| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00103/И |
| Дугаар | 305/ШШ2026/00124 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2026/00124
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-д холбогдох
764,554 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 764,554 (долоон зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин дөрвөн) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн *** нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цахимаар 63 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. *** нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цахимаар 250,000 төгрөгийн дүнтэй, 1сарын хугацаанд, 4.5 хувийн хүүтэй зээлийг *** банкин дахь *** дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү *** гэрээний үүргээ биелүүлсэн боловч *** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 63 дугаартай зээлийн гэрээг цуцалж, 2025.12.30-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 764,554 төгрөгийг ***-аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч *** нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан болохыг үндэслэн ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 764,554 (долоон зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин дөрвөн) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн ...Хариуцагч *** нь нэхэмжлэлийн дүнг бүрэн төлж барагдуулсан болохыг үндэслэн ***-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна... гэх хүсэлтээр нотлогдож байна.
*** ББСБ ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б-25/141 дугаар албан бичгээр ***-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр***-ыг томилж, тэдэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгожээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,899 төгрөгийн тал хувь 11,449.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,449.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ***-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 764,554 (долоон зуун жаран дөрвөн мянга таван зуун тавин дөрвөн) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,899 төгрөгийн тал хувь 11,449.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,449.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР