Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч С.Энарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Еншээбуу овогт Сүхбаатарын Эд холбогдох эрүүгийн 1709005730364 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Энь 2017 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1013 байрны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр давхаруудаас галын шланк 8 ширхэг, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр давхаруудаас аваарын дохиолол 6 ширхэг, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар давхаруудаас утаа мэдрэгч 10 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Улсын яллагчаас: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-21-26/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-47-48/, болон шүүгдэгч С.Эгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46, 58/, хохирогч Н.Мягмардорж /хх-33-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Э: Нотлох баримт шинжлэн судлах шаардлагагүй гэснийг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

           

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Энь 2017 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “1013 байрны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр давхаруудаас галын шланк 8 ширхэг, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр давхаруудаас аваарын дохиолол 6 ширхэг, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар давхаруудаас утаа мэдрэгч 10 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Н.Мягмардоржийн “...манай орон сууцнаас 6 ширхэг аваарын дохиолол, галын шланк 8 ширхэг, утаа мэдрэгч 10 ширхэг тус тус хулгайд алдагдсан. Эдгээр зүйлүүд алдагдсанаас барилгын дотоод монтаж асуудал үүссэн.” гэх мэдүүлэг /хх-33-34/, гэрч Г.Чойжамцын “С.Эманайд архи ууж байгаад цагдаа нар ирээд бариад аваад явсан. Гэр оронгүй орц хонгилоор явж амьдардаг юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-44/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-21-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “1.050.000 төгрөг” /хх-47-48/, хулгайд алдсан материалын жагсаалт /хх-68/, шүүгдэгч С.Энь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” санал гаргасныг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч С.Эгаас улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Эгаас нийт 1.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Мягмардоржид олгохоор шийдвэрлэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,

Харин шүүгдэгч С.Эхөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Энь урьд 2 удаагийн ял шийтгэл эдлэж байсан хэдий ч шинэ хууль гарсантай холбогдуулан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх тул энэ байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Энь урьдчилан цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Еншээбуу овогт Сүхбаатарын Э-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Э-с 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Мягмардоржид олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-гийн цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ИДЭР