Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 305/ШШ2026/00016

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: **************сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй

хариуцагч: ***************** оршин суух Э-н О-дхолбогдох

1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Тус сумын Засаг даргын Тамгын газраас ************* сум, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байгаа цөөн малтай малчин өрхийг малжуулж, амьжиргааны эх үүсвэрийг дэмжих зорилгоор 50 толгой малаар малжуулах гэрээ байгуулан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 25 хонь, 25 ямаа, нийт 50 толгой малыг ******** багийн малчин Э-н О-дшилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 50 бог малын үнэ болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч Э.О-н тайлбарын агуулга ...Миний бие ************* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэл болох 1,500,000 төгрөгийг дараах байдлаар хуваан төлж барагдуулна. Үүнд.

1. 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 100,000 төгрөг

2. 2026 оны 02 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг

3. 2026 оны 03 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг

4. 2026 оны 04 дүгээр сарын 20-нд 100,000 төгрөг

5. 2026 оны 05 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг

6. 2026 оны 06 дугаар сарын 20-нд 100,000 төгрөг

7. 2026 оны 07 дугаар сарын 20-нд 450,000 төгрөг

8. 2026 оны 08 дугаар сарын 20-нд 450,000 төгрөг төлж барагдуулна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын Тамгын газрын 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн үндэслэл тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Э.О-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын тамгын газрын Э.О-дхолбогдуулан гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт ...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна... гэж хуульчилжээ.

Иймээс нэхэмжлэлийн үнийн дүн 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950(гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 19,475(арван есөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч Э.О-с гаргуулж, улсын орлого болгох нь дээрх зохицуулалттай нийцнэ гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын тамгын газрын 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын Тамгын газар нь Э.О-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950(гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 19,475(арван есөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч Э.О-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ