| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00102/И |
| Дугаар | 305/ШШ2026/00117 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 305/ШШ2026/00117
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-нд холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,478,066.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,478,066.10 (нэг сая дөрвөн зуун далан найман мянга жаран зургаан төгрөг, арван мөнгө) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000499826 тоот цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,453,066.10 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 1,478,066.10 төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулах гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** банкны нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжилсэн 1,478,066.10 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК нь хариуцагч ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,478,066.10 (нэг сая дөрвөн зуун далан найман мянга жаран зургаан төгрөг, арван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч *** нь ...*** банкны нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжилсэн 1,478,066.10 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сард төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,478,066.10 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,599 төгрөгнөөс 19,299.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 19,299.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** банк ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,478,066.10 (нэг сая дөрвөн зуун далан найман мянга жаран зургаан төгрөг, арван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** 2026 оны 04 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,599 төгрөгнөөс 19,299.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-аас 19,299.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР