Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2026/00035

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: ********************** үйл ажиллагаа явуулдаг, ************* ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************** оршин суух Д-н П-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг нийт 966,637 (есөн зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Д.П нь ************* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ************** үүрэн телефоны ********** дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.П нь уг гэрээний үндсэн дээр 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 1,250,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

Өнгөрсөн хугацаанд Д.П нь нийт 538,171 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 395,266 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 125,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 17,163 төгрөг тус бүр хасагдсан ба *************-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Д.П-н үндсэн зээлийн үлдэгдэл 854,734 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 96,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15,291 төгрөг, нийт 966,637 төгрөг байна. Д.П нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ************* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 966,637 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно ... гэжээ.

2. Хариуцагч Д.П-н хариу тайлбарын агуулга ...Миний бие ************* ХХК-н нэхэмжилсэн 966,637 төгрөгийг зөвшөөрч 01 дүгээр сард багатаан төлнө ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Д.П нь нэхэмжлэгч ************* ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 966,637 (есөн зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн үндэслэл тогтоогдож байх тул ************* ХХК-н нэхэмжлэлтэй Д.П-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,749(хорин долоон мянга долоон зуун дөчин ес) төгрөгөөс 13,874.5(арван гурван мянга найман зуун далан дөрөв арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,874.5(арван гурван мянга найман зуун далан дөрөв арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 13,874.5(арван гурван мянга найман зуун далан дөрөв арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.П нь нэхэмжлэгч ************* ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 966,637 (есөн зуун жаран зургаан мянга зургаан зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,749(хорин долоон мянга долоон зуун дөчин ес) төгрөгөөс 13,874.5(арван гурван мянга найман зуун далан дөрөв арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 13,874.5(арван гурван мянга найман зуун далан дөрөв арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 13,874.5(арван гурван мянга найман зуун далан дөрөв арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ