Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 305/ШШ2026/00060

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ******************* оршин суух, Б овогт Г-н Д-н нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “1994 оны 09 дүгээр сарын  06-ны  өдрөөс  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р багт мал маллаж” байсан байдлыг тогтоолгох тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1973 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн. Бага наснаасаа эхлэн ээж, аавтайгаа мал маллаж амьдарч байгаад 1994 онд Нанжидын Байгальмаатай гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Эхнэр бид хоёр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1994-2010 оны малын А данс нэр зөрүүтэй гарсан учир нийгмийн даатгалын хэлтсээс намайг шүүхээр А дансны нэрийн зөрчлийг арилгаж 1994-2010 онд мал маллаж байсныг тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1994-2010 оны малын А дансанд Б-р бичигдсэнийг Д мөн болохыг тогтоож энэ хугацаанд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбартаа “...Бид хоёр 1994 онд өрх гэр болсон. Тэрнээс хойш малын А дансан дээр Б гэж байгаа. Гэтэл бүх бичиг баримт дээрээ Д гэсэн нэртэй байгаа. Иймээс 1994 оноос 2010 он хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоолгох гэж байгаа …” гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт га  ргасан нотлох баримт:

- Төрсний бүртгэлийн лавлагаа /Г.Д/

- Иргэний үнэмлэхийн хуулбар /Г.Д, Н.Б/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Г.Д, Н.Б/

- Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаартай тодорхойлолт

- Говь-Алтай аймгийн ********* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт

- Говь-Алтай аймгийн ********* сумын 4 дүгээр багийн 2010-2011 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар/архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1496 дугаартай архивын лавлагааны хуулбар

- Говь-Алтай аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024 дугаартай архивын лавлагааны хуулбар

- *********ийн хурдан хүлгүүд /1996-2003/ гэх гарчиг бүхий номын хуулбар

- Бүртгэлийн ************ дугаартай Н-н Б-н малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар

 - Г-н Д-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар

 - Г.Б-д 1997 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ********* сумын 76 жилийн ойн баяр наадмын комиссоос олгосон дипломын эх хувь хуулбарын хамт

- ********** хэсгийн малд 1994 онд үзлэг, туулгалт, зааглалт хийсэн жагсаалтын хуулбар/Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- ********** хэсгийн малд 1995 онд ДХХ вакцинаар тарилга туулгалт хийсэн жагсаалтын хуулбар/Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Малд угаалга туулгалт боловсруулалт уталт хийсэн 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн актын хуулбар/Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- ********** хэсгийн малд цусан халдварын вакцинаар тарьсан малын 1997 оны жагсаалтын хуулбар /Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Малчин Г овогтой Б-н малд халдварт парзиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч явуулах тухай 1998  оны 05 дугаар сарын 08-ны өдрийн, 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнүүдийн хуулбар /Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймгийн ********* сумын 1, 2, 3 , 4, 5  дугаар багийн малчдад  2000 онд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн жагсаалтын хуулбар /Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03-07/7959 дугаартай 1989 оны хүн амын тооллогын архивын лавлагаа

- Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 681 дугаартай архивын лавлагаа, эх баримтын хуулбарын хамт/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 323 дугаартай албан бичиг

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 733 дугаартай тодорхойлолт

- Г.Бд 2001 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Засаг даргын тамгын газраас олгосон гэрчилгээ

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаартай лавлагаа, 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны эх хувийн хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай архивын лавлагаа, 2001 он, 2003-2010 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн  тэмдэгтэй/

4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч Ч.Э-н “… Д сургуулиа төгсөөд 4 дүгээр багт мал маллаж байсан. Нэр нь Д гэдэг сүүлийн үед л Б гэж дуудаад байх юм. Манайх саахалт айл байсан … Гүрийн Б, Г-н Д гэж нэг хүн … Манай багт Г-н Д гэж байгаа. Г-н Б гэж байхгүй …” гэх мэдүүлэг.

- Гэрч Ж.Д-н “…Г.Д-г малчин байсныг л мэднэ …. сургууль төгсөөд л мал малласан байх …  Д-г сүүл рүүгээ Б гэж дууддаг болсон байсан  ... Хэдэн оноос гэдийг нь мэдэхгүй. Нэг мэдэхэд л Б гэж дууддаг болсон байсан …” гэх мэдүүлэг.

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13/908 дугаартай албан бичиг , төрөгсдийг бүртгэх анкет,  ХААТР-1, ХААТР-21 маягтуудын эх хувийн хуулбар/хуулбар үнэн тэмдэгтэй/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар  шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

2.Нэхэмжлэгч Г.Д нь “1994 оны 09 дүгээр сарын  06-ны  өдрөөс  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р багт мал маллаж” байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч Г.Д нь 1994 оны 09 дүгээр сарын  06-ны  өдрөөс  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р багт мал маллаж байсан болох нь:

- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн CVL2582100001000114 дугаартай Б овогт Г-н Д, Б овогт Н-н Б нарын гэрлэлтийг Говь-Алтай аймгийн ********* сумд бүртгэлийн 11 дугаарт 1994 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа

- ********** хэсгийн малд 1994 онд үзлэг, туулгалт, зааглалт хийсэн “... 10 дугаарт эзний нэрс: Г.Б, үзлэгийн мал 189, ишиг 45, хурга 10 ...” гэх бичилт бүхий жагсаалтын хуулбар/Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- ********** хэсгийн малд 1995 онд ДХХ вакцинаар тарилга туулгалт хийсэн “ ... 9 дугаарт малчдын нэрс: Г.Б, малын тоо:25, туулгалт хийсэн малын тоо: 160...” гэх бичилт бүхий жагсаалтын хуулбар/Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Малд угаалга туулгалт боловсруулалт уталт хийсэн 1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “ ... Б суурийн  бүгд 113 малд орос керопиноор урьдчилан сэргийлэх угаалга хийв ...” гэх бичилт бүхий актын хуулбар/Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- ********** хэсгийн малд цусан халдварын вакцинаар тарьсан малын 1997 оны “... Малчдын нэрс: Б ... туулга хийсэн үхэр 10 ...” гэх бичилт бүхий жагсаалтын хуулбар /Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Малчин Г овогтой Б-н малд халдварт парзиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч явуулах тухай 1998  оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “... Малчин Б-н 215 толгой бодод тарилга, 115 толгой богт туулгалт угаалгыг 09 дүгээр сарын 20-ны дотор багатаан зохих тарифын дагуу хийж өгөхөөр тохирч гэрээ байгуулав...” гэх агуулга бүхий, 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “... Малчин Б-н 16 толгой бодод тарилга, 16 толгой бодод угаалга, 30 толгой богт туулгалт, 200 толгой богт угаалгыг 1999 оны 07 дугаар сарын 20-ны дотор багатаан зохин тарифын дагуу хийж өгөхөөр тохирч гэрээ байгуулав...” гэх агуулга бүхий гэрээнүүдийн хуулбар/

- Говь-Алтай аймгийн ********* сумын 1, 2, 3 , 4, 5  дугаар багийн малчдад  2000 онд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн “... Малчдын нэр: Б, бүгд: 320, бог: 320...” гэх бичилт бүхий жагсаалтын хуулбар /Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Говь-Алтай аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 323 дугаартай “... Тус сумын 4 дүгээр багийн иргэн Г-н Д нь 1994 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа бөгөөд сумын 1995-2000 оны иргэдийн малын тооллогын А данс үрэгдэж алга болсон тул архивт шилжүүлээгүй болно...” гэсэн албан бичиг

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 733 дугаартай “... Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт ********* сумын 1994-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул Г-н Дд холбогдох лавлагааг олгох боломжгүй болно...” гэх албан бичиг

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаартай тус аймгийн ********* сумын 4-р багийн малчин өрхийн тэргүүлэгч Г-н Б-н мал маллаж байсан хугацаа /2001, 2003-2010 он/ хүртэл гээд Жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэн малын тоог он тус бүрээр тодорхойлсон лавлагаа, эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

- Гэрч Ч.Э-н “… Д сургуулиа төгсөөд 4 дүгээр багт мал маллаж байсан. Нэр нь Д гэдэг сүүлийн үед л Б гэж дуудаад байх юм. Манайх саахалт айл байсан … Г-н Б, Г-н Д гэж нэг хүн … Манай багт Г-н Д гэж байгаа. Гүрийн Б гэж байхгүй …” гэх мэдүүлэг.

- Гэрч Ж.Д-н “…Г.Д-г малчин байсныг л мэднэ …. сургууль төгсөөд л мал малласан байх …  Д-г сүүл рүүгээ Б гэж дууддаг болсон байсан  ... Хэдэн оноос гэдийг нь мэдэхгүй. Нэг мэдэхэд л Б гэж дууддаг болсон байсан …” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

5. Говь-Алтай аймгийн ********* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 15 дугаартай “Тус багийн иргэн Г овогтой Д нь 1994 оноос 2010 он хүртэл Г овогтой Б гэсэн нэртэй байсан. 2011 оноос одоог хүртэл Г овогтой Д нэрээр өрхийн бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй нь үнэн болохыг тодорхойлов...” гэх албан бичиг

- Говь-Алтай  аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 681 дугаартай “БНМАУ-н Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаар зарлигаар ********* сумын харьяат Баасангийн Янжинг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай/ БНМАУ-н Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-н Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов/ гэжээ. Б-н Я-н хүүхдүүдэд: Э 10 настай, Ж 9 настай, А 7 настай, Ц настай, Д 2 настай гэж бүртгэгджээ” гэх архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар/архивын хуулбар үнэн тэмдэгтэй/

-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны хүн амын тооллогын лавлагаанд “аймаг: Говь-Алтай, сум: *********, баг:, байршил: хөдөөд гээд Ч Г тэргүүлэгч өөрөө, 50 настай, Б Я эхнэр, 44 настай, Г-н Б, хүү, 12 настай, Г-н Д, хүү, 15 настай, Г-н Ч, охин, 18 настай,  Г-н Э, охин, 3 настай, Г-н О, хүү, 1 настай, Г-н Б, охин, 8 настай, Г-н Н, охин, 20 настай, Г-н Э, хүү, 10 настай” гэж бүртгэгдсэн.

 - Гэрч Ч.Э-н “… Д сургуулиа төгсөөд 4 дүгээр багт мал маллаж байсан. Нэр нь Д гэдэг сүүлийн үед л Б гэж дуудаад байх юм. Манайх саахалт айл байсан … Г-н Б, Г-н Д гэж нэг хүн … Манай багт Г-н Д гэж байгаа. Г-н Б гэж байхгүй …” гэх мэдүүлэг.

- Гэрч Ж.Д-н “…Г.Д-г малчин байсныг л мэднэ …. сургууль төгсөөд л мал малласан байх …  Д-г сүүл рүүгээ Б гэж дууддаг болсон байсан  ... Хэдэн оноос гэдийг нь мэдэхгүй. Нэг мэдэхэд л Б гэж дууддаг болсон байсан …” гэх мэдүүлэг гэсэн баримтаас харахад Г-н Д-н 1994-2010 онд мал маллаж байсныг гэрчлэх баримтуудад түүнийг Г-н Б, Г-н Б гэх нэрээр  тус тус бүртгэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р багийн Жилийн эцсийн мал тооллогын “А” дансны хуулбарууд, 1994-2000 оны малд урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалга хийсэн баримтуудад Г-н Б гэж бүртгэгдсэн байгаа боловч тухайн баримтуудад өөр ижил төстэй нэртэй хүн давхар бүртгэгдээгүй, түүний гэр бүл түүнтэй ижил, төстэй нэртэй хүн бүртгэлгүй байна.  

6.Иймд Б овогт Г-н Д-г “1994 оны 09 дүгээр сарын  06-ны  өдрөөс  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р багт мал маллаж” байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Г-н Д-г “1994 оны 09 дүгээр сарын  06-ны  өдрөөс  2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын 4-р багт мал маллаж”байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ОЮУНБИЛЭГ