| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0623/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Ц.Сүхбат,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сүхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Жинст хайрхан овогт Дашдаваагийн Мд холбогдох эрүүгийн 1809000000717 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 04 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт иргэн Д.Ууганбаярын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 801.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Улсын яллагчаас: камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6, 31/, хохирогч Д.Ууганбаярын мэдүүлэг /хх-9/, шүүгдэгч Д.М гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-11, 29/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-12-14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгчөөс: Ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 04 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газарт иргэн Д.Ууганбаярын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 801.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
хохирогч Д.Ууганбаярын “...цүнхээ сандал дээр орхиод хоол гараад дуудахаар нь касс руу очиж хоолоо авчихаад хоолоо идэж дуусаад цүнхээ үзэх гээд хойшоо хартал байхгүй байсан. Хяналтын камер шүүхэд миний цүнхийг 04 цаг 03 минутанд 45 орчим насны эрэгтэй хүн хулгайлаад аваад хоолны газраас гарч яваа бичлэгийг үзээд цагдаад мэдэгдэж өргөдөл гаргасан” гэх мэдүүлэг /хх-9/, хөрөнгийн үнэлгээний тайлан “801.300 төгрөг” /хх-12-14/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/, шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг
үйлдэх үедээ өмсөж явсан хувцастай үеийн гэрэл зураг /хх-31/, шүүгдэгч Д.Мын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” санал гаргасныг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгч нараас улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Маас нийт 801.300 төгрөг гаргуулж, хохирогч Багануур дүүргийн 3 дугаар хороо, 42-15 тоотод оршин суух УЮ98120411 регистрийн дугаартай Алтансахал овогт Даваадалайгийн Ууганбаярт олгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргав,
Харин шүүгдэгч Д.Мын өмгөөлөгчөөс “тус зүйл ангид заасан хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.М нь урьд 4 удаагийн ял шийтгэл эдлэж байсан хэдий ч шинэ хууль гарсантай холбогдуулан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байх тул энэ байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч
Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 186/я дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож эхэлсэн байх тул урьдчилан цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жинст хайрхан овогт Дашдаваагийн Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Маас 801.300 /найман зуун нэг мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Багануур дүүргийн 3 дугаар хороо, 42-15 тоотод оршин суух УЮ98120411 регистрийн дугаартай Алтансахал овогт Даваадалайгийн Ууганбаярт олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мын цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР