Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 677

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                                      

Улсын яллагч Д.Мөнхтогоо,

Шүүгдэгч Б.Сүхчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ганжууржав овогт Борын Сүхчулуунд холбогдох эрүүгийн 1809031970758 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Хонгор” салонд үсчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 57 дугаар гудамжны 12 тоотод оршин суух,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ЧД 81051010 / Ганжууржав овогт Борын Сүхчулуун нь:  

 

- 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 14 тоотын гадна гэр бүлийн хамаарал бүхий этгээд салсан эхнэр Д.Отгончимэгтэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Отгончимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед би гэртээ иртэл нөхөр Б.Сүхчулуун үүдэнд намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд намайг “Хэнтэй яваад ирж байгаа юм бэ” гэхээр нь би “Найзтайгаа явж байгаад ирлээ” гээд хэлсэн чинь надад итгэхгүй байсан. Тэгээд би утсаар яриад дуустал миний гар утсыг шүүрч аваад намайг шууд нэг алгадаад цааш түлхээд дахиад хоёр удаа алгадсан. Тэгээд би уйлаад орилсон чинь дуугүй бай гээд хоолой боохоор нь гар цүнхээ Б.Сүхчулууны өөдөөс шидсэн. Санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. / хх 21 /

 

Яллагдагч Б.Сүхчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Д.Отгончимэгт “Чиний эрх чөлөө энэ үү. Хоёр хүүхдээ Баянхонгор руу өгч явуулчихаад шөнийн 04 цагт ирдэг” гэж хэлсэн чинь Д.Отгончимэг гэртээ орохоор зүтгэхээр би тэвэрч аваад орцны шатны тийшээ авч очоод 2 алгадаад Д.Отгончимэг орилох гээд байхаар хоолойноос боогоод үнсээд шууд уруулаас нь хазаад алгадсан гэжээ. / хх 5-6 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8455 дугаар дүгнэлтэнд:

1. Д.Отгончимэгийн биед зүүн нүдний доод зовхи, дээд уруул, баруун хацрын зулгаралт, дээд уруулын цус хуралт, хүзүүний цус хуралт, зөөлөн эдийг няцрал, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 27 /

 

            Шүүгдэгч Б.Сүхчулууныг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл / хх 3-6 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 /

 

Шүүгдэгч Б.Сүхчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эвлэрсэн. Цаашид эхнэрээ зодохгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Сүхчулуун нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 14 тоотын гадна гэр бүлийн хамаарал бүхий этгээд салсан эхнэр Д.Отгончимэгтэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Намайг “хэнтэй яваад ирж байгаа юм бэ” гэхээр нь би найзтайгаа явж байгаад ирлээ гээд хэлсэн чинь надад итгэхгүй байсан. Тэгээд би утсаар яриад дуустал миний гар утсыг шүүрч аваад намайг шууд нэг алгадаад цааш түлхээд дахиад хоёр удаа алгадсан. Тэгээд би уйлаад орилсон чинь дуугүй бай гээд хоолой боосон гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Отгончимэгийн мэдүүлсэн мэдүүлэг / хх 21 /, ... Д.Отгончимэг гэртээ орохоор зүтгэхээр би тэвэрч аваад орцны шатны тийшээ авч очоод 2 алгадаад Д.Отгончимэг орилох гээд байхаар хоолойноос боогоод үнсээд шууд уруулаас нь хазаад алгадсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Сүхчулууны мэдүүлэг / хх 5-6 /, ...Д.Отгончимэгийн биед зүүн нүдний доод зовхи, дээд уруул.баруун хацрын зулгаралт, дээд уруулын цус хуралт, хүзүүний цус хуралт, зөөлөн эдийг няцрал, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8455 дугаар дүгнэлт / хх 27 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сүхчулууныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Сүхчулуун нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сүхчулууныг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч Д.Отгончимэг нь хохирол нэхэмжлэхгүй / хх 50 / гэсэн тул шүүгдэгч Б.Сүхчулууныг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Ганжууржав овогт Борын Сүхчулууныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Борын Сүхчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сүхчулуунд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Сүхчулуун нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Сүхчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Б.Сүхчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сүхчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ