Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч М.Амарзаяа,

            шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бид холбогдох 1808019120606 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... тоотод оршин суух ..... гэрээс цэнэглэгч авах нэрийдлээр гэрт нь орж, Д.С охин Б.Оыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ..... тоотод Б.Оыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- насанд хүрээгүй хохирогч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ 15 цагийн үед байхад хажуу айлын О.Б /О.Б/ ах “нарийн цэнэглэгч байна уу” гэхээр нь “за үзээд өгье” гэхэд О.Б ах “байж л тараа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд гэрт ороод үзэхэд шкафанд байсан. О.Б ах миний дэргэд ирж суугаад “ах нь олон амьдрал үзсэн, чи сэтгэлийн хатуужилтай байж сур” гэхээр нь би юм хэлээгүй. Тэгээд хаалганы мод аваад түгжээд, О.Б ах надаас “чи хүнтэй унтаж байсан уу” гэхээр нь би “үгүй” гэхэд “чи найз бандитайгаа унтаж байсан биз дээ” гэхээр нь “үгүй, би хүнтэй унтаж байгаагүй” гэхэд “маяглаад бай, наад өмдөө тайл, орон дээр хэвт” гээд ууртай хэлэхээр нь би өөрөө өмдөө тайлаад орон дээр хэвтсэн. О.Б ах өөрийнхөө өмдийг тайлаад миний дээр гараад миний эрхтэн рүү өөрийнхөө эрхтнээ хийсэн. Тэр үед би найз залуугаасаа салсан байсан болохоор өөрөө зөвшөөрөөд эсэргүүцээгүй бэлгийн харьцаанд орсон. Надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-11-13, 14-15/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 4846 дугаартай...Б.Оын охин хальс 6-н цагийн түвшинд сууриа хүрсэн хуучин урагдалтай байна. Б.Оын үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. Б.О нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. С.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх мэдүүлэг /хх-31/,

- Б.Оын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-42/

-  шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний 16 цагийн орчим …би С/С/ эгчийн гэрт ороод С.С.Оаас цэцэглэгч асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тасархай ч хамаагүй ахдаа нэг цэнэглэгч өгчих” гэхэд “за” гээд хайж байх зуур нь би “найз банди чинь ирж байгаа юу” гэхэд “ирэхгүй байгаа, надаас салсан юм шиг байна лээ” гэж хэлээд цэнэглэгчээ аваад орон сууж байсан. Миний хажууд суугаад миний мөрийг налаад уйлах гээд байгаа ч юм шиг байсан. Тэгээд бид хоёр үнсэлцэж байсан чинь хаалга дуугарахаар нь больсон...С.С.О ...ээж ирж магадгүй гээд хаалга түгждэг нэг модоор хаалгаа түгжээд бид хоёр орон дээр нь бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орж дуусаад би гарах гэхэд С.О “О.Б/О.Б/ ах та дахиж орж ирэх юм уу” гэж асуухаар нь би манай эхнэрт хэлчихэж магадгүй гэж бодоод “за ах нь тэгж байгаад орж ирнэ” гэж хэлээд гарсан...С.Оыг 15 настай гэдгийг мэдэж байсан, ээжээс нь сонсож байсан гэх мэдүүлэг /хх-41/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч О.Бийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч нь хохирогчид 1.400.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн ба хохирогч нь гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтад /х-15/ мэдүүлжээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг болон ар гэрийн амьдралын нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.Бийг хохирогч арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж  бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бид оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР