| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2026/00005/И |
| Дугаар | 305/ШШ2026/00182 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2026/00182
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
нэхэмжлэгч: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ***-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,522,750.58 (нэг сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун тавин төгрөг, тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэргийг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,522,750.58 (нэг сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун тавин төгрөг, тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч *** нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр С02000074580 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулсан. Тус гэрээний хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20014 кодтой зээл болох 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20015 кодтой зээл болох 750,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар тус тус 6 хувийн хүүтэй төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч *** нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,839,911.24 төгрөг (нэг сая найман зуун гучин есөн мянга есөн зуун арван нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөгийг нотариатын зардал болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, *** ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.2 Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд ирүүлсэн ирүүлсэн хүсэлтдээ: *** миний бие "***" ББСБ-ын нэхэмжлэлтэй, ***д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Хариуцагч *** нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20014 кодтой зээл болох 317,160.66 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 1,522,750.58 төгрөг болгож өөрчилж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,522,750.58 төгрөгийг 2026 оны 03 дугаар сард 500,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сард 500,000 төгрөгийг, 522,750.58 төгрөгийг 2026 оны 05 дугаар сард тус тус багтаан төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,839,911.24 төгрөг (нэг сая найман зуун гучин есөн мянга есөн зуун арван нэгэн төгрөг хорин дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энгүүн нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 1,522,750.58 төгрөг... гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан байна.
2. Хариуцагч *** нь ...*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 1,522,750.58 төгрөгийг 2026 оны 03 дугаар сард 500,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сард 500,000 төгрөгийг, 522,750.58 төгрөгийг 2026 оны 05 дугаар сард тус тус багтаан төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 1,522,750.58 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,389 төгрөгнөөс 22,194.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гээс 22,194.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч ***-д холбогдох 1,522,750.58 (нэг сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун тавин төгрөг, тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *** нь 2026 оны 03 дугаар сард 500,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сард 500,000 төгрөгийг, 522,750.58 төгрөгийг 2026 оны 05 дугаар сард тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,389 төгрөгнөөс 22,194.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***-гээс 22,194.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР