Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2026/00058

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ***************** үйл ажиллагаа явуулдаг ******** банк ХК-н нэхэмжлэлтэй

хариуцагч: ****************** оршин суух Ө-н Т-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17,822,803.62 (арван долоон сая найман зуун хорин хоёр мянга найман зуун гурав зууны жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Зээлдэгч Ө.Т нь нэхэмжлэгч ******** Банк ХК-тай 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/202045490523 тоот зээлийн гэрээ байгуулан 6,000,000 /Зургаа сая/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлээр авсан. Уг зээлийн үлдэгдэл дээр нэмж 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/202045656794 тоот гэрээгээр 1,300,000 /Нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/202045836126 тоот гэрээгээр 2,000,000 /Хоёр сая / төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 317202045887234 тоот гэрээгээр 1,000,000 /Нэг сая/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/202145942146 тоот гэрээгээр 1,200,000 /Нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/202146048720 тоот гэрээгээр 400,000 /Дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/202146248482 тоот гэрээгээр 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 41 сарын хугацаатай, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/202146569042 тоот гэрээгээр 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/202147012020 тоот гэрээгээр 1,400,000 /Нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг жилийн 12,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/202147154159 тоот гэрээгээр 1,150,000 /Нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг жилийн 12,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202354221355 тоот гэрээгээр 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/202455035835 тоот гэрээгээр 4,000,000/Дөрвөн сая / төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус авч нийт авсан зээлийн дүн 33,450,000 /Гучин гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөг болсон байна.

Зээлдэгч Ө.Т нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 19,562,969.17 төгрөг, зээлийн хүү 5,091,685.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,138.10 төгрөг, нийт 24,665,793.2 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар 568 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.

Иймд 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ЗГ/202045490523 тоот зээлийн гэрээний үүрэгт 17,822,803.62 төгрөг гаргуулахаар шаардаж байна... гэжээ.

2. Хариуцагч Ө.Тын хариу тайлбарын агуулга ... Ө Т миний бие ******** банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний 17,822,803.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Ө.Т нь нэхэмжлэгч ******** банк ХК-н зээлийн гэрээний үүрэгт 17,822,803.62 (арван долоон сая найман зуун хорин хоёр мянга найман зуун гурав зууны жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн үндэслэл тогтоогдож байх тул ******** банк ХК-н нэхэмжлэлтэй Ө.Т-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,064.02(хоёр зуун дөчин долоон мянга жаран дөрөв зууны хоёр) төгрөгөөс 123,532.01(нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин хоёр зууны нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 123,532.01(нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин хоёр зууны нэг) төгрөгийг, хариуцагчаас 123,532.01(нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин хоёр зууны нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Т нь нэхэмжлэгч ******** банк ХК-н зээлийн гэрээний үүрэгт 17,822,803.62 (арван долоон сая найман зуун хорин хоёр мянга найман зуун гурав зууны жаран хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,064.02(хоёр зуун дөчин долоон мянга жаран дөрөв зууны хоёр) төгрөгөөс 123,532.01(нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин хоёр зууны нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 123,532.01(нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин хоёр зууны нэг) төгрөгийг, хариуцагчаас 123,532.01(нэг зуун хорин гурван мянга таван зуун гучин хоёр зууны нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ