Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 305/ШШ2026/00103

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Г***-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,758,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,758,763 (нэг сая долоон зуун тавин найман мянга долоон зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** нь "*** ББСБ" ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн *** үүрэн телефоны *** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 1,250,000 төгрөгийг 1.9 хувь хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ***ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар ***-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,250,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 522 хоногийн зээлийн хүү 429,780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,983 төгрөг, нийт 1,758,763 төгрөг байна. *** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "*** ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,758,763 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "*** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.1,758,763 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1,158,763 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-гийн ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,758,763 (нэг сая долоон зуун тавин найман мянга долоон зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч *** нь ...*** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.1,758,763 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1,158,763 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,758,763 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,090 төгрөгнөөс 21,545 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 21,545 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***-гийн ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,758,763 (нэг сая долоон зуун тавин найман мянга долоон зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-гийн *** нь 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,158,763 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,090 төгрөгнөөс 21,545 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гаас 21,545 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР