2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01199

 

 

 

                                          

 

 

 

 

    2026           01           27                                         192/ШШ2026/01199                

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, Зайсан голден вилл хотхон, ***** тоотод оршин суух, Х******* овогт Д******* Э******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, **** байр, **** тоотод оршин суух, Х******* овогт П******* Х******* /РД:*******/-т холбогдох,

 

136,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, хариуцагч П.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Талууд хооронд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Техник, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр өрмийн техник тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хамт худалдсан ба хариуцагч нь гэрээний дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй олон жилийн хугацаа өнгөрсөн байна. Хариуцагч гэрээний 3.2, 3.3-т заасны дагуу төлбөрийг хийгээгүй тул Иргэний хуулийн 222.1.1, 222.1.2, 243.1-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 136,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч П.Х*******т холбогдуулан 136,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 136,000,000 төгрөгийн 14,900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 121,100,000 төгрөгийг хариуцагч П.Х******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 30,275,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 30,275,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 30,275,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Х*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 136,000,000 төгрөгийн 14,900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 121,100,000 төгрөгийг хариуцагч П.Х******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 30,275,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 30,275,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 30,275,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840,950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 763,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.              

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ