Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 305/ШШ2026/00069

 
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: ***************** үйл ажиллагаа явуулдаг, *************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ оршин суух И овогт Д-н А-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 2,103,115.63 (хоёр сая нэг зуун гурван мянга нэг зуун арван тав зууны жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Зээлдэгч Д.А нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С02000100022 тоот цахим Зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 020001 кодтой зээл болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг, 6% хувийн хүүтэйгээр 60 хоногийн хугацаатай төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрд нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Д.А-с үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 921,204.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,911.42 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, нот зардал 6,000 төгрөг, нийт 2,103,115.63 төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж *************** ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.А-н тайлбарын агуулга ...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн 2,103,115.63 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч Д.А нь нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт нийт 2,103,115.63 (хоёр сая нэг зуун гурван мянга нэг зуун арван тав зууны жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул *************** ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд энэ нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг тул нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөх нь хууль зүйн ач холбогдолгүй болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,600(дөчин найман мянга зургаан зуу) төгрөгөөс 24,300(хорин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,300(хорин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг, хариуцагчаас 24,300(хорин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А нь нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт нийт 2,103,115.63 (хоёр сая нэг зуун гурван мянга нэг зуун арван тав зууны жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,600(дөчин найман мянга зургаан зуу) төгрөгөөс 24,300(хорин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,300(хорин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг, хариуцагчаас 24,300(хорин дөрвөн мянга гурван зуу) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ