Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2026/00054

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ****************************** оршин суух, Ж овогт Б-н Б-н хүсэлттэй

ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гэрч А.А оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр хөтлөв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлтийн агуулга: 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн **********-т оёдолчноор, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **********-ын ************** хоршоололд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2.Хүсэлтийн үндэслэл үндэслэл: Миний бие 1970 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ********* сумд төрсөн. Одоо 55 настай. Би 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ********* газарт оёдолчноор ажиллаж эхэлсэн. 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмч хувьчлалаар хувьчлагдаж 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс ********* газрын ************** хоршоололд 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1988-1993 оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу, гарч ирэхгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал бусад нотлох баримтууд архиваас одохгүй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ********* газарт оёдолчноор, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* газрын ************** хоршоололд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 570 дугаартай албан бичиг,

- Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1188 дугаартай тодорхойлолт,

- *************** Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1618 дугаартай Б.Б-н оршин суугаа газрын тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 737 дугаартай албан бичиг,

- Б-н Б гэх ************** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, эх баримтын хамт,

- Говь-Алтай аймгийн ****************** газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /архивын хуулбар үнэн/

- Говь-Алтай аймгийн ****************** газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны 299 дугаартай Шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар /архивын хуулбар үнэн/

- Говь-Алтай аймгийн ****************** газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 21-ний 186 дугаартай Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /архивын хуулбар үнэн/

- Говь-Алтай аймгийн ****************** газрын даргын 1989 оны 09 дүгээр сарын 19-ний 272 дугаартай ТМС-ийн сурагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгүүлэх тухай тушаалын хуулбар /архивын хуулбар үнэн/

- Тайлбар бүхий гэрэл зургууд 3 хуудас,

- Нотариатаар гэрчлүүлсэн иргэний үнэмлэхийн хуулбар/Б.Б/

- Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2024/00117 дугаартай гэрч А.А-н ажиллаж байсан байдлыг тогтоосон тухай шийдвэрийн хуулбар/шүүхийн архивын хуулбар үнэн дарагдсан

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Б-н Б-н ************* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 764 дугаартай албан бичиг,

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй

5. Шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг:

Гэрч А.А ... 1988-1991 онд ахуй үйлчилгээний ордонд ажилласан. Яг сарыг нь санахгүй байна. 1991 онд өмч хувьчлалаар ажлаас халагдаж хоршоонд хамрагдах болсон.  Би Ж гэдэг хүний хоршоонд 1991 он хүртэл ажиллаж байгаад хувиараа ажил хийх гэж ажлаасаа гарсан. 2000 оноос эхлээд цэцэрлэг, сургуульд тогоочоор ажиллаж байгаад 2013 онд Эрүүл ирээдүй эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан **************-д 1988-1990 он хүртэл хамт ажиллаж байсан. Тэрнээс хойшхыг нь би мэдэхгүй 1991 онд ажилласан. 5-6 сар л ажилласан Б-н ажиллаж байсан нь ************** гэж байсан. Яг бусдыг нь мэдэхгүй байна. 4-5 хоршоо болж байсан санагдаж байна  гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар  шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч Б.Б нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн **********-т оёдолчноор, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал **********-ын ************** хоршоололд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Б-н Б нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *************** газарт оёдолчноор, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ************** хоршоололд оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн *************** газраас Б-н Б-д олгосон ************** дугаартай ... ************ газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар тушаалаар 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс ******************** газарт оёдолчноор авч ажиллуулав ... Нийтийн аж ******************** газрын даргын 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаартай тушаалаар 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс Өмч хувьчлалаар хувьчлагдсан тул ***********-ын оёдолчноос чөлөөлж ************** хоршооны мэдэлд шилжүүлэв... ************** хорооллын даргын 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ********* газрын ************** хоршоололд оёдолчноор авч ажиллуулав ... ************** хорооллын даргын 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаалаар 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ************** хоршооллын оёдолчны ажлаас чөлөөлөв ... гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр

- Говь-Алтай аймгийн ****************** газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаартай .. Б-н Б-г 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн оёдолчноор ажиллуулсугай ... гэх бичилт бүхий ажилд авах тухай тушаалын хуулбар /архивын хуулбар үнэн/

- Говь-Алтай аймгийн ****************** газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны 299 дугаартай ... Шинэ загварын уралдаанд доор нэр бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнийг шалгаруулж хавсралт 1.2-оор шагнасугай ... гээд тушаалтын 2 дугаар хавсралтын 13-т Б ... гэх бичилт бүхий шагнах тухай тушаал, хавсралтын хуулбар /архивын хуулбар үнэн/

- Говь-Алтай аймгийн ****************** газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 21-ний 186 дугаартай ... Амьдралын арга барилын талаарх хувийн өргөдөл, ҮЭ-ийн хорооны тодорхойлолттой ... Б.Б ... нарт ... мөнгөн тэтгэмжийг олгосугай ... гэх бичилт бүхий Буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /архивын хуулбар үнэн/

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлийн 13 дугаартай ... ************* регистрийн дугаартай Б овогтой Б-н ажиллаж байсан ************** газар нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл бүтэн төлсөн, мөн ажиллаж байсан ************** хоршоо нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, 1993 оны 01-р улиралд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болно... гэх албан бичгийн хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн/

-Гэрч А.А-н шүүх хуралдаанд өгсөн ...1988-1991 онд ахуй үйлчилгээний ордонд ажилласан. Яг сарыг нь санахгүй байна. 1991 онд өмч хувьчлалаар ажлаас халагдаж хоршоонд хамрагдах болсон.  Би Ж гэдэг хүний хоршоонд 1991 он хүртэл ажиллаж байгаад хувиараа ажил хийх гэж ажлаасаа гарсан. 2000 оноос эхлээд цэцэрлэг, сургуульд тогоочоор ажиллаж байгаад 2013 онд **************-т ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан **************-д 1988-1990 он хүртэл хамт ажиллаж байсан. Тэрнээс хойшхыг нь би мэдэхгүй 1991 онд ажилласан. 5-6 сар л ажилласан Б-н ажиллаж байсан нь ************** гэж байсан. Яг бусдыг нь мэдэхгүй байна. 4-5 хоршоо болж байсан санагдаж байна  гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэсэн баримтаар тогтоогдож байна.

Шүүх аливаа этгээдийн хүсэлтийн дагуу нотлогдсон байдлыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох ба тухайн ажилласан байдал буюу энэ хэргийн хувьд тодруулбал ************** хоршоонд ажилласан хугацааг тэтгэвэр тогтоох шаардлагад нийцэж, хангаж байгаа, тооцох боломжтой эсэхийг салбарын мэргэжлийн байгууллага буюу нийгмийн даатгалын байгууллага үнэлэлт дүгнэлт өгөхийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх дээрх бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

4. Иймд Ж овогт Б-н Б-н 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *************** газарт оёдолчноор, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ************** хоршоололд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж овогт Б-н Б-н 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн *************** газарт оёдолчноор, 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ************** хоршоололд оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц .ҮЙТҮМЭН