2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2026/00947

 

 

 

 

 

2026           01           20                                         192/ШШ2026/00947

              

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын 5, өөрийн байранд байрлах, Г******* б******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ***** тоотод оршин суух, Т******* овогт М******* Б******* /РД:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,938,796.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Б******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г******* б*******тай ЗГ1105643057 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ийг байгуулж, 25,190,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлж, гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар бүрийн 05, 20-ны өдөр буцаан төлөхөөр тохирсон. Гэтэл зээлдэгч М.Б******* нь 2025 оны 05 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн ба нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар хариуцагчид мэдэгдэж, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна. Өөрөөр хэлбэл, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгчийн зүгээс зөрчлийг арилгаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй б*******ийг хохироож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасныг тус тус үндэслэн дээрх зээлийн гэрээг б*******ны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн болно. Иймд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Б*******оос 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн өр 19,874,579.05 төгрөг, үндсэн хүү 1,037,943.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,274.05 төгрөг буюу нийт 20,938,796.65 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г******* б******* ХК нь хариуцагч М.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,938,796.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 20,938,796.65 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* б******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 20,938,796.65 төгрөг гаргуулахыг хариуцагч М.Б******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,744,899.72 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,644 төгрөгийн 50 хувь болох 131,322 төгрөгийг хариуцагч М.Б*******оос, үлдэх 50 хувь буюу 131,322 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* б******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ