-н Б ... бүртгэсэн он, сар, өдөр: 2000-05-24 ... гэх мэдээлэл бүхий гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 705 дугаартай Тус аймгийн *********** сумын ********** багийн малчин өрхийн тэргүүлэгч Ч-н Ч-н мал маллаж байсан хугацаа/1993, 1995-1999 он/ хүртэлх мал тоолуулсан байна гээд малын тоог он тус бүрээр хүснэгтэлж гаргасан лавлагаа, архивын эх баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багийн 1994-1995, 1998-1999 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлийн эх баримтын хуулбар/Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн дарагдсан/ гэсэн баримтууд тогтоогдож байна.
4. Иймд И овогт Ч-н Б-н 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар И овогт Ч-н Б-н 1993 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *********** сумын ********** багт эцэг, эхийн хамт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ