Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2026/00053

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****************** оршин суух, Х овогт О-н Б-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гэрч Н.Ш-г оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.

Нэхэмжлэгч О.Б нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл **************** үйлдвэрт мужаанаар, 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *************** газрын *************** нормчноор  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1965 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумд төрсөн, одоо 60 настай. Би 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал **************** үйлдвэрт мужаанаар /1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс ОМАҮЯ курст цалинтай явсан/ 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *************** газрын *************** нормчноор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1981-1983 оны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1986-1987 оны цалингийн цэс байхгүй, 1991 тушаал байхгүй гэх мэт баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу, гарч ирэхгүй болсон тул нийгмийн даатгалын байгууллагаас холбогдох тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэх мэт үндэслэлээр ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл малчнаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл **************** үйлдвэрт мужаанаар, 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *************** газрын *************** нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 761 дугаартай албан бичиг

- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 569 дугаартай албан бичиг

- Архивын ерөнхий газар үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1189 дугаартай тодорхойлолт

- ************* Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1616 дугаартай тодорхойлолт

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай тодорхойлолт

- О-н Б-н ********* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар

- БНМАУ-ын ОМАҮ яамны харьяа ************* **************** комбинатын Говь-Алтай дахь **************** үйлдвэрийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ажилд томилох тухай тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/

- БНМАУ-ын ОМАҮ яамны харьяа ************* **************** комбинатын Говь-Алтай дахь **************** үйлдвэрийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал

- Иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар/О.Б/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаартай архивын лавлагаа, 1981-1983 оны цалингийн тооцооны хүснэгтийн эх хувийн хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/

-Гэрэл зураг

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08/1407 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1524 дугаартай архивын лавлагааны хуулбар

-Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 104/ШШ2024/00679 дугаартай шийдвэрийн хуулбар/шүүхийн хуулбар үнэн дарагдсан/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй

5. Шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг:

- Гэрч Н.Ш-н ... Би 1987 онд модны үйлдвэрт ажилд ороход О.Б ажиллаж байсан. Тухайн үедээ намайг ажилд ороход 45 хоногийн сургалтад явсан гэж байсан. Тэгээд ирээд шууд үргэлжлүүлж ажилласан. О.Б эсгүүрийн цех дээр ажилладаг. Би будаг буюу цоохрын цех дээр ажилладаг байсан. Найз нөхдийн холбоотой. Тэгээд О.Б ажлаасаа гараад хот руу явсан  1989 онд гарсан **************** үйлдвэрийн цалингийн баримт байдаггүй Би 1987 оны 01 дүгээр сарын 22-нд ажилд орсон О.Б 1986 онд ажилд орсон гэж байсан. Намайг орох үед 45 хоногийн сургалтад явсан байсан О.Б эсгүүрийн цех дээр л ажилладаг байсан. Мужаан гэсэн үг ... гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч О.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл **************** үйлдвэрт мужаанаар, 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *************** газрын *************** нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч О.Б нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар,

1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл **************** үйлдвэрт мужаанаар,

1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуустал Говь-Алтай аймгийн *************** газрын *************** нормчноор тус тус ажиллаж байсан болох нь:

3.1. Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 758 дугаартай Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчин байсан О-н Б-н 1981 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сард авч байсан цалин хөлсний лавлагаа, цалингийн цэсний эх хувийн хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

3.2. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08/1407 дугаартай О-н Б нь БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 203 (126) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ********* дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа.

3.3. Говь-Алтай аймгийн БЦСЗ ангиас 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр О-н Б-д олгосон 372874 дугаартай ангийн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 142 тоот тушаал 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс Говь-Алтай аймгийн *************** нормчноор авч ажиллуулав ... Ангийн даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот тушаал 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ************* нь пүүс болсон тул ажлаас нь чөлөөлөв... гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

3.4. БНМАУ-ын ОМАҮ Яамны харьяа ************* **************** комбинатын Говь-Алтай аймаг дахь **************** үйлдвэрийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай ...Шинээр ажилд орж байгаа ... О.Б-г мужаанаар ... 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаагаар авч ажиллуулсугай... гэх бичилт бүхий ажилд томилох тухай тушаалын хуулбар./архивын хуулбар үнэн дарагдсан/

3.5. БНМАУ-ын ОМАҮ Яамны харьяа ************* **************** комбинатын Говь-Алтай аймаг дахь **************** үйлдвэрийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай ...ОМАҮЯ-ны байнгын курст суралцахаар явах гэж байгаа тул ... машинист ... О.Б нарыг 1987 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй ... Э, Г, Б нарт цалин хөлсийг нь бодож олгох, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж явуулахыг боловсон хүчний эрхлэгч/н.С/, ахлагч ня-бо /н.Л/ нарт зөвшөөрсүгэй... гэх бичилт бүхий ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар./архивын хуулбар үнэн дарагдсан/

3.6. Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 104/ШШ2024/00679 дугаартай нэхэмжлэгч О.Б-н 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн ...Би Говь-Алтай аймгийн ***************** *************д 1987 оноос эхлэн мужаанаар ажилд орж, 1992 онд байгууллага татан буугдах хүртэл ажилласан ... гэх мэдүүлэг бүхий шийдвэрийн хуулбар./шүүх хуулбар үнэн тэмдэг дарагдсан/

3.7. Гэрч Н.Ш-гийн ... Би 1987 онд модны үйлдвэрт ажилд ороход О.Б ажиллаж байсан. Тухайн үедээ намайг ажилд ороход 45 хоногийн сургалтад явсан гэж байсан. Тэгээд ирээд шууд үргэлжлүүлж ажилласан. О.Б эсгүүрийн цех дээр ажилладаг. Би будаг буюу цоохрын цех дээр ажилладаг байсан. Найз нөхдийн холбоотой. Тэгээд О.Б ажлаасаа гараад хот руу явсан  1989 онд гарсан **************** үйлдвэрийн цалингийн баримт байдаггүй Би 1987 оны 01 дүгээр сарын 22-нд ажилд орсон О.Б 1986 онд ажилд орсон гэж байсан. Намайг орох үед 45 хоногийн сургалтад явсан байсан О.Б эсгүүрийн цех дээр л ажилладаг байсан. Мужаан гэсэн үг ... гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний лавлагаа, цэс, цэргийн албаны баримт бичгүүд, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

4. Иймд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч Х овогт О-н Б-н 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар,

1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл **************** үйлдвэрт мужаанаар,

1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуустал Говь-Алтай аймгийн *************** газрын *************** нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн **************** үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08/1407 дугаартай О-н Б нь БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 203 (126) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 539863 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар О.Б нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдсан болох нь тогтоогдож байх тул цэрэгт татагдсан хугацаа буюу 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдрийг дуустал хугацааг малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй болно.

Мөн 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн **************** үйлдвэрт мужаанаар ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд БНМАУ-ын ОМАҮ Яамны харьяа ************* **************** комбинатын Говь-Алтай аймаг дахь **************** үйлдвэрийн даргын О.Б-г 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мужаанаар томилсон 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 104/ШШ2024/00679 дугаартай нэхэмжлэгч О.Б-н 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн ...Би Говь-Алтай аймгийн ***************** *************д 1987 оноос эхлэн мужаанаар ажилд орж, 1992 онд байгууллага татан буугдах хүртэл ажилласан ... гэх мэдүүлэг бүхий шийдвэрийн хуулбар. /шүүх хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ гэсэн баримтуудаар О.Б нь Говь-Алтай аймгийн **************** үйлдвэрт мужаанаар1987 оны 01 дүгээр сараас эхлэн ажилласан болох нь тогтоогдсон тул тухайн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогт О-н Б-н 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн **************** үйлдвэрт мужаанаар, 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуустал Говь-Алтай аймгийн *************** газрын *************** нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******* сумын ********** нэгдлийн ********** бригадад малчнаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн **************** үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ