2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/00559

 

 

 

                                          

 

 

 

 

    2026           01           12                                         192/ШШ2026/00559                

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан 1в гудамж, **** байр, **** тоотод оршин суух, А******* овогт Б******* А******* /РД:*******/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан 1в гудамж, **** байр, **** тоотод оршин суух, Т******* ш******* овогт Д******* Ч******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, москва гудамж, **** байр, **** тоотод оршин суух, Б овогт Б Б /РД:ДЗ92010105/-т холбогдох,

19,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******, Д.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын иргэн Б.А*******, Д.Ч******* бид нараас эхнэр Д. Ч*******ын багийн найз Б.Б нь мөнгөний хэрэг болоод байна гэж хэлж гуйгаад мөнгө зээлж аваад буцаагаад өгдөг байсан. Б.Б нь нөхрийн хамтаар машины гоёл чимэглэл онлайнаар зарж борлуулдаг ажил хийдэг байсан түүндээ л зарцуулна гэдэг байсан Залуу хүмүүс тул мөнгө хэрэг болох үед туслах хүн олдохгүй хэцүү байдаг болохыг бид мэдэх тул тус болж байна л гэж бодоод л ярилцаад өөрийн болон эхнэрийн дансаар Б.Бийн данс руу шилжүүлж өгдөг байсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 12,000,000 төгрөгөөс эхлэн бараа авах гэж байна гэж хэлээд цувуулж зээлж авсаар нийтдээ 36,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлж авсан мөнгөө мөн л хэсэгчлэн цувуулаад буцааж 16,500,000 төгрөгийг өгч үлдэх 19,500,000 төгрөгийг дутуу өгсөн. Дутуу мөнгөө өгөөч гэж нэхэхээр удахгүй өгнө гэж хэлдэг болсон. Хамгийн сүүлд 2025 оны 5 дугаар сард мөнгө өгснөөс хойш юу ч өгөхгүй хохироож эхэлсэн. Мөнгөө өгөөч бидэнд мөнгө хэрэг болчихлоо та нарт бид тусалж л байсан шүү дээ ямар хүү, алданги нэмж нэхсэн биш өгсөн мөнгөө л авах гэж байгааг удаа дараа хэлж гуйсан ч өгөхгүй, сүүлдээ шүүх, цагдаагаар яваад аваарай гэдэг болсон тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Б.Бөөс 19,500,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийн хамтаар гаргуулан бидэнд олгож шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Б.А*******, Д.Ч******* нар нь хариуцагч Б.Бт холбогдуулан 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 19,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.А*******, Д.Ч******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бт холбогдох 19,500,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 19,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 255,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс 127,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А*******, Д.Ч******* нарт олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.              

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ