| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2025/01095/И |
| Дугаар | 305/ШШ2026/00040 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 305/ШШ2026/00040
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: ******************* үйл ажиллагаа явуулдаг, ****** банк ХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** оршин суух У овогт Х-н А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг нийт 6,344,591.89(зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн нэг зууны наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга ... 6000413820 тоот Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүрэг 6,319,591.89 төгрөг нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 6,344,591.89 төгрөгийг хариуцагч Х-н А-с гаргуулах ... гэжээ.
2. Хариуцагч Х.А-н тайлбарын агуулга ...**** банкны нэхэмжилсэн 6,344,591.89 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 10-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг тус тус төлсөн байгаа. Үлдэгдэл мөнгөн төлбөрийг сард 1,000,000 төгрөгөөр 4 сарын хугацаанд хуваан төлж барагдуулна ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Х.А нь нэхэмжлэгч **** банк ХК-н зээлийн гэрээний үүрэгт 6,344,591.89(зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн нэг зууны наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ***** банк ХК-н нэхэмжлэлтэй Х.А-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.
Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,463(нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун жаран гурав) төгрөгөөс 58,231.5(тавин найман мянга хоёр зуун гучин нэг арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,231.5(тавин найман мянга хоёр зуун гучин нэг арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 58,231.5(тавин найман мянга хоёр зуун гучин нэг арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А нь нэхэмжлэгч ***** банк ХК-н зээлийн гэрээний үүрэгт 6,344,591.89(зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн нэг зууны наян ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,463(нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун жаран гурав) төгрөгөөс 58,231.5(тавин найман мянга хоёр зуун гучин нэг арваны тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 58,231.5(тавин найман мянга хоёр зуун гучин нэг арваны тав) төгрөгийг, хариуцагчаас 58,231.5(тавин найман мянга хоёр зуун гучин нэг арваны тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН